Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг


1-р сарын 15
10 цаг 21 минут

     Шинэ долоо хоног дөнгөж эхлэнгүүт Нью-Йоркийн Comex таваарын биржийн арилжаагаар хоёрдугаар сард нийлүүлэх алтны фьючерс үнэ түүхэн дээд түвшинд буюу нэг унц нь 4600 ам.долларт хүрлээ. Удалгүй үнэ 4578 унц/доллар руу буусан боловч өмнөх арилжааны үнийн дүнгээс 1,5 хувиар илүү байна.

Өнгөрсөн 2025 оны туршид алтны үнэ 50 удаа дээд үзүүлэлтэд хүрсэн нь хашир бөгөөд гутранги шинжээчдийг хүртэл гайхшрууллаа. Нэгдүгээр сард унц нь 2801 долларын ханштай байсан бол оны сүүлчээр 4500 доллар гэх “сэтгэлзүйн хязгаар”-аас давсан байна. Энэ бол 1979 оноос хойших хагас зуун жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болой. Тухайн үед алтны үнэ 126 хувиар өсөж, 512 долларт хүрч байсан нь дэлхий дахиныг хамарсан эрчим хүчний хямрал, Ираны хувьсгал, Зөвлөлтийн цэрэг Афганистанд нэвтрэн орсон зэрэг геополитикийн эрсдэлүүдээс шалтгаалсан байна.

Харин дэлхий нийтийг айдаст автуулсан коронавирусний цар тахлын ид дэгдэлтийн үе буюу 6 жилийн өмнөхөөс бараг 3 дахин өссөн бол 10 жилийн өмнөхөөс 4 дахин нэмэгджээ.

Улмаар шинэ он гарснаас хойш алтны үнэ 6 хувиар өслөө. Энэхүү үнэт металл өнгөрсөн 2025 оны туршид хамгийн их эрэлт хэрэгцээтэй актив байж, үнэ нь даруй 65 хувиар өссөн юм. Үүнийг дагаад өнгөрсөн нэг жилийн хугацаанд мөнгөний ханш 150 хувиар нэмэгдлээ. Даваа гаргийн арилжаагаар унц мөнгөний үнэ 4,5 хувиар өсөж, 83,45 ам. долларт хүрсэн нь 2025 оны эцсийн дээд үзүүлэлтээс үл ялиг доогуур байна.

Ер нь алт хэмээх шидэт шар металл бол хөрөнгө оруулагчдын хувьд хямралын үед инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах хамгаалалтын нөөц актив, эдийн засгийн төлөв байдлыг тандах “халууны шил” учраас үнэ ханш нь сүүлийн үед ийнхүү огцом цойлж байна.

Монголчууд бидний амьжиргааг тодорхойлдог гол түүхий эдүүдийн нэг болох алтны үнэ ханш 2026 онд өсөх нь гарцаагүй гэсэн өөдрөг таамаглалыг шинжээчид, олон улсын санхүүгийн байгууллагууд дэвшүүлж байна. Ингээд үнэ өссөн шалтгаанууд ба энэ оны үнэ ханшийн ерөнхий чиг хандлагын талаарх дүгнэлтүүдийг толилуулъя.

Үнэ өссөн үндсэн шалтгаанууд

Он гарангуут үнэт металлын үнэ дахиад өссөн нь юуны түрүүнд Иранд дэгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөн, АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн хараат бус байдалд эргэлзэх явдал газар авсан, үүний сацуу Д.Трампын засаг захиргаа Венесуэлд тусгай ажиллагаа явуулж Н.Мадурог олзлон авчирсан зэрэг  шалтгаанаас үүдэлтэй хэмээн шинжээчид дүгнэж байна.

Ялангуяа сүүлийн үед Ерөнхийлөгч Д.Трамп, ХНС-гийн тэргүүн Ж.Пауэлл нарын хоорондох зөрчил илт ширүүсчээ. Өөрийнх нь эсрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь ХНС-гийн шийдвэрүүдэд нөлөөлөх гэсэн оролдлого болохыг Пауэлл хэлсэн байна. Ер нь бол цаашдаа тус сан улс төрийн дарамт шахалтаар бус харин эдийн засгийн бодит байдлаас харгалзан бодлогын хүүгээ тодорхойлж чадах уу үгүй юү гэдэг нь эргэлзээ төрүүлж байгааг тэрбээр санууллаа.

