Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг танилцуулж, дээжийг нь гардууллаа


1-р сарын 12
17 цаг 01 минут

       Монгол брайль үсгээр хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр /2026.01.12/ танилцуулж, дээжийг нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо болон Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд гардуулан өглөө. Монгол Улсын Их Хурлаас мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран хэвлэн нийтэлсэн энэхүү брайль Үндсэн хууль нь 2019 оноос хойш оруулсан бүх нэмэлт, өөрчлөлтийг багтаан нийтэлснээрээ онцлог юм. 

сонин mn

Хууль тэгш үйлчлэх зарчим, иргэн бүр мэдээллийг тэгш, хүртээмжтэй авах эрхийг бодитоор хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэх нь хүн бүрийн үүрэг тул Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийг хэвлэн түгээж, нийгмийн бүлгүүдийн онцлог, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн ном, хэвлэл, контент бэлтгэн, иргэддээ Үндсэн хуулийн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэхийн чухлыг онцолсон. 

сонин mn

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Жил бүр Үндсэн хуулийн өдрийг угтан Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газраас олон арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жил энэ ажлын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг монгол брайль үсгээр хэвлэж, нийтийн хэрэгцээнд зориулан хүргэж байна.

Энэхүү хэвлэл нь брайль үсгээр уншдаг хүмүүст Монгол Улсын Үндсэн хуультай өөрийн биеэр илүү сайн танилцах, судлах боломжийг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм хэмээлээ.

Монгол Улсад 2024 оны байдлаар 11.500 гаруй харааны бэрхшээлтэй иргэд бий гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргасан байна. Энэхүү номоос эрх зүйн мэдлэгийг эх сууриас нь буюу Үндсэн хуулиас олж авах, өөрийн төдийгүй бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах, засаглалын тогтолцоо, эрх үүргийн хуваарилалтын талаарх мэдээллийг авах, хууль дээдлэх, хуулийг сахин биелүүлэх мэдлэг, чадварт суралцахад тус болно гэдэгт итгэлтэй байгаагаа УИХ-ын дарга илэрхийлсэн.

Өнгөрсөн 2025 онд Монгол Улсын Их Хурлын parliament.mn цахим хуудсанд байршуулан олон нийтэд түгээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн дохионы хэлэнд хөрвүүлсэн болон аудио хувилбарын хандалт тус бүр 600 мянга гаруйд хүрснийг тэрбээр дурдаад, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны дэргэдэх брайль хэвлэлийн төвд хэвлэсэн Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол Улсын үндэсний номын сан, 21 аймаг, 9 дүүргийн болон бусад номын сан, Хууль тогтоомж сурталчлах төвүүдээр дамжуулан түгээхээр төлөвлөж байгааг дуулгасан юм. 

сонин mn

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Өнөөдөр бид ардчилсан Үндсэн хуулийн амин чухал зарчим болох хүний эрх, энэрэнгүй ёс, шударга ёсыг цогцлоох суурь зарчмуудыг өөрийн мэдэх брайль үсгээр унших боломж бүрдэж байна. Мэдээлэл авах боломж хязгаарлагдмал 11.500 гаруй хүн, мөн тийм тооны сонсголын бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах чухал үйл явдал болж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангаад зогсохгүй хүн бүр суурь эрхээ эдлэх боломжийг бүрдүүлэх түүхэн үйл явдал хэмээн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо онцлон тэмдэглэж байна хэмээлээ.

Тэрбээр, энэ түүхэн үйл явдлыг төр засаг, олон нийт, хүн бүр хөхиүлэн дэмжиж, хүн бүрийн суурь эрхийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бүрэн дүүрэн хангах чиглэлээр олон талт соён гэгээрүүлэх үйл ажиллагааг цаашид зохион байгуулахыг холбооны зүгээс уриалж буйг дуулгалаа.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Тамгын газрын удирдлага, НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөл оролцсон бөгөөд УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, О.Саранчулуун нар брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Ч.Дэлгэрмаа, Парламентын номын сангийн эрхлэгч Ц.Мөнх-Эрдэнэ, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн дарга З.Лхагвасүрэн, Монгол Улсын үндэсний номын сангийн Ном бүрдүүлэх, солилцох, боловсруулах хэлтсийн дарга Г.Гүнжинлхам, Ц.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хараагүйчүүдийн номын сангийн номын санч П.Оюунбаяр нарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль усан бассейн бүхий спорт цогцолбортой анхны улсын сургууль боллоо7 цаг 30 минутын өмнөСангийн сайд Б.Жавхлан: Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ7 цаг 52 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулна7 цаг 57 минутын өмнөМонгол, Болгар Улсын Засгийн газар хоорондын Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталлаа8 цаг 3 минутын өмнөХөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина8 цаг 8 минутын өмнөГашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авлаа8 цаг 15 минутын өмнөД.Мөнх-Эрдэнэ: Төрийн нууцын мэдээллийг 202-оор багасгаж, батлах эрхийг УИХ-д шилжүүлнэ9 цаг 55 минутын өмнөОлон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа3 сар 4. 14:21“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо3 сар 4. 11:48Зарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна3 сар 4. 11:20Туулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна3 сар 4. 10:42Хотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа3 сар 4. 10:00УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ3 сар 4. 9:53Эмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө3 сар 4. 9:13Эдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв3 сар 4. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн3 сар 4. 9:04“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.