Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ


1-р сарын 11
18 цаг 53 минут
       Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Замын-Үүд суманд ажиллах үеэрээ авто замын боомтын зорчигч тээврийн цогцолбор болон ачаа тээвэр хилээр нэвтрүүлж буй үйл явцтай танилцлаа.
2023 онд авто замын боомтын цогцолбор ашиглалтад орсноор нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдсэн байна. Цогцолбор ашиглалтад орохоос өмнө өдөрт 6000-8000 зорчигч нэвтэрдэг байсан бол өдгөө 8-12 мянган зорчигч зорчиж байгаа юм байна.
Цахим шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн оны 5 дугаар сараас цахим гарцтай болжээ. Ингэснээр өдөрт 450 орчим хүн цахим гарцаар нэвтэрч, тэр хэрээр нэг шалгагчид ногдох ачаалал буурсан байна.
Цахимд 100 хувь шилжиж чадаагүй буюу хүний хамаарлыг бүрэн арилгаж чадаагүй нөхцөлд хяналт, шалгалтыг тогтмолжуулж, эрсдлийг хааж ажиллана гэж Ерөнхий сайд Г.Занданшатар хэлсэн үгэндээ онцлов.
Г.ЗАНДАНШАТАР: Хил, гаалийн ажилтнуудыг тогтмол сэлгэж ажиллуулах бодлого баримтална. Жишээ нь Замын Үүдийн ачаа тээврийн хэсгийн рентгэн дээр тавхан хүн ээлжилж ажиллаж буй нь тун хангалтгүй. Дор хаяж 15-20 хүн бэлтгэж, сэлгэж ажиллуулах шаардлагатай.
Монгол Улсын ачаа эргэлтийн 70 гаруй хувь нь Замын-Үүд боомтоор дамжин өнгөрдөг. Жилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт ч эрчимтэй өрнөж буй. Тиймээс худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв.
Тиймээс Замын Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өглөө. Замын-Үүд суманд асар их боломж бий. Гэвч замбараагүй, эмх цэгцгүй байдлаас болж боломжоо ашиглаж чадахгүй байна. Цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж, үүднээсээ эмх цэгцийг бий болгож, хөгжлийг түргэтгэнэ гэв.
Замын-Үүд сум 25 мянга орчим иргэнтэй. Үүнээс 5000-8000 нь түр оршин суугч юм байна. Замын-Үүд сум нь төсвөөс татаас авдаггүй харин эсрэгээрээ орлого төвлөрүүлдэг. Өнгөрсөн онд аймгийн төсөвт 18.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгож, хил гааль дахь авлигыг тасдах замаар эх орны үүдэн хэсгээ цэгцэлнэ7 цаг 3 минутын өмнөУИХ-ын даргын ивээл дор зохиогддог Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд эхэллээ1 сар 10. 16:30Г.Занданшатар: Шатрын сургалтыг боловсролын хөтөлбөрт тусгах замаар хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжинэ1 сар 10. 15:16Нэгдүгээр сарын 20-ноос эхлэн 410 цэгээр нөөцийн мах худалдаална1 сар 10. 15:13Төсвийн байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд 25 удаа хуралдаж, долоон хууль, УИХ-ын гурван тогтоолын төслийг хэлэлцүүлэн батлуулжээ1 сар 9. 16:38“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт болно1 сар 9. 16:32“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино хийнэ1 сар 9. 13:21АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал /2026.01.09/1 сар 9. 13:16АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”1 сар 9. 13:12Н.Цэрэнхүү: Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй1 сар 9. 11:11Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг анхааруулж байна1 сар 9. 11:04Гренландын оршин суугч бүрд 100 мянган доллар олгох хувилбарыг хэлэлцжээ1 сар 9. 10:21Сэрэмжлүүлэг: "NESTLÉ” группийн нялхсын сүүн тэжээлийн тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна1 сар 9. 10:14АТГ: 2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ1 сар 9. 10:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн, ялимгүй цас орно1 сар 9. 9:13Монгол Улсын байгалийн баялгийн зохистой хуваарилалт ба боловсролын өгөөж1 сар 8. 13:44АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 8. 12:19Д.Баяндалай: Ерөнхийлөгч “Нэг минут 93 төгрөгийн өртөгтэй боллоо та минь...” гэж үе үе бидэнд сануулдаг байлаа1 сар 8. 12:08Сэрэмжлүүлэг: “Таны данс руу гурван удаа нэвтрэх оролдлого хийсэн байна“ гэх зурвасаар иргэдийг залилж байна1 сар 8. 12:00Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ1 сар 8. 10:10Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ?1 сар 8. 10:07Францад их цасны улмаас 950 км урт түгжрэл үүсжээ1 сар 8. 9:57Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ1 сар 8. 9:51Ардчилсан Үндсэн хуулийн он цагийн хэлхээс1 сар 8. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 8. 9:00Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгов1 сар 7. 14:39Эрчим хүчний хараат байдлаас иргэдийг ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭВ1 сар 7. 12:28Зэсийн үнэ $13 000 давлаа1 сар 7. 11:54АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 7. 11:44Э.Бат-Үүл Х.Нямбаатарыг Монголчуудын мөнгөөр Хятадын компаниудыг дэмжиж байна гэв1 сар 7. 10:46
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.