Харин 2025 оны туршид үнэ тасралтгүй өссөн нь хэд хэдэн үндсэн ба дам шалтгаантай.

Юуны түрүүнд, дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал хурцдаж, дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байх эсэхэд итгэх итгэл буурч, эргэлзээ лавширсантай холбоотойгоор төв банкууд алтыг их хэмжээгээр худалдан авлаа. Тухайлбал, оны эхээр Газын зурваст нөхцөл байдал улам дордож, Орос-Украины дайн ширүүссэн гэх мэт геополитикийн хүчин зүйлүүд бий.   

Мөн облигацийн өгөөж буурсан, Хятад болон Ойрх Дорнодын улсууд алтыг их хэмжээгээр худалдан авсан нь нөлөөллөө. Тодруулбал, өнгөрсөн оны хаврын саруудад АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гол түншүүддээ худалдааны дайн зарласнаас гадна түүний явуулж буй гадаад бодлогыг урьдчилан таамаглахын аргагүй болсон тул дэлхий даяар долларт итгэх итгэл суларч, доллароос татгалзах, хөрөнгөө төрөлжүүлэх үйл явц улам хурдаслаа. Үүнээс үүдэн ялангуяа хөгжиж буй орнуудын төв банкууд өөрсдийн худалдан авсан Америкийн өрийн бичгүүдээ биет металлаар орлуулахыг эрмэлзэх болов.

Нөгөөтэйгүүр, бодлогын хүү өндөр байгаа үед найдвартай актив гэгддэг алт нь бодит хувь хэмжээгээр ашиг өгдөггүй тул хөрөнгө оруулагчид доллар болон засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг илүүд үздэг. Жишээ нь, 2022 онд алтны үнэ ерөнхийдөө доогуур байсан нь долларын ханш чангарч, төв банкууд мөнгө-зээлийн хатуу бодлого явуулж байсантай холбоотой. Харин АНУ-ын Холбооны нөөцийн сан өнгөрсөн оны 9, 10, 12 дугаар саруудад бодлогын хүүгээ 3,5-3,75 хувь хүртэл бууруулсан бол дэлхийн Төв банкууд 157 удаа хүүгээ багасгажээ. 

Ийнхүү мөнгө-зээлийн бодлого зөөлөрч, облигацийн өгөөж буурч эхэлснээс үүдэн алтанд хөрөнгө оруулах нь ашигтай болсон тул Дэлхийн алтны зөвлөлийн (WGC)-ын мэдээллээр, өнгөрсөн оны эхний 9 сарын хугацаанд Төв банкууд 633 тн алт худалдан авснаар үнэ 3500 унц/долларт хүрч, оны эхнээс 30 хувиар өсжээ. Тус зөвлөлөөс жил тутам явуулдаг санал асуулгын дүнг үзвэл, дэлхийн 73 төв банкны 95 хувь нь ойрын 12 сарын хугацаанд алтны нөөцөө нэмэгдүүлэхээр, дөрөвний гурав нь долларын нөөцөө багасгахаар төлөвлөсөн байна.

Түүнээс гадна технологийн компаниудын хэт өндөр үнэтэй хувьцаанаас залхсан хөрөнгө оруулагчид биржийн трэйдерүүдийн сэтгэлзүйн байдал ба алгоритмаас үл хамаардаг, бодитойгоор барьж үзэж болох биет активуудыг сонирхох болов.

Үнийн төлөв таамгууд

Deutsche Bank-ны таамагласнаар бол, энэ онд алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх ажээ. Тодруулбал, дундаж үнэ 4000-4450 долларт хэлбэлзэж, дээд тал нь 4950 долларт хүрч өснө. Өмнө нь үнэ ханш  тодорхой мөчлөгтэйгээр хэлбэлзэж, үе үе унадаг байсан бол өдгөө энэ үзэгдэл хэдийн ард хоцорч, эрэлт нь нийлүүлэлтээс нэгэнт даваад байна.

