Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ


1-р сарын 8
9 цаг 57 минут

      ПАРИС, 2026 оны нэгдүгээр сарын 8 /Kazinform/. Лхагва гаргийн өглөө Баруун Европт их хэмжээний цас үргэлжлэн орсны улмаас Франц улсад замын хөдөлгөөн үндсэндээ зогсжээ.

Өглөөний 07:00 цагт Францын зорчигч тээврийн RATP,  Île-de-France Mobilités компаниуд замын нөхцөл байдал сайжрах хүртэл автобуснуудаа үйлчилгээнд гаргахгүйгээр шийдвэрлэжээ. Мөн Францын N118 хурдны зам мөстсөн тул хоёр урсгалыг нь хаасан байна.

Тус улсад замын хөдөлгөөний нөхцөл байдал бүхэлдээ хүнд байна. Иль-де-Франс мужид үүссэн замын түгжрэл өглөөний 8:00 цагт харьцангуй бага байсан боловч удалгй геометрийн прогрессоор нэмэгджээ. Тухайлбал, өглөөний 9 цаг гэхэд 700 км урт түгжрэл үүссэн бол удалгүй 950 км-т хүрсэн байна. Даваа гарагт 1019 км урт түгжрэл үүссэн нь “рекорд амжилт” гэнэ.

Цаг агаарын байдал Парисын төмөр замын буудлуудын үйл ажиллагаанд ч нөлөөлсөн байна. Сен-Лазар вокзалд Руан хотоос ирэх галт тэрэг 50 минут, Хавр хотоос ирэх галт тэрэг 1 цаг 20 минут хоцорчээ. Ла-Рошели хотын чиглэлд явах TGV хурдны галт тэрэгнүүдийн хуваарийг цуцалсан бол Лион хотоос ирэх бүх галт тэрэг бүтэн цагаар хоцорч байна.

Лхагва гаргийн өглөөгүүр их хэмжээний цас орсон тул “Шарль-де-Голль” олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөх 100 орчим нислэг, “Орли” нисэх буудлаас хөөрөх 40 орчим нислэгийг хойшлуулсан байна. Гэхдээ оройдоо нөхцөл байдал хэвийн болно гэсэн найдвар бий хэмээн Тээврийн сайд Филипп Табаро мэдэгдлээ. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр40 минут 32 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.