Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ


1-р сарын 9
16 цаг 38 минут


     Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр /2026.01.09/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн үйл ажиллагааныхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд нар оролцсон. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 25 удаа хуралдаж, 44 асуудлын хүрээнд долоон хууль, Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолыг батлуулж, яам, агентлаг, харьяа байгууллагын найман тайлан, мэдээллийг хэлэлцэн шийдвэрлэж, Байнгын хорооны долоон тогтоол баталсан байна.

сонин mn

Энэ үеэр Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, тайлант хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Тогтоолд нэмэлт оруулах тухай зэрэг Монгол Улсын Их Хурлын гурван тогтоолын төсөл болон бусад холбогдох асуудлуудыг хэлэлцсэнийг дурдаад хууль, тогтоол тус бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв үе шаттайгаар, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг таван үе шаттайгаар хэлэлцэн, төсвийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоог хангах зорилгоор нийт долоон удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсын төсвийг илүү үр дүнтэй хэлэлцэн батлах, түүний хэрэгжилтэд хяналт тавих боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой гэж байлаа.

сонин mn

Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн бодлого нь хүний хөгжлийг бодлогынхоо цөмд тавих, эдийн засгийн бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, эрчим хүчний найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг зорилтоо болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжихэд чиглэсэн гэдгийг Байнгын хорооны дарга онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр 2026 оны төсвийн жилд нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүнг 35.3 их наяд, улсын төсвийн орлогыг 20.5 их наяд төгрөгөөр, Төсвийн тогтворжуулалтын санд 367.7 тэрбум төгрөг, Үндэсний баялгийн санд 2,956.1 тэрбум төгрөгийг хуримтлуулахаар тооцсоныг дурдаад гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспортын хэмжээг өмнөх оныхоос бууруулахгүй байх, худалдааны боомтуудын дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гааль, татварын бүртгэлийн мэдээллийн системийг боловсронгуй болгох, иргэдийн татварын ачааллыг багасгах, орлогын тэгш бус байдлыг бууруулах замаар татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх бодлогыг төсвийн орлого бүрдүүлэх гол нөхцөл гэж үзсэн гэв. 

Ирэх онд нүүрсний зах зээлийн үнийг тонн тутамд 70.0 ам.доллар, экспортын хэмжээг 90.0 сая тоннд хүргэх, зэсийн зах зээлийн үнийг тонн тутамд 9,700.0 ам.доллар, зэсийн баяжмалын экспортыг 1.9 сая тоннд хүрэхээр тооцсоны үр дүнд төсөвт уул уурхайн салбараас 9.3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож баталсан гээд 2026 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 33.0 их наяд, улсын төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 22.9 их наяд төгрөгөөр тус тус баталснаас урсгал зарлагыг 24.9 их наяд, хөрөнгийн зардлыг 8.6 их наяд төгрөгөөр, эргэж төлөгдөх цэвэр зээлийн дүнг 490.4 тэрбум төгрөгөөр тооцсон гэж байлаа. 

сонин mn

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлахдаа долоон удаагийн олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан саналууд болон нийгэмд үүссэн шаардлагуудыг шийдвэрлэхтэй холбоотойгоор багш нарын үндсэн цалинг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 742.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2,8 сая төгрөгт хүргэхээр тооцоолж, боловсролын салбарын санхүүжилтийг 518.6 тэрбум төгрөгөөр, эмч, эмнэлгийн байгууллагын ажиллагсдын цалинг 15.0 хувиар нэмэгдүүлэхээр тооцож, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг 190.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн төрийн өмчийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчдын цалинг 15.0 хувиар, ахмад настны болон халамжийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан 8.6 хувиар, хөгжлийн бэрхшээлтэй хүний тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьжиргааг дэмжих тэтгэмжийг 20 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцож, санхүүжилтийг холбогдох сайдуудын төсвийн багцад нэмж тусгасан гэв. 

сонин mn

2026 оны төсвийн жилд улсын төсвийн хөрөнгөөр 11.1 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, нийт 738 төслийг 3.3 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасныг Байнгын хорооны дарга мэдээллийнхээ үеэр онцолж байлаа. 

 

Төсвийн хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.

сонин mn

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар, цаашид Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлийг хангуулах, төсвийн тогтвортой байдал, хариуцлага, сахилга батыг сайжруулах, Улсын Их Хурлаас баталсан төсвийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, тусгай сангуудын үйл ажиллагааг сайжруулах, Төрийн аудитын байгууллагын зөвлөмжийн хэрэгжилтийг сайжруулах, аудитын зөвлөмжийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангаруулах зэрэг асуудлыг судалж, хэрэгжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. Мэдээллийн дараа Байнгын хорооны дарга, гишүүд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ1 сар 9. 16:38“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно1 сар 9. 16:32“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино хийнэ1 сар 9. 13:21АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.09/1 сар 9. 13:16АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”1 сар 9. 13:12Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй1 сар 9. 11:11Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна1 сар 9. 11:04Гренландын оршин суугч бүрд 100 мянган доллар олгох хувилбарыг хэлэлцжээ1 сар 9. 10:21Сэрэмжлүүлэг: "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна1 сар 9. 10:14АТГ: 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ1 сар 9. 10:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн, ялимгүй цас орно1 сар 9. 9:13Монгол Улсын байгалийн баялгийн зохистой хуваарилалт ба боловсролын өгөөж1 сар 8. 13:44АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 8. 12:19Д.Баяндалай: Ерөнхийлөгч “Нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулдаг байлаа1 сар 8. 12:08Сэрэмжлүүлэг: “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна“ гэх зурвасаар иргэдийг залилж байна1 сар 8. 12:00Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1 сар 8. 10:10Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?1 сар 8. 10:07Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ1 сар 8. 9:57Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1 сар 8. 9:51Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс1 сар 8. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 8. 9:00Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1 сар 7. 14:39Эрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ1 сар 7. 12:28Зэсийн үнэ $13 000 давлаа1 сар 7. 11:54АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 7. 11:44Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв1 сар 7. 10:46Казахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ1 сар 7. 10:38Д.Лүндээжанцан: Төр иргэнтэйгээ байгуулсан гэрээ бол Үндсэн хууль гэж ойлгож болно1 сар 7. 10:35Налайх, Багануур, Багахангай дүүрэгт шинээр газар эзэмших боломжтой1 сар 7. 10:29Л.Баярцэцэг: AI-аар илрүүлсэн зөрчлийг хүн хянасны дараа торгууль тавигдана1 сар 7. 10:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.