“Миний хаан банкны данснаас мөнгө татаж авсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Тодруулбал, иргэн “Ц” нь цахим орчинд байршсан “Хаан банк хүн бүр хожих боломжтой” гэх зар мэдээллийн хуурамч линк дээр дарж, өөрийн гар утсанд ирсэн кодыг бусдад дамжуулан нийт зургаан удаагийн гүйлгээгээр 27.500.000 төгрөгөө залилуулсан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн оны байдлаар 16.906 залилах гэмт хэрэг бүртгэгдсэний 12.233 буюу 83.6 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.
Иймд иргэд Та бүхэн цахим залиланд өртөхөөс сэргийлж сошиал платформ буюу фейсбүүк, инстаграм болон телеграмд байрлаж буй баталгаагүй линк, холбоос дээр дарахгүй байх, банкны нууц үг, картын дугаар, CVV кодоо бусдад өгөхгүй байх, энэ төрлийн зар мэдээлэлд хууртахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Facebook
Twitter
Youtube


Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана
Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна
А.Амартүвшин: Айл өрхүүдэд суурилуулж буй хийн зуух хий алдагдахаас сэргийлсэн хамгаалалт сайтай
Их хэмжээний юань, долларыг хуурамчаар хэвлэсэн хэргийг шалгаж байна
Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь
Х.Нямбаатар: Энэ жил Чингэлтэй, Баянгол дүүргийн айлуудыг хийн түлшинд шилжүүлж, ирэх жилээс Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн айлуудыг хамруулна
Э.Ниндэв: Сүүлийн нэг жил 50 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих