Хотын иргэдийн 0.07 га газрыг хориглоод Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн нь хуулийн зөрчил мөн үү?!


1-р сарын 13
9 цаг 55 минут

       Хотын дарга нар иргэдэд хуулийг дагуу эзэмшүүлж, өмчлүүлдэг 0.07 га газар олгохыг бараг дөрвөн жилийн турш хориглосон. Анх 2021 онд тэгж шийдэж байв. Тухайн үед Хотын дарга Д.Сумьяабазар “…Газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлэхтэй холбоотойгоор иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзүүлэх нь зүйтэй” үзсэнээ олон нийтэд мэдэгдэж байсан юм. Ингэхдээ, Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгож байлаа.

Үнэндээ, энэ нь тодорхой захиргааны актгүй ч иргэдийн 0.07 га газар олголтыг хориглосон хэвээр 2025 оныг дуусгасан. Тэр хооронд Засгийн газрын тогтоолоор хэдэн иргэнд хэчнээн хэмжээний газар олгохыг төлөвлөдөг ч тэр нь хэрэгжихгүй явж ирсэн.

Тухайлбал, 2024 онд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Засгийн газрын 137 дугаар тогтоолоор 9549 иргэнд 1213.9 га газрыг улсын хэмжээнд өмчлүүлэхээр баталсан. Гэхдээ, албаны хүмүүс “…Одоогоор манай улсын хэмжээнд төлөвлөлтөд орсон, хэсэгчилсэн төлөвлөгөөтэй газрын нөөц бага байгаа учраас улсын хэмжээнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажил хязгаарлалттай байгаа” гээд таг зогсчихож байсан. Харин Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” шинэчлэн батлагдсан. Энэ дагуу 2025 оны арванхоёрдугаар сарын 31-нээс эхлэн газар авах хүсэлтийг шийдвэрлэж, дарааллын дагуу олгож эхлэхээр болоод байгаа юм. Гэтэл Хотын дарга нар иргэдэд 0.07 га газар олгохыг хориглосон үед Хотын даргын орлогчид 5.4 га-г өгсөн ноцтой асуудал гарсан. Тодруулбал, Хотын даргын орлогч Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-д 5.4 га газар олгожээ.

Тус компаниас 2022 оны наймдугаар сарын 12-нд Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд “...Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Морин тойруулгын зүүн урд талд 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар эзэмших хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу” гэсэн хүсэлтийг гаргажээ.

Ганцхан өгүүлбэртэй уг хүсэлтийг Хотын дарга нар ёсоор болгож шийдсэн. Тэгэхдээ, Б.Одсүрэнгийн хамаарал бүхий “Танан мөнх орон” ХХК-д уг 5.4 га газрыг амины орон сууцны зориулалтаар олгожээ. Улмаар тус компанийн хүсэлтийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлаар 2025 оны зургадугаар сарын 12-нд хэлэлцээд “Үйлчилгээтэй орон сууцны цогцолбор” барих загвар зургийг нь баталсан. Тэгээд, уг 5.4 га газарт орон сууцны хороолол бариад эхэлжээ. Одоо барилгын ажил нь нэлээд явцтай үргэлжилж байна. 5.4 га газар гэдэг бол 0.07 га-гаар олгоход 77 иргэн, айл өрхөд олгох боломжтой. Гэхдээ, хотын жирийн иргэдэд Яармагийн Морин тойруулгын орчимд газар олгоно гэдэг гонжийнжоо. Ямар ч хүсэлтийг яаж ч өгөөд гоьдсоны гарз болно. Ийм дабл стандарт хэрэгжээд 2-3 жил өнгөрөх гэж байна. Гэвч Хотын одоогийн дарга “харахгүй”, АТГ ч “анзаарахгүй” байгаа нь анхаарал татаж байгаа юм. Уг нь, дээрх үйлдэл нь албан тушаалтнуудын аранга болдог Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ил цагаан зөрччихсөн. Авлигын эсрэг хуулийн 3.1.1-т “…Авлига гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ”, 3.1.2-т “…Ашиг хонжоо гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ”, 3.1.3-т “…Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг хэлнэ”, 3.1.4-т “…Давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг хэлнэ” гээд тодорхойлчихсон. Мөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

3.1.2-т “…Хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ”,

3.1.3.-т "…Ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлнэ”, 3.1.5-д “…Хамаарал бүхий этгээд гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ”, 3.1.6-д “…Нэгдмэл сонирхолтой этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ” гээд заачихсан. Тиймээс, Хотын дарга Х.Нямбаатар, АТГ-ын дарга З.Дашдаваа нараас “…Хотын даргын орлогч асан Б.Одсүрэнгийн хамааралтай компани 5.4 га газар эзэмшсэн нь энэ хоёр хуулийг зөрчсөн үү. Эсвэл хуулийн хүрээнийх үү” хэмээн асуух шаардлага үүсэж байна.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.