Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно


1-р сарын 7
10 цаг 35 минут

        Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Д.Лүндээжанцан шинэ Үндсэн хуулийн онцлог, ач холбогдлын талаар ийн онцлон ярьсан юм. Тэрбээр Үндсэн хуулийн эхийг баригч, хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн судлаач, хуульч билээ.  

-      1992 оны Үндсэн хуулиар бол монголчууд дэлхийн бусад улс орны нэгэн адил, нийтлэг гольдролоор жам ёсны хөгжлийн дагуу адилхан ажиллаж, амьдарцгаая аа. Ард түмэн нь хувийн өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлдэг, засаг төрөө өөрсдөө сонгож байгуулдаг байх, засаг төр нь ард түмнийхээ хяналтад байх, төрийн эрх мэдэл нь хуваарилагдсан, хүний эрх чөлөө нь хангагдсан, хүмүүнлэг, ардчилсан нийгэмд бусадтай ижил, хөл нийлүүлж амьдаръя гэсэн хүсэл эрмэлзлийг Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Үүгээрээ ач холбогдолтой юм. Төр иргэнтэйгээ гэрээ байгуулсан гэсэн үг. Тэр гэрээг Үндсэн хууль гэдэг. Тэгэхээр залуу хүн Та, иргэн хүн Та төрийг удирдах үйл хэрэгт төрийн эрх мэдлийн эх сурвалж болохын хувьд өөрөө идэвхтэй байгаач ээ. Ядаж сонгуульдаа оролцооч. Өөрсдийнхөө сонгосон хүмүүст хяналт, шаардлагаа тавиач. Мөн хууль тогтоомж баталж байгаа үйл явцад санаа бодлоо байнга илэрхийлж, парламентын цахим талбар https://d.parliament.mn-аар дамжуулаад эргэх холбоотой ажиллах, иргэн таны идэвхтэй байр сууринаас их зүйл шалтгаалдаг юм байна.

    Товчхондоо иргэдийн оролцоо, хяналт их чухал. Мэдэх эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэрт өөр, өөрийн үзэл бодол, санал, бодлоо илэрхийлэн оролцох утга учиртай. Монголчууд “Бүлээн усаар угаавал хиргүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг. Парламент бол олон ургальч, олон түмний засаглал юм. Сонгогчдын саналаар байгуулагддаг онцлогтой. Үндсэн хуулиараа бол төрийн эрх мэдэл барих, хууль тогтоох дээд байгууллага бол Улсын Их Хурал. Монгол төрийн дархлаа нь Үндсэн хууль. Олон хоногийн турш, ул суурьтай хэлэлцэн байж баталсан Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд та бидний оролцоо чухал юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ3 минут 13 секундын өмнөМонгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?6 минут 41 секундын өмнөФранцад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ16 минут 52 секундын өмнөБортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ22 минут 46 секундын өмнөАрдчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс1 цаг 7 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 цаг 14 минутын өмнөХяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1 сар 7. 14:39Эрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ1 сар 7. 12:28Зэсийн үнэ $13 000 давлаа1 сар 7. 11:54АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 7. 11:44Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв1 сар 7. 10:46Казахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ1 сар 7. 10:38Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно1 сар 7. 10:35Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой1 сар 7. 10:29Л.Баярцэцэг: AI-аар илрүүлсэн зөрчлийг хүн хянасны дараа торгууль тавигдана1 сар 7. 10:18Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 7. 9:21Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн1 сар 7. 9:15Олон улсын олимпын хорооноос дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ1 сар 6. 15:43Солонготын даваанаас Хөвсгөл аймгийн Жаргалант - Шинэ-Идэр - Мөрөн чиглэлд 157км босоо тэнхлэгийн авто замын ажлыг ирэх онд эхлүүлэхээр төлөвлөж байна1 сар 6. 15:38Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна1 сар 6. 13:06Татварын буцаан олголтод бүрдүүлэх бичиг баримт1 сар 6. 10:28Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй1 сар 6. 9:28Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан1 сар 6. 9:20“Та мөнгө хожлоо” гэх худал мэдээллийн дагуу холбогдож, 3 сая 300 мянган төгрөг залилуулжээ1 сар 6. 9:17Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн1 сар 6. 9:12Хөвсгөл нуурыг түшиглэн “Найрамдал-2” зуслангийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ1 сар 5. 16:13Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь1 сар 5. 16:08“Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг бодитоор хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав1 сар 5. 15:002026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна1 сар 5. 12:53Томуугийн тандалтын мэдээгээр “Алаг цоог дэгдэлт”-ийн түвшинд байна1 сар 5. 12:49
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.