Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй


1-р сарын 6
9 цаг 28 минут

      Энэ сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюунаар илрүүлэн шийдвэрлэх автомат хяналтын систем ажиллаж эхэлсэн. Авто замын зөрчил, түгжрэлийг бууруулах зорилготой энэхүү ажил хэрэгжсэнээр иргэд “Авто замын тэмдэг тэмдэглэгээнээс үл хамаарч торгож байна, галын болон түргэний машинд зам тавьж өгснийхөө төлөө торгуулж байна” гэх мэтээр цахим орчинд гомдол, саналаа хуваалцаж буй. Тиймээс иргэдийн сонирхсон зарим асуултад ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас хариулт авлаа.

-AI -аар жолоочийн зөрчлийг илрүүлж байгаа нь технологийн дэвшил мөн ч гэлээ дүрэм зөрчөөгүй байхад торгоод байна гэх иргэдийн гомдол байна. Өнөөдрийн байдлаар энэ төрлийн гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухайд?

-2025 оны тавдугаар сараас жолоочид ухаалаг системийн илрүүлж буй зөрчилтэй холбоотой сануулах мессежийг хүргэж эхэлсэн. 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж “Шалгаж байна” гэх горимоор иргэнд мэдээллийг хүргээд, эрх бүхий албан тушаалтан зөрчил бүрийг хянан шийдвэрлэж байна. Цахим орчинд иргэдийг бухимдуулаад байгаа 10 орчим төрлийн гомдол байна. Тэдгээрийг шалгаад үзэхэд AI буруу ажиллаж, жолооч буруугүй байхад нь торгосон тохиолдол байгаагүй. Ухаалаг системийн илрүүлсэн зөрчлийг “Шалгаж байна” гэсэн мэдэгдлийг иргэд торгож байна гэж бухимдаад байна. Жолооч таны авто замын хөдөлгөөнд оролцож байгаа энэхүү үйлдлийг AI бүртгэлээ, эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад шалгаж байна гэдэг төлөв юм аа. Үүнийг торгуультай андуураад байна. Зөрчил болсон гэх 10 тохиолдлын тухайд ухаалаг систем алдаа гаргаагүй. Дугаарын стандарт хангаагүйгээс А, Д хоёр үсгийн зураас арилсантай холбоотой нэг алдаа гарсан байсныг шалгаад сайжруулалтыг хийсэн.

-Ямар тохиолдолд ухаалаг систем замын хөдөлгөөнийг зөрчлөө гэж илрүүлээд байгаа вэ?

-Хурд хэтрүүлэл, гэрэл дохионы зөрчил, тухайн чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээний зөрчил, эгнээ байр буруу эзэлсэн, автобусны буудал дээр зогссон, зогсох шугам, үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн, урсгал сөрсөн, түр буюу удаан зогсох хориотой хэсэгт тээврийн хэрэгсэл байршуулсан, явган хүний зам дээр, ногоон байгууламж, орц гарц хаасан автомашины хөдөлгөөнд албан ёсоор торгуулийн арга хэмжээ авна. Шалгаж байна гэсэн мэдэгдэл зөрчил болж очихгүй бол тухайн үйлдэл зөрчил биш, торгууль оногдуулаагүй гэж иргэд ойлгох хэрэгтэй. Ухаалаг системийн нэвтрүүлэлтийн зорилго нь иргэнээ торгох биш. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, түгжрэлийг сааруулах, жолоочийг хариуцлагажуулах юм. Өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгаж байсан бол 5 хоногийн хугацаанд 4000 болтлоо буурсан байна. Энэ нь иргэд, эгнээ байраараа зорчдог болжээ гэсэн үг. Эерэг өөрчлөлтүүд гарч эхэлж байна.

-Иргэд оршуулгын буюу буяны ажилтай байхад AI торголоо гэсэн гомдол ярьсан байна. Энэ зөрчлийн тухайд?

-Буяны ажлын цуваанд яваа авто машиныг AI торгохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт байхгүй. Буяны үйл ажиллагааг зохион байгуулж байгаа компаниас цуваанд яваа машин гэдгийг илтгэж буй хуудас өгдөг болохоос тухайн тээврийн хэрэгслийг торгож болохгүй гэсэн зөвшөөрөл биш.

-Замын цагдаагийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцтол AI торгочихлоо гээд байгаа юм. Замын цагдаа, ухаалаг систем хоёроо хэрхэн уялдуулж байгаа вэ?

-Ингэж торгосон тохиолдол байна уу гэхээр байдаггүй. Энэ бол жолооч болон иргэдийн төсөөллөөс бий болоод байгаа яриа юм. Гэтэл таны зөрчилтэй холбоотой нотлох баримтыг бүрдүүллээ, уулзварын голд цагдаа зохицуулалт хийж байсан нь шалгалтаар нотлогдоно. Энэ тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хянан баталгаажуулаад торгуультай холбоотой зөрчлийг шийдвэрлэнэ. Түргэн тусламж, Гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол таныг торгохгүй ээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 цаг 52 минутын өмнөНоолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 цаг 56 минутын өмнөГамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 цаг 59 минутын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ4 цаг 2 минутын өмнөЕрөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов6 цаг 1 минутын өмнө“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо7 цаг 25 минутын өмнөЧингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа9 цаг 7 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна9 цаг 11 минутын өмнөНийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.