Л.Баярцэцэг: AI-аар илрүүлсэн зөрчлийг хүн хянасны дараа торгууль тавигдана


1-р сарын 7
10 цаг 18 минут
      Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2024 онд хиймэл оюун ухаанд суурилсан 2600 гаруй камерыг шинээр суурилуулсан. Үүний зэрэгцээ нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар бүрэн хянах туршилтыг хэрэгжүүлж байна. Уг ажлын явц, үр дүнгийн талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэгээс тодрууллаа.
-Нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан автомат системээр илрүүлсэн зөрчлийн мэдээллийг линк буюу нотлох баримттайгаар иргэдэд илгээж, торгууль ногдуулахаар болсон. Одоогийн байдлаар хэр хэмжээний торгууль ногдуулсан бэ?
-Нэгдүгээр сарын 1-нээс хиймэл оюун ухаанд суурилсан автомат системээр илрүүлсэн замын хөдөлгөөний зөрчлийн мэдээллийг иргэдэд нотлох баримттай линк хэлбэрээр илгээж, торгууль ногдуулах зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Энэ хүрээнд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 6-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6337 зөрчилд торгууль ногдуулаад байна.
Өөрөөр хэлбэл, уг системийг нэвтрүүлснээс хойш богино хугацаанд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бодит тохиолдлуудыг баримтад тулгуурлан шалгаж, холбогдох арга хэмжээг авч эхэлсэн гэсэн үг юм.
-Жолоочийн гомдлыг хүлээж авч, шийдвэрлэх бүрэн боломжтой гэж байсан. Жолоочид хэр их гомдол гаргасан бол?
-Эхний ээлжинд автоматжуулсан системээр замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж, тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй гар утасны дугаарт анхааруулах мессеж илгээнэ. Уг мессежид “Та замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байж болзошгүй, таны зөрчлийг эрх бүхий албан хаагч шалгаж байна” гэсэн агуулга бүхий мэдээлэл очих юм.
Жолооч түргэний машин, гал унтраах автомашинд зам тавьж өгөх, эсвэл зайлшгүй шаардлагаар тойрч гарах үедээ дүрэм зөрчсөн тохиолдол гарсан бол эрх бүхий албан хаагч тухайн бичлэг, нотлох баримтыг нягталж шалгаад торгууль ногдуулахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, автомат системээр бүртгэгдсэн зөрчил бүрийг шууд торгууль болгодоггүй, цаана нь заавал хүн хянаж, бодит нөхцөл байдлыг үнэлж шийдвэр гаргадаг. Мөн бусад төрлийн зөрчлийн хувьд ч адилхан анхааруулах мессеж жолоочид очно. Үүний дараа эрх бүхий албан хаагч камерын бичлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн тухайн зөрчилд торгууль ногдуулах эсэхийг шийднэ.
Хэрэв жолооч өөрт ногдуулсан торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй бол эхний ээлжинд тээврийн хэрэгсэл болон жолоочийн холбогдох бичиг баримтыг авч Замын хөдөлгөөний удирдлагын төвд ирж, зөрчлийн нотлох баримттай биечлэн танилцах боломжтой. Үүний дараа мөн хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл шийтгэл оногдуулсан өдрөөс хойш тав хоногийн дотор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байдаг.
-Хиймэл оюун ухаанд суурилсан автомат системээр 10 зөрчлийг илрүүлж, торгууль ногдуулснаар түгжрэл буурч өдөрт үүсдэг 200-300 мянган замын хөдөлгөөний зөрчил буурах сайн талуудтай юу. Өөр ямар давуу талууд байгаа вэ?
-Хиймэл оюун ухаанд суурилсан автомат системээр замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлж эхэлснээр жолооч нар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг илүү сайн дагаж мөрдөж байгаа нь бодитоор ажиглагдаж байна. Тухайлбал, жолооч нар эгнээ байраа зөв эзэлж сурч, уулзвар дээр зогсох шугамын ард зогсох зэрэг наад захын дүрмийг баримталж хэвшиж байгаа нь замын хөдөлгөөнд эерэг өөрчлөлт авчирч байна.
Үүний бодит жишээг хэлбэл, Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос урагшаа чиглэлд өмнө нь нэг цагийн дотор дунджаар 327 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан. Харин хиймэл оюун ухаанд суурилсан зөрчил илрүүлэх автомат системийг нэвтрүүлснээс хойш нэг цагт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 672 болж, ойролцоогоор 40 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энэ нь жолооч нар давхар эгнээ эзлэх, шаардлагагүй эргэлт хийх зэрэг хөдөлгөөнийг удаашруулдаг үйлдлүүд багасч, тухайн эгнээндээ зөв байрлан, зохион байгуулалттай хөдөлгөөнд оролцож сурч байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, дүрэм баримталж, соёлтой жолоодлого хэвшсэнээр замын нэвтрүүлэх чадвар нэмэгдэж, түгжрэл буурахад бодитой үр дүн гарч эхэлж байна.
-Зарим иргэд хиймэл оюун ухаанаар илрүүлэх автомат системийг эсэргүүцэж байгаа. Магадгүй буруу ойлгосон зүйлс ч байж болох юм. Танд нэмж хэлэх зүйл байгаа бол уу?
-Хиймэл оюун ухаанд суурилсан зөрчил илрүүлэх автомат системийг хэрэгжүүлэх гол зорилго нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлж, соёлтой хөдөлгөөнд сургах явдал юм. Жолооч бүр дүрмээ баримталж, хариуцлагатай оролцсоноор зам тээврийн осол буурч, улмаар замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг багасгахад бодитой хувь нэмэр оруулна гэж бид үзэж байгаа.
Энэ систем ажиллаж эхэллээ гээд илэрсэн зөрчил бүрийг автоматаар торгууль болгоод байгаа зүйл огт биш. Системээр бүртгэгдсэн зөрчил бүрийг цаана нь эрх бүхий албан хаагч заавал хянаж, камерын бичлэг болон бусад нотлох баримтыг үндэслэн шалгаж байж шийдвэр гаргадаг.
Одоогоор нийт 10 төрлийн зөрчлөөс 3 үндсэн төрлийн зөрчил дээр илүүтэй анхаарч, түлхүү ажиллаж байна. Үүнд, нэгдүгээрт, явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулдаг зогсох шугамын зөрчил багтана. Хоёрдугаарт, гэрлэн дохионы зөрчил юм. Энэ төрлийн зөрчил гаргаснаар зам тээврийн осол үүсэх эрсдэл өндөр бөгөөд улмаар тухайн иргэн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох ноцтой үр дагаварт хүрдэг. Гуравдугаарт, эгнээ байрны зөрчил байна. Эгнээ байраа буруу эзэлснээр замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, цаашлаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрддэг.
Нэгэнт осол гарсан тохиолдолд тухайн замыг чөлөөлөхөд дунджаар 30–40 минут зарцуулдаг бөгөөд үүний улмаас ганц уулзвар бус, ойр орчмын 2–3 уулзварт хүртэл түгжрэл үүсэж, замын хөдөлгөөний ачаалал огцом нэмэгддэг. Тиймээс эдгээр зөрчлийг бууруулах нь зөвхөн нэг жолоочийн асуудал биш, нийт хотын хөдөлгөөний урсгалыг сайжруулах чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр35 минут 22 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.