“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав


1-р сарын 12
13 цаг 15 минут

        Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хамтран Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулан “Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Энэ хүрээнд их, дээд сургуулийн оюутан, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдаас нийт 217 эсээ бичлэгийг ирүүлсэн бөгөөд хоёр үе шаттай болсон тус уралдааны эцсийн шатанд сурагчдын ангилалд 60, их, дээд сургуулийн оюутнуудын ангилалд 40, нийт 105 бүтээл шалгарсан байна. 

сонин mn

Их, дээд сургуулийн оюутны ангилалд Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн тэргүүлж, мөн сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутан Н.Наран-Эрдэнэ удаалж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн оюутан А.Найдан гуравдугаар байрт шалгарсан бол Монгол Улсын их сургуулийн оюутан Н.Мөнх-Ариун тусгай байрыг хүртжээ.

сонин mnсонин mn

сонин mn

сонин mn

Харин ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн ангилалд нийслэлийн “Шинэ-Өнөөдөр” сургуулийн сурагч О.Тэнүүнжаргал манлайлж, Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата, Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн сурагч Н.Намуун нар хоёр, гуравдугаар байрыг тус тус эзэлж, нийслэлийн 163 дугаар дунд сургуулийн сурагч Г.Манлайбаяр тусгай байрт орсон байна. 

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

Эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутан, сурагчдад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь нар өнөөдөр /2026.01.12/ Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд шагнал гардууллаа. Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан уг арга хэмжээг нээж, хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдаанд оюун ухаан, бүтээн туурвих авьяас билгээ сорьж, шагнал хүртэж буй оюутан, хүүхэд залууст баяр хүргээд энэ удаагийн уралдаанд оролцсон бүх хүүхэд, залуусын бичсэн нэг өгүүлбэр, дэвшүүлсэн нэг санаа, оновчтой хөндсөн ганц асуулт тань хүртэл Монголын хөгжлийн хөдөлгөгч хүч байх болно гэдгийг онцлон тэмдэглэв.

сонин mn

Тэрбээр, Үндсэн хууль нь Монгол Улс ямар улс байх, монгол хүн ямар эрх, үүрэгтэй байх вэ гэдгийг тодорхойлсон монголчуудын оюун санааны хамтын бүтээл гээд тусгаар тогтнол, төрийн байгууллын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө, энэ бүхний баталгаа нь Үндсэн хуульд оршдог. Тийм ч учраас Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал нэг бүр гүн гүнзгий утга агуулгатай гэж байлаа.

Мөн энэ удаагийн уралдаанд ирсэн эсээнүүдэд “Байгалийн баялаг зөвхөн эдийн засгийн асуудал биш, ёс зүйн, иргэний, Үндсэн хуулийн асуудал юм” гэсэн нэгэн үзэл санаа маш тодорхой харагдсаныг тэмдэглээд хүүхэд, залуучууд маань байгаль эхээ хамгаалах, ирээдүй хойчоо бодох, иргэн бүр хяналт тавихын чухлыг, Үндсэн хууль амьдрал дээр хэрхэн хэрэгжих ёстойг өөр өөрийн өнцгөөс, өөр өөрийн дуу хоолойгоор илэрхийлсэн нь үнэхээр бахархал төрүүлсэн гэдгийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан илэрхийлэв.

сонин mn

Дараа нь их, дээд сургуулийн оюутны ангилалд тэргүүлсэн Монгол Улсын их сургуулийн оюутан А.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр, “Энэхүү эсээ уралдааныхаа сэдвийг нь сонсоод Монгол Улсын баялгийн хуваарилалт, зохицуулалт, бусад улс орнуудын туршлага зэрэг асуудлаар чамгүй их судалгаа хийх шаардлагатай болсон. Монгол Улс байгалийн баялгаас олсон орлогыг иргэдийнхээ боловсролд зориулбал урт хугацаанд илүү үр өгөөжтэй байх нь гэсэн дүгнэлтэд хүрээд, эсээндээ энэ санаагаа тусгасан. Мөн байгалийн баялгийн зохистой ашиглалт нь зөвхөн төрийн үүрэг оролцоо гэхээс илүүтэй иргэдийн оролцоо, хариуцлага нь чухал гэдгийг маш сайн ойлгож авсан” гэж байлаа.

сонин mn

сонин mn

Харин ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчдын ангилалд хоёрдугаар байрт шалгарсан Баян-Өлгий аймгийн “Эмпати” сургуулийн сурагч Х.Агата “Монгол Улсын Үндэсний хуулийн өдөр”-т зориулж энэхүү уралдааныг зохион байгуулж, биднийг оролцоог хангаж, өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэх боломж олгосон зохион байгуулагчдад талархлаа илэрхийлээд Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлд Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн заасан нь зөвхөн өнөөдрийн бус ирээдүйн үеийнхний эрх ашгийг бодолцож хамгаалж, ашиглах ёстой гэсэн агуулгатай гэж би боддог гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр48 минут 13 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.