Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна


1-р сарын 6
15 цаг 38 минут

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар /2025.01.05/ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзлаа. 

Уулзалтын эхэнд Архангай, Завхан аймгийн хилийн зааг Солонготын давааны амнаас Хөвсгөл аймгийн Жаргалант-Шинэ-Идэр - Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто замын ажлыг 2027 онд эхлүүлэхээр болсныг Ерөнхий сайд танилцуулав. 

Хөвсгөл аймгийг өнгөрсөн онд зорин ирсэн 150 мянга гадаад, дотоодын жуулчдын 60 орчим хувь нь дээрх чиглэлийн авто замаар зорчиж, аялж зугаалдаг болохыг судалгаа баталж буй. Тиймээс эсрэг урсгал бүхий 157 км авто зам барихаар төлөвлөжээ. Шинэ-Идэр сумын иргэд хатуу хучилттай авто замтай болохыг 22 жил хүлээсэн. 2004 оноос хойш яригдсан энэ сэдэв ирэх онд бодит ажил хэрэг болно гэсэн мэдээг нутгийн иргэд талархан хүлээн авлаа. 

Г.Занданшатар: Аялал жуулчлал Хөвсгөл аймгийн орлогын том эх үүсвэр, ажлын байр. Тийм учраас Ханх-Хатгал- Мөрөн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам, Хатгал-Жанхай- Тойлогт, Хатгал- Хүзүүвчийн шил, Булган-Мөрөн чиглэлийн авто замын засварын ажлыг эхлүүлнэ. Авто зам дагаж хөгжил ирнэ, жуулчид нэмэгдэж, сум орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн ашиг, орлого өснө. 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум 1924 онд үүсгэн байгуулагдсан. 3059 хүн амтай. Энэ суманд босоо тэнхлэгийн авто замаас гадна эрчим хүчний хангамж нэн тулгамдсан асуудал болжээ. 

Хоёр аймгийн гурван сум буюу Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр, Галт, Завхан аймгийн Их-Уул сумын иргэдийг цахилгаанаар хангах 10 квт-ын эх үүсвэр Жаргалант суманд бий. Гэвч хүчин чадал нь хүрэхгүй доголдох болжээ. Тиймээс хүчин чадлыг өргөтгөж, 35квт болгож, дэд станц байгуулах саналыг нутгийн иргэд хүсэв. 

Эрчим хүчний яам тус бүс нутагт эх үүсвэрийг 35 квт болгож өргөтгөх, эсвэл сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахын аль нь эдийн засгийн хувьд өгөөжтэй байх талаар судалгааны ажлыг эхлүүлсэн гэж Ерөнхий сайд мэдээллээ. Улмаар уг ажлыг эрчимжүүлж энэ онд багтаан эхлүүлье гэж хэлэв.  

Монгол Улсын Ерөнхий сайдын Шинэ-Идэр сумын иргэдтэй хийсэн уулзалтад нутгийн 300 гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ илэрхийллээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1 сар 7. 14:39Эрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ1 сар 7. 12:28Зэсийн үнэ $13 000 давлаа1 сар 7. 11:54АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 7. 11:44Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв1 сар 7. 10:46Казахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ1 сар 7. 10:38Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно1 сар 7. 10:35Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой1 сар 7. 10:29Л.Баярцэцэг: AI-аар илрүүлсэн зөрчлийг хүн хянасны дараа торгууль тавигдана1 сар 7. 10:18Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 7. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 7. 9:15Олон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ1 сар 6. 15:43Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна1 сар 6. 15:38Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна1 сар 6. 13:06Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт1 сар 6. 10:28Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй1 сар 6. 9:28Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан1 сар 6. 9:20“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ1 сар 6. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 6. 9:12Хөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ1 сар 5. 16:13Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь1 сар 5. 16:08“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав1 сар 5. 15:002026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна1 сар 5. 12:53Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна1 сар 5. 12:49Мадурог баривчилсны дараа алтны үнэ дээд үзүүлэлтэд хүрчээ1 сар 5. 12:45Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас чөлөөлжээ1 сар 5. 12:41Он гарснаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж ирээд байна1 сар 5. 12:35Хилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах хуваарь1 сар 5. 11:07Жолоодох эрх хасагдсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ГЭМТ ХЭРЭГ1 сар 5. 11:01Эрүүл мэндийн даатгалд жилд 190.080 төгрөг төлнө1 сар 5. 10:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.