J.P. Morgan банкны шинжээчдийн хийсэн тооцооллоор, 2026 оны эцэст алтны үнэ 5200-5300 долларт хүрэхээр байна. Bank of America 5000 долларт хүрнэ гэсэн бол Goldman Sachs 4900 доллар гэж таамаглалаа. Мөн HSBC болон Societe Generale банкууд $4600, $4716 гэсэн тоонуудыг дурдав. Morgan Stanley банкны шинжээчид таамаглахдаа, ойрын жилүүдэд өсөлтийн хурд удаашрах боловч өсөлтийн ерөнхий хандлага хэвээр байж, оны эцэс гэхэд унц алтны үнэ 4800 долларт хүрнэ гэжээ. Тэр ч бүү хэл, “Уолл стритийн ахмад дайчин” гэгддэг эдийн засагч Эд Ярдени “2026 оны сүүлч гэхэд алтны үнэ 6000 долларт хүрнэ” гэсэн хэтэрхий зоримог таамаглал дэвшүүллээ.  

Энэ бүхэн нь Холбооны нөөцийн сан оны эхээр бодлогын хүүгээ 1 хувиар бууруулна гэсэн хүлээлттэй шууд холбоотой. Үүний сацуу Төв банкууд энэ онд сар бүр 70 тонн алт худалдан авах төлөвтэй байгаа нь ч нөлөөллөө.

Эдгээр таамаглалыг харахад, алт гэдэг үнэт металл нь цаг үеийн шинжтэй, дамын наймааны хэрэгсэл бус харин хөрөнгө оруулалтын сагсан дахь /портфель/ стратегийн шинжтэй чухал элемент болон хувирчээ. Ер нь бол, портфелийн 10 хувийг алтаар бүрдүүлэх хэрэгтэй гэж санхүүгийн шинжээчид зөвлөдөг. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг харвал, үнэт металлууд нь хамгаалалтын төдийгүй капиталыг үржүүлдэг хэрэгсэл болсон тул сагсанд эзлэх хувийг 20-д хүргэж, хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, 60 хувиар нь хувьцаа, 30 хувиар нь засгийн газрын өрийн бичиг худалдаж авдаг сонгодог портфелийн загвар моодноос гарах бололтой.    

Нөгөө талаас нь дүгнэвэл, үнийн өсөлтийг дагаад олборлолт нэмэгдэх нь гарцаагүй. Дэлхийн алтны зөвлөлөөс /WGC/ гаргасан III улирлын тайланд дурдсанаар, алт олборлолт өнгөрсөн оныхтой харьцуулахад 2 хувиар өсөж, 977 тоннд хүрсэн байна. Өнөөдөр алтны компаниуд манайхны ярьдгаар “гэнэтийн ашиг” олж байгаа бөгөөд олборлолтын хамгийн дээд өртөг нь 2500 унц/доллар, дунджаар 1000-1600 унц/доллар байна. Үнэ одоогийн түвшинд хадгалагдах аваас нийлүүлэлт нэмэгдэж, ханшид нөлөөлөх нь тодорхой.

Улмаар 2027–2028 онд дэлхийн эдийн засаг тогтворжиж, долларын ханш сэргэж, төв банкнууд алт худалдан авалтаа бууруулснаар дундаж үнэ 3,500 хүртэл буурна гэх таамаг ч бий. 

Нөгөөтэйгүүр, үнийг доош татаж магадгүй өөр нэгэн хүчин зүйл бол, үнэт эдлэл, гоёл чимэглэлийн салбарт хэрэглэгдэж буй алтны хэмжээ буурч байгаа явдал юм. Өнгөрсөн оны III улиралд тус салбарын хэрэглээ 419 тн байсан нь өмнөх оныхоос 127 тн-оор буурчээ.   

Үнийн өсөлтийн өгөөж Монголд

Өмнөх Засгийн газрын үед гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг өрнүүлэх шийдвэрийг гаргасан билээ.

Хөтөлбөрийн хүрээнд 45 үндсэн ордын 129 тн алтыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар жил бүр Монголбанкинд тушаах алтны хэмжээг 10 тонноор нэмэгдүүлэх боломж бий. Мөн шороон ордоос олборлох алтны хэмжээг 20-30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 440 тн алтны нөөцтэй байгаа бөгөөд үүнээс 400 орчим тн нь үндсэн ордод, 40 тн нь шороон ордод бий. Эргэн сануулваас, манай улсад өмнө нь 1992-2000 онд “Алт хөтөлбөр” ба “Алт-2000 хөтөлбөр”-ийг, 2016-2020 онд “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байв. 

