Олон улсын олимпын хороо (IOC), Олимпын эв санааны нэгдэл (Olympic Solidarity)-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Унгар улсын спортын шинжлэх ухааны их сургууль /СШУИС/- Hungarian University of Sports Science (HUSS)-аас зохион байгуулдаг International Coaching Course (ICC) хаврын сургалтад хамрагдах боломжийг дасгалжуулагч нарын дунд нээлттэй зарласан байна.Тус хөтөлбөр нь 2026 оны 4 дүгээр сарын 8-аас 5 дугаар сарын 28-ны хооронд Унгар улсын Будапешт хотын СШУИС-д 8 долоо хоногийн хугацаатай сагсан бөмбөг, хөлбөмбөг, гандбол, газрын теннис, усан поло, чөлөөт бөх зэрэг 6 спортын төрлөөс хамрагдах боломжтой.
Иймд дээрх хөтөлбөрт тэтгэлгээр хамрагдах сонирхолтой, англи хэлний мэдлэгтэй багш дасгалжуулагчид доорх материалыг бүрдүүлэн 2026 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын Үндэсний Олимпын Хороонд хандана уу.
Бүрдүүлэх материал:
• Гадаад паспортын хуулбар
• Товч намтар CV /амжилт, туршлага дэлгэрэнгүй оруулах/
• Эрүүл мэндийн магадалгаа
• Спорт холбооны тодорхойлолт, албан хүсэлт
Нэр дэвшигчдийн материалыг ОУОХ-ны Эв санааны нэгдэл болон International Coaching Course (ICC)-ийн зүгээс хянан шалгаж, сонгон шалгаруулах болно.
Хөтөлбөртэй холбоотой тодруулга, мэдээлэл авах утас: 88091170
@MNOC
Facebook
Twitter
Youtube


“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна
“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана.gif)

Сэтгэгдэл бичих