Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ


1-р сарын 15
11 цаг 50 минут

      Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд найман удаа, бусад байнгын хороотой хамтран хоёр удаа, нийт 10 удаа хуралдаж, эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Энэ хугацаанд дөрвөн хуулийн төсөл, Улсын Их Хурлын нэг тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг ханган батлуулсан байна.

Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцыг зөвшилцөх гурван асуудлыг хэлэлцэн санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлээ Монгол Улсын Засгийн газарт, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаарх албан бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид тус тус хүргүүлжээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай хуулиудыг чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан байна.

“Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-т Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хууль тогтоомж, тэтгэврийн тогтолцооны онцлогоос хамааруулж тэтгэврийн төрлийг сонгож, хоёр улсад шимтгэл төлсөн хугацааг давхцуулахгүйгээр нэгтгэн тооцож, өндөр насны тэтгэврийг тогтоох, Монгол Улсын иргэд 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан Улсын хуримтлалын тэтгэвэрт хамрагдсан бол өөрийн улсдаа тус улсын хуримтлалын тэтгэврийг шилжүүлэн авах асуудлыг тусгажээ.

Монгол Улс тус хэлэлцээрийг соёрхон баталснаар хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллаж, нийгмийн хамгааллын тогтолцоонд харилцан тэгш эрх эдлэх, үүрэг хүлээх бөгөөд ялангуяа Монгол Улсын иргэдийн гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа тухайн улсдаа нийгмийн дааталын шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад даатгуулсан хугацаанд тооцогдохгүй, тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй, өндөр насны тэтгэврийг бага хэмжээгээр тогтоох сөрөг үр дагаврыг арилгаснаар нийгмийн хамгааллын баталгааг хангах эрх зүйн орчин бүрдэх бөгөөд гэрээнд заасны дагуу зохицуулах аж.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг УИХ соёрхон баталснаар хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улсын хэмжээнд яаралтай болон эрчимт эмчилгээний дэд бүтцийг өргөжүүлэх, шинэчлэх, тоноглогдсон түргэн тусламжийн автомашин, явуулын эмнэлгээр хангах боломжтой болно. Мөн улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлэхгүйгээр стандарт, шаардлага хангасан 41 сургууль, цэцэрлэгийг шинээр барих юм. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг зах зээлийн эрэлтэд нийцүүлэн, шаардлагатай ажиллах хүчний ур чадварыг бий болгохоос гадна онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах, хойшлуулашгүй сэргээн босгох ажиллагааны чадавхыг олон улсын стандартад нийцүүлэн сайжруулах, орчин үеийн гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж, автомашины хүртээмжийг нэмэгдүүлэх, тусгай хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулж, төр, хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.

Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн хүрээнд “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд уг төслийн хүрээнд Зүрх судасны үндэсний төвийн барилгыг барих, эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зүрх судасны эмч, эмнэлгийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах аж.

Зүрх судасны үндэсний төвийн барилга баригдсанаар зүрх судасны болон зүрх судсан дотуурх мэс засал, үзлэг, оношилгоо, яаралтай тусламж, ахисан түвшний дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ, сэргээх засах эмчилгээний хэсэгтэй болж, эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, төрлийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Мөн уг барилгын зураг төслөөр иргэд, эмчлүүлэгч, эмнэлгийн хог хаягдлын урсгалыг тусгаарлаж, эмнэлгийн халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангаж, халдварын эрсдэлийг бууруулах, эмч, эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгч тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд эрсдэлгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлэх, авах боломжийг бүрдүүлэх юм байна.

Байнгын хороо хуралдаанаараа Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, хариуцлагын талаарх Эрчим хүчний сайдын мэдээллийг тус тус сонсож, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэд, сонгогчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, иргэдээс санал авахад дэвшилтэт арга хэрэгслийг ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд өргөн мэдүүлсэн, ирүүлсэн хууль тогтоомжийн төслийг D-PARLIAMENT цахим сүлжээнд оруулан, иргэдийн саналыг авчээ.

Түүнчлэн Байнгын хорооны дарга болон гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлаар гадаад улсын зочид төлөөлөгч, холбогдох албаны хүмүүстэй долоон удаагийн албан уулзалтыг хийсэн байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.