Гренландын оршин суугч бүрд 100 мянган доллар олгох хувилбарыг хэлэлцжээ


1-р сарын 9
10 цаг 21 минут

       Гренландыг Дани улсаас салгаж, АНУ-д нэгтгэх тухай яригдаж буй энэ үед Америкийн албаны хүмүүс тус арлын оршин суугчдад нэг удаагийн нөхөн төлбөр олгох асуудлыг хэлэлцжээ.

Энэ тухай нөхцөл байдлыг сайн мэдэх дөрвөн эх сурвалж ярьсан байна. Нэрээ нууцалсан хоёр эх сурвалжийн мэдээллээр, нэг хүнд 10-100 мянган ам.доллар олгох асуудлыг хэлэлцсэн боловч тодорхой хэмжээ, олгох механизмыг тохиролцоогүй ажээ. Хэлэлцүүлэгт Цагаан ордны туслахууд оролцсон байна.

Дани улсад харьяалагддаг өөртөө засах эрх бүхий Гренландын оршин суугчдад шууд төлбөр олгох нь 57 мянган хүн амтай тус арал дээр хяналтаа тогтоох гэсэн АНУ-ын оролдлогуудын нэг хувилбар юм. Гренландыг худалдахгүй гэж Копенгаген, Нүүкийн эрх баригчид мэдэгдэж буй энэ үед уг асуудлыг хэлэлцжээ. Харин Даниас улс төр, эдийн засгийн хувьд хамааралт байдлаас ангижирч, тусгаар тогтнох талаар удаан хугацаанд ярилцаж буй гренландчуудын хувьд мөнгө олгох хувилбарыг “басамжлан доромжилсон хэрэг” хэмээн хүлээн авч магадгүй юм. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп тус арлыг АНУ-д хавсарган нэгтгэх шаардлагатай гэдгийг хэдэнтээ мэдэгдэж байсан билээ.

Эхний бүрэн эрхээ хэрэгжүүлж байхдаа тэрбээр арлыг худалдан авах санал тавьж байсан бол өнгөрсөн оны 3 дугаар сард түүнийг АНУ-д нэгтгэх боломжтой хэмээн мэдэгдээд, татгалзсан тохиолдолд Данийн бараанд худалдааны өндөр татвар ногдуулна гэж сүрдүүлж байв. 

Харин Данийн Ерөнхий сайд Метте Фредериксен үүнийг эсэргүүцэж, Гренланд бол Данийн хаант улсын нэг хэсэг хэмээн мэдэгджээ.  Сануулан дурдахад, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгресст мэдэгдэл хийхдээ “Трамп Гренландыг эзлэх авах бус харин худалдан авахаар төлөвлөж байна” гэсэн юм. Харин Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч К.Ливитт мэдэгдэхдээ, Гренландад довтлон орох хувилбарыг Трамп үгүйсгэхгүй байна гэсэн байна. Ирэх долоо хоногт М.Рубио Данийн албаны хүмүүстэй уулзаж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлнэ15 минут 34 секундын өмнөТөрийн өмчийн бүх музей иргэдэд үнэгүй үйлчилнэ21 минут 47 секундын өмнөПарламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах XV тэмцээнийг “Чөлөөлье” уриан дор зохион байгуулж байна32 минут 54 секундын өмнөГ.Занданшатар: Монголын эдийн засаг зөв чиглэл, зөв голдиролдоо орж байна2 сар 27. 13:47Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно2 сар 27. 13:44Нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалыг ашиглалтад орууллаа2 сар 27. 11:45МАН: Бага хурлын II хуралдаан "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" уриатай эхлэх гэж байна2 сар 27. 10:46Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилжээ2 сар 27. 10:16Гуравдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв2 сар 27. 9:41Туул усан цогцолбор төсөл нь нийслэлийн усны аюулгүй байдлыг хангах шинэ эх үүсвэр болно2 сар 27. 9:36“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа2 сар 27. 9:30Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар ОУВС-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав2 сар 27. 9:27Өв соёлоо хамгаалж, морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа2 сар 27. 9:23Амины төлөөстэй "дөт" зам2 сар 27. 9:19Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн2 сар 27. 8:59Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана2 сар 26. 16:07Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна2 сар 26. 14:30Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна2 сар 26. 13:42Зөрчлийн торгуулиа e-mongolia цахим системээр шалгаж, төлөх боломж бүрдлээ2 сар 26. 13:38“Улаанбаатар кап” тэмцээний шилдэг тоглогчдод сургалтын тэтгэлэг олгохоор боллоо2 сар 26. 12:29Дэлхийн мөсөн сийлбэрийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг дэд байр эзэлжээ2 сар 26. 12:05Налайх дүүрэгт Мал эмнэлгийн хяналт, ариутгал халдваргүйжүүлэлтийн байгууламж барилаа2 сар 26. 9:51Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа2 сар 26. 9:25Улаанбаатар хотын гамшгийн бэлэн байдлыг сайжруулахад Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтарна2 сар 26. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн2 сар 26. 8:54Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд долоон байршилд үл хөдлөх хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна2 сар 25. 15:28Гашуунсухайт болон Ханги боомтоор нүүрс тээвэрлэлтийн тасралтгүй ажиллагааг хангаж ажиллахыг даалгав2 сар 25. 15:25Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой2 сар 25. 15:23"Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай" ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай төслийг УИХ-д хүргүүлнэ2 сар 25. 15:20Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх ажлыг энэ онд эхлүүлэхийг үүрэг болголоо2 сар 25. 15:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.