Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас нийт 217 эсээ бичлэгийг ирүүлсэн байна.
Уралдааны сонгон шалгаруулалтын комиссоос шилдэг эсээг шалгаруулахдаа удирдамжийн шаардлагад нийцсэн, хиймэл оюун ухааныг ёс зүйтэй ашигласан эсэх, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, холбогдох бусад агуулгыг хамруулсан байдал, шинэлэг санаа, бүтээлч сэтгэлгээ, бодит баримтыг тусгасан эсэх шалгуур үзүүлэлтийг харгалзсан үнэлсэн байна.
Их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.
Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Facebook
Twitter
Youtube


Он гарснаар нийт 15513 тонн Аи-92 автобензин, 19312 тонн дизель түлш орж ирээд байна
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
Хөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна
Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.02/.gif)

Сэтгэгдэл бичих