YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ


1-р сарын 15
12 цаг 19 минут
       YouTuber Б.Түшиг Үндсэн хуулийн өдөр Төрийн ордны гадна машинаасаа буух нь содон. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн уншлагад оролцохоор тэр ийнхүү зорьж иржээ. Үндсэн хуулийн уншлагад оролцож буй хүүхэд багачууд Б.Түшигтэй зургаа авхуулаад бөөн баяр.
Жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү арга хэмжээний үеэр нас насны хүмүүс, алдартнууд, иргэд, хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэй хүмүүс, янз бүрийн ажил мэргэжлийнхэн Үндсэн хуулийн зүйл, заалтыг уншсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.
Ёслолын дараа YouTuber Б.Түшигээс уншлагад оролцсон сэтгэгдлийг нь сонслоо.
 -Үндсэн хууль батлагдсан өдөр энэхүү уншлагад оролцохоор үндэсний дээл хувцастайгаа ирсэн. Гоё байна.
-Танд иргэн хүний хувьд Үндсэн хуулиа унших шаардлага гарсан болов уу?
-Үнэнийг хэлэхэд хамгийн сүүлд хэзээ уншсанаа санахгүй байна шүү. Гэхдээ сая өөрөө уншиж, бусад хүмүүсийн уншихыг сонсож суухдаа Үндсэн хуулийн амин чухал заалтуудыг сэргээн санаж суулаа. Хааяа нэг уншчих зүгээр юм байна шүү гэж бодогдож байна.
-Та эцэг хүний хувьд хүүдээ Үндсэн хуулийн ямар нэг зүйл, заалтыг хэлэх шаардлага гарвал юуг онцлох вэ?
-Хүнийг эд хөрөнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар нь ялгаварлаж болохгүй шүү, миний хүү л гэж хэлнэ дээ. Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэнэ гэв.
Алдарт эх Б.Алтанзаяа, нөхөр болон хүүхдүүдийн хамт наймуулаа Үндсэн хуулийн уншлагад оролцсон юм.
Тэднийх гурван хүү, гурван охинтой. “Ээж гэдгээсээ гадна би багш болохоороо хүүхдүүд хуулийн мэдлэгтэй байх нь чухал гэж хэлж захиж байдаг” гэж тэр хэлсэн юм.
Дэлхийн шилдэг мэс засалчдын нэг, Ардын эмч О.Сэргэлэн Үндсэн хуулийн уншлагад оролцогчдын нэг байлаа.
-Та сая эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж уншлаа. Эмч хүний хувьд эрхээс гадна эрүүл мэндээ хамгаалах иргэний үүргийг сануулах болов уу?
-Манай Монгол Улсын Үндсэн хууль үнэхээр энэрэнгүй, ард иргэдээ дээдэлсэн байдаг. Гол заалтын нэг нь Монгол хүн эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй. Бид Үндсэн хуулиар олгогдсон энэ эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх учиртай. Хүн бүр өөрийгөө хайрладаг, эрүүл мэндээ хамгаалдаг. Эрт илрүүлгийн шинжилгээ болоод эрүүл мэндээ хамгаалах аливаа ажилд идэвхтэй оролцдог байгаарай гэж хүсье. Хэт оройтож эмнэлэгт хандаж, төрдөө, эмчид, эмнэлэгт эрүүл мэндээ даатгах бус өөрөө өөрийгөө хариуцаж эрүүл амьдрах чухал.
-Эрхтэн шилжүүлэх олон хагалгаанд орсон байх. Одоо хэд орчимд хүрээд байгаа вэ?
-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгийн  эрхтэн шилжүүлэн суулгах баг 350 дахь хагалгаагаа маргааш хийх юм. Эрхтэн шилжүүлэн суулгуулах хэмжээнд хүртэл өөрийгөө хайхрахгүй явна гэдэг харамсалтай. Бүх монголчууддаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн зэрэгцээ, үүргээ биелүүлээрэй гэж хүсье гэв.
Уншлагад харааны бэрхшээлтэй хүү оролцсон юм. Тэр НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол брайль үсгээр хэвлүүлсэн Үндсэн хуулиас уншлаа. Хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан шинэчлэл хэрэгжүүлэх парламентын хүчин чармайлт энд ч ханхалж байлаа.
undefined
 
Үндсэн хуулийн уншлагыг нээж үг хэлэхдээ УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ой энэ өдөр тохиож буйг онцлов. Тэрбээр “Үндсэн хууль зөвхөн хуульч, судлаачдад хамаатай биш Монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө, үнэт  зүйл” хэмээн тэмдэглэлээ. Мөн “Орчин цагт парламент хууль тогтоох, хянан шалгах, төлөөлөх уламжлалт чиг үүргээс гадна Үндсэн хуульт ёс, ардчиллын үнэт зүйлсийг иргэдэд тайлбарлан таниулах чухал үүрэг хүлээж байна” гэлээ. Энэ хүрээнд Улсын Их Хурал 2021 оноос “Парламентын боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, мэдээлэлтэй, оролцоотой, хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд анхааран ажиллаж иржээ. Үндсэн хуулийн уншлагыг Үндсэн хуулийн зүйл, заалтыг нэг удаа уншаад өнгөрөх арга хэмжээ бус, ардчиллын утга учир, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэн, парламентат ёсны мөн чанарыг хамтдаа ойлгож, эргэцүүлэх соён гэгээрлийн үйл ажиллагаа хэмээн тодорхойлов. Төгсгөлд нь “Үндсэн хуулийг уншина гэдэг өнгөрснийг дурсаж, эргэцүүлэхээс гадна ирээдүйгээ хэрхэн бүтээх вэ гэдгээ хамтдаа тунгаан хэлэлцэж буй хэрэг юм.” гэсэн шүү.
undefined
 
undefined
 
Б.Эгшиглэн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо7 сар 19. 14:09СУИС-д хүний эрхийн хичээл оруулахыг ХЭҮК шаардаад дөрвөн жил болжээ7 сар 19. 14:06Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөний ус зайлуулах шугам хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна7 сар 19. 11:30Олон улсын химийн 58 дугаар олимпиадаас хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ7 сар 19. 11:28“Хариуцсан хүн нь алга” гэдэг сарууд эхэллээ7 сар 19. 11:23Усархаг аадар бороо орж байгаа тул аюулгүй байдлаа хангаж, үер усны аюулаас сэрэмжлэхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна7 сар 19. 11:19Халуун ус хязгаарлана7 сар 19. 11:16311 алба хаагч, 119 техник хэрэгсэлтэй ажиллаж үер усны аюул, болзошгүй эрсдэлээс сэргийлж байна7 сар 19. 11:11Өнөр хорооллын арын авто замыг түр хаана7 сар 17. 19:27Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!7 сар 17. 19:20Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ7 сар 17. 18:38И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ7 сар 16. 23:48Канадын Амбан захирагч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 15:43Куба Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүлжээ7 сар 16. 15:32Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 15:27АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ7 сар 16. 10:33Сэрэмжлүүлэг: Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд урсаж байсан 3 иргэнийг аварчээ7 сар 14. 21:27Шөвгийн тоглолтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзэх боломж7 сар 14. 18:04Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ7 сар 13. 18:49Чехийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ7 сар 13. 18:21Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна7 сар 13. 17:58БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:46Армени Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 17:34Гадаад улсуудын Ерөнхийлөгч нар мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:12Германы Ерөнхийлөгч Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 13. 17:10БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:48Беларусь Улсын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:44Туркменистаны Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:39Вьетнамын Ерөнхийлөгч баярын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:32Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 13. 11:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.