УИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ


1-р сарын 10
16 цаг 30 минут

     “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулан Улсын Их Хурлаас уламжлал болгон зохион байгуулдаг Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2026.01.10/ Төрийн ордонд эхэллээ.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал тэмцээнийг нээж үг хэлэв. Тэрбээр, ирсэн зочдод Үндсэн хуулийн өдрийн мэнд дэвшүүлээд, оюун ухааны спортын хаан болсон шатрын спортоор монголчууд найман наснаас 80 настан хүртэл нас ялгалгүй тоглодгийг онцлов. Тэрбээр, энэ удаагийн тэмцээнд 87 насыг зооглож буй Донидын Найдан гуай хүрэлцэн ирснийг танилцуулаад энэ хүн Үндсэн хууль тогтоогчдын нэг Ардын Их Хурлын депатут гэдгийг тодотголоо. Өнгөрсөн жилүүдэд манай улсын тамирчид олон амжилт гаргаж, дэлхий нийтэд эх орныхоо нэрийг цуурайтуулсныг онцлон дурдаж, оролцогчдод амжилт хүсэв.

Үүний дараа Монгол Улсын Ерөнхий сайд, Шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нийгмийн шинэчлэл, хөгжил дэвшлийн тулгуур болсон Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн мэндийг өргөн дэвшүүлж, Үндсэн хуульт ёсоо дээдлэн сахих бахархах түүхт энэ өдөр шатар сонирхогчдын УАШТ-ийг УИХ-ын даргын ивээл дор уламжлал болгон 14 дэх жилдээ зохион байгуулж байгааг онцлов. 2012 онд Шатрын холбооноос энэхүү санаачилгыг гаргаж анх удаа 2012 онд тэмцээнийг зохион байгуулж эхэлснийг дурдаад, энэхүү тэмцээнийг зохион байгуулахад УИХ-ын дарга Н.Учрал гүн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаад Монголын шатрын холбооны нэрийн өмнөөс болон нийт шатарчдынхаа нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Мөн Дэлхийн шатрын холбооноос 2026 оныг шатрын боловсролын жил болгон тодорхойлж байгаа гэв. Түүнчлэн олон нийтэд шатрын ач холбогдлыг ухуулан таниулах, шатрын спортоор хичээллэгчдийн хүрээг тэлэх, тамирчдынхаа амжилтыг ахиулахын төлөө дэлхий даяар анхаарч ажиллаж байна гэлээ.

Тэмцээний эхэнд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нар хүндэтгэлийн өрөг  нүүлээ.

Энэхүү тэмцээн сум, дүүргийн хүрээнд анхан шат, аймаг, нийслэлийн хэмжээнд хагас шигшээ, улсын хэмжээнд шигшээ гэсэн 3 үе шаттай зохион байгуулагддаг. Энэ удаа анхан шатны тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Монгол Улсын 331 сум нийслэлийн 9 дүүрэгт амжилттай зохион байгуулагдаж, 4922 шатарчин хамрагдсан нь өмнөх онтой харьцуулахад оролцогчдын тоо дөрвөн хувиар өссөн байна. Хагас шигшээ тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцож, өмнөх оноосоо есөн хувиар өссөн байна. Анхан шатын тэмцээнд хамгийн олон шатарчин оролцсон аймгууд тодорсон бөгөөд 409 оролцогчоор Баянхонгор, 319 оролцогчоор Говь-Алтай, 309 оролцогчоор Завхан шалгарчээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ1 сар 10. 16:30Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ1 сар 10. 15:16Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална1 сар 10. 15:13Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ1 сар 9. 16:38“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно1 сар 9. 16:32“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино хийнэ1 сар 9. 13:21АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.09/1 сар 9. 13:16АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”1 сар 9. 13:12Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй1 сар 9. 11:11Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна1 сар 9. 11:04Гренландын оршин суугч бүрд 100 мянган доллар олгох хувилбарыг хэлэлцжээ1 сар 9. 10:21Сэрэмжлүүлэг: "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна1 сар 9. 10:14АТГ: 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ1 сар 9. 10:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн, ялимгүй цас орно1 сар 9. 9:13Монгол Улсын байгалийн баялгийн зохистой хуваарилалт ба боловсролын өгөөж1 сар 8. 13:44АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 8. 12:19Д.Баяндалай: Ерөнхийлөгч “Нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулдаг байлаа1 сар 8. 12:08Сэрэмжлүүлэг: “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна“ гэх зурвасаар иргэдийг залилж байна1 сар 8. 12:00Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1 сар 8. 10:10Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?1 сар 8. 10:07Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ1 сар 8. 9:57Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1 сар 8. 9:51Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс1 сар 8. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 8. 9:00Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1 сар 7. 14:39Эрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ1 сар 7. 12:28Зэсийн үнэ $13 000 давлаа1 сар 7. 11:54АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 7. 11:44Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв1 сар 7. 10:46Казахстаны эдийн засаг ТОП-50-д багтжээ1 сар 7. 10:38
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.