Засгийн газрын өнөөдрийн /2026.01.14/ хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г батлууллаа.
Тус төлөвлөгөө батлагдсанаар гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн үед хариу арга хэмжээг зохион байгуулах удирдлага, зохицуулалт боловсронгуй болж, гамшгаас хамгаалах алба, яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүрэг болон хуулийн этгээдийн бэлтгэл, бэлэн байдал сайжран, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж байна.
Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй нийцүүлэн гамшгийн төрөл бүрээр салбар төлөвлөгөө, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн алба, аймаг, нийслэл, сум, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж батлах юм.
Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль цаг уур, биологийн гаралтай аюулт үзэгдэл, гамшиг, ослын төрөл, тоо, давтамж, түүнээс учрах хохирол жил бүр өсөн нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, хүний эрүүл мэнд, амь нас, амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлсэн зэрэг өнгөрсөн жилүүдэд тохиолдсон цар тахал, зуд, үер зэрэг байгалийн гамшиг, аюул нь бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох, удирдлага, зохицуулалтыг сайжруулах шаардлагатайг харуулж байна.
Facebook
Twitter
Youtube


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор эх орноосоо мордлоо
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга бараалхлаа
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаровтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Сэтгэгдэл бичих