Манай улсын гадаад валютын нөөцийн 15 орчим хувь нь алтаар байршдаг тул дэлхийн зах зээл дэх алтны ханш түүхэн дээд түвшинд хүрч өссөн нь валютын нөөц бүрдүүлэлтэд давуу талыг бий болголоо. Өнгөрсөн 2025 онд Монгол банк 16,3 тн үнэт металл /алт, мөнгө/ худалдан авсан бөгөөд энэ онд худалдан авах алтны хэмжээг 20 тн-д хүргэж чадвал валютын нөөц багагүй хэмжээгээр өсөх төлөвтэй байна.

Өнөөдрийн байдлаар Монголбанк нэг грамм алтыг 528,9 мянган төгрөгөөр буюу 148,5 доллароор худалдан авч байгаагаар тооцвол 20 тн алт нь жилийн дотор улсын валютын нөөцийг бараг 3 тэрбум доллароор зузаатгаж, 10 тэрбум долларт хүргэх боломж бий.   

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Төрийн үйлчилгээний сэтгэл ханамж, тулгарч буй хүндрэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо21 минут 38 секундын өмнөЗарим голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нимгэрч байна49 минут 1 секундын өмнөТуулын хурдны замын инженер-геологийн судалгааны ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна1 цаг 28 минутын өмнөХотын даргын ахлах зөвлөх Ж.Батбаясгалан Мияконожо хотын Мал аж ахуйн албаны дарга Нишихата Юүичитай уулзлаа2 цаг 10 минутын өмнөУИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ2 цаг 16 минутын өмнөЭмээлт эко аж үйлдвэрийн паркт арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд тулгамдаж буй асуудлаар зөвлөлдлөө2 цаг 57 минутын өмнөЭдийн ба эдийн бус баялгийн эрх зүй, үүргийн ба гэрээний эрх зүй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв3 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн3 цаг 5 минутын өмнө“Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд эрчим хүчний хэрэглээг 31 хувиар хэмнэнэ3 сар 3. 17:20Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламж III сард олгох хуваарь3 сар 3. 17:16Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно3 сар 3. 17:10“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулна3 сар 3. 17:07Гуравдугаар сарын 9-нөөс нийтийн тээврийн 11 чиглэлийн нэршлийн эхний үсгийг өөрчилнө3 сар 3. 12:44“Гоо Бэхи-2026” эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 7-ны өдөр болно3 сар 3. 12:16Хувийн эрх зүйн “Үндсэн хууль”-ийн шинэчлэлээр хүний эрх, бизнесийн орчныг эрүүлжүүлэн чөлөөлөхийг УИХ-ын дарга уриаллаа3 сар 3. 12:12Ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээр болов3 сар 3. 12:01Дүүжин замын тээвэр төслийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууслаа3 сар 3. 11:54Монгол цэргүүд 1400 гаруй иргэнийг хамгаалалтад авчээ3 сар 3. 10:00ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ3 сар 3. 9:56Хуурамч бичиг баримт үйлдэн бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүлжээ3 сар 3. 9:52“Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн мэдээлэл танилцуулга “PDAC 2026”-д оролцож буй хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна3 сар 3. 9:44Ж.Баясгалан: Монгол Улсад эмийн чанар муу байгаа гэдгийг би 100 хувь баттай хэлнэ3 сар 3. 9:31“Сэлбэ 20 минутын хот”-ын олон нийтийн бүсийн 15 байршилд хөрөнгө оруулах 28 санал иржээ3 сар 3. 9:23Францын хөгжлийн агентлагийн бүсийн захирал А.Оберийг хүлээн авч уулзлаа3 сар 3. 9:16Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн3 сар 3. 9:10Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр Энхтайваны өргөн чөлөө, гол гудамж замын ачаалал 13-20 хувиар буурна3 сар 2. 16:51Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна3 сар 2. 16:49Израил, Иран улс болон Ойрхи Дорнодын бүс нутагт байгаа иргэдийн анхааралд3 сар 2. 16:45А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ3 сар 2. 16:37Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь3 сар 2. 16:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.