УИХ-ын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт


1-р сарын 12
15 цаг 17 минут

       Монгол Улсын Үндсэн хууль бол төрд илүү эрх мэдэл олгосон бус, иргэнд эрх олгосон хууль. Төр гайхамшиг бүтээж чадахгүй. Иймд иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, хавчин боогдуулсан дүрэм, журмыг гаргаад байж болохгүй. Үүнээс бид иргэдээ чөлөөлөх ёстой. 

Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг угтан МУИС-ийн багш, оюутнуудад өнөөдөр “Хүний эрх, эрх чөлөө” сэдвээр лекц уншихдаа энэ асуудлыг онцлон хөндлөө. Тэрбээр Монгол Улсын анхдугаар болон 1940, 1960 оны Үндсэн хуулиуд, тэдгээрийн онцлог, ялгааг товч дурдаад, 1990 онд бидний эцэг, эх ардчилсан хувьсгал хийж, амьдралынхаа дүрмийг өөрчилье гэсэн шаардлага тавьсны дагуу Улсын Бага Хурал хоёр жил өдөр шөнөгүй хуралдан боловсруулж, Ардын Их Хурал хоёр сар гаруй хэлэлцэн шинэ Үндсэн хуулиа баталсан өдөр бол монголчууд бидний амьдралынхаа хэв загварыг шинээр сонгосон баярт өдөр юм гэв. Үндсэн хууль бол Монголын төр, ард түмний хооронд байгуулсан гэрээ болохыг тэрбээр гэр бүлийн харилцаагаар жишээлэн өгүүлж, хэрэв хэн нэг нь гэрээгээ зөрчвөл шүүх рүү очих хэрэг гардгийн адил төр иргэдийнхээ эрхийг хязгаарласан хууль баталж гэрээгээ зөрчвөл Үндсэн хуулийн цэц рүү очдог, Цэц уг хуулийг өөрчлөхийг шаардаж, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалдаг өнөөгийн тогтолцоог үнэлэн дүгнэсэн юм.

сонин mn

Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх 18 үндсэн эрх, эрх чөлөө бол аз жаргалаа өөр өөрсдийнхөөрөө бүтээх боломж гэдгийг Улсын Их Хурлын дарга нэн тэргүүнд онцолж, харин ард түмнээс сонгогдож, эрх мэдэл эдэлж буй хүмүүс иргэдийн тэрхүү боломжийг хязгаарлах ёсгүй гээд, харамсалтай нь хуулиас давсан дүрэм, журмуудаар ийм зүйл их хийсэн байгааг цаашид засаж залруулах зорилгоор “Чөлөөлье” санаачилга дэвшүүлсэн гэдгээ тайлбарлав. Монгол хүн оюуны болон ур чадвар, авьяас билгийн өндөр чадавхтайг дэлхий дахинд эх орныхоо нэрийг дуурьсгаж буй олон олон залуучууд нотлон харуулж байгааг тэрбээр бахархан дурдаж, тэр бүхэнд төрөөс тусалж дэмжээд байсан зүйл огтхон ч үгүй, харин Үндсэн хуулиар эрх, эрх чөлөөг нь өгч, боломж олгосон учир залуус маань чадаж байгаа юм гэлээ. 

сонин mn

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Н.Учрал цахим технологи, харилцаа холбооны хөгжлөөр бий болж буй боломжийг сохроор дагаж “идэвхгүй хэрэглэгч” байлгүй, бүтээлчээр ашиглахыг оюутан залууст зөвлөж, Монголын төр улам бүр ил тод, нээлттэй болсоор байгаагийн үр дүнд эдүгээ хиймэл оюун ухааны төхөөрөмжүүд монгол хэл, кирил бичгээр бидэнтэй чөлөөтэй харилцаж, өргөн хүрээний сэдвээр ярилцах болсныг дурдсан юм. Өгөгдөл, мэдээллийг эргэцүүлж, оюун дүгнэлт хийх саруул ухаантай байх нь өнөөдрийн цахим эринд хамгийн ховор баялаг болохыг тэрбээр залуучуудад захиж, эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бие биеийнхээ эрх, эрх чөлөөг хүндэтгэн, амин хувиа хичээсэн “би”-гийн сэтгэхүйгээр биш, “бид” гэх хамтын сэтгэлгээгээ аливаад хандах нь эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болохыг онцоллоо. 

сонин mn

Улсын Их Хурлын дарга Н.Учралын лекцийг МУИС-ийн ректор Б.Очирхуяг тэргүүтэй тус сургуулийн удирдлага, багш нар оюутнуудынхаа хамт сонслоо. Улирлын амралтын үеэр зорин ирж, илтгэл сонссон тэдэнд Улсын Их Хурлын дарга талархал илэрхийлж, лекцийнхээ дараа тус сургуулийн номын санд “Үндсэн хуулийн эх сурвалж” 12 боть номыг бэлэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.