Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцлоо. Хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцож байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү арга хэмжээний өмнө Монгол Улсын Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын бодлого чиглэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү цахим уулзалтыг зохион байгуулж байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд тэмдэглээд, өмнө нь аймаг, нийслэлийн удирдлагуудын хүрээнд мэдээлэл солилцдог байсан бол энэ удаад аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, ажилтнуудад мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгааг тодотгов. Төрийнбодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүрэх ёстойг анхаарууллаа.