“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов


1-р сарын 15
13 цаг 27 минут

      Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар оролцож үг хэллээ. 

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын нийгэмд цэгцрэх хөдөлгөөн эрчимжиж байна. Уул уурхай, төрийн өмчийн салбарт үүрлэсэн баялгийн хулгай цэгцрэх хөдөлгөөний урсгалд туугдаж ил гарсаар байна. Энэ урсгалыг зөв голдиролд чиглүүлэхэд хууль сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын манлайлал, үүрэг, оролцоо чухал” гэлээ. 

Мөн тэрээр цагдаагийн байгууллага хүн төвтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээг зорилт болгож, цагдаа, олон нийтийн харилцаа, ойлголт, хандлагыг шинэ шатанд гаргах цаг болсон гэдгийг онцоллоо. 

Хууль сахиулах,  гэмт хэрэгтэй тэмцэх ажилд инновац, дата өгөгдөл, дэвшилтэт технологийн боломжуудыг ашиглаж цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа орчин үеийн хэрэгцээ, шаардлагад нийцэн шинэчлэгдэх хэрэгтэй. Ингэх нь иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд хэллээ. 

Гэмт хэрэг илрүүлэх нэг хэрэг. Харин хохирсон хүний хохирлыг барагдуулах нь хүн төвтэй үйлчилгээнд хүрэх чухал алхам. Тиймээс гэмт хэрэгт хохирсон иргэдийн хохирлыг бүрэн барагдуулдаг байхад чиглэсэн эрхзүйн болон тогтолцооны шинэчлэл хийх нь энэ салбарын чухал зорилт байх ёстойг Ерөнхий сайд санууллаа. 

Мөн тэрээр Засгийн газраас онцгойлон анхаарч буй хар тамхитай тэмцэх ажилд цагдаагийн байгууллага үр дүнтэй ажиллаж буйд талархал илэрхийлээд энэ чиглэлд олон улсын туршлагыг нэвтрүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялын бодлогыг чангалж эрхзүйн орчныг сайжруулах ажилд цаг алдаж болохгүйг онцоллоо. 

Мөн цагдаагийн байгууллагын хүний нөөцийг бэхжүүлэх нь салбарын анхаарах асуудал болсон. Тухайлбал, 2024 оны байдлаар 485 алба хаагч өөрийн хүсэлтээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн байна.  Алба хаагчдын нийгмийн асуудлыг анхаарах, цалин, урамшууллын тогтолцоог сайжруулах, оновчтой болгох, бүтээмжтэй уялдуулахад чиглэсэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээ Ерөнхий сайд хэллээ.  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 8 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна4 цаг 59 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 4 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 12 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 16 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь5 цаг 48 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 38 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ8 цаг 42 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 15 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 18 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 35 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана9 цаг 42 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ9 цаг 45 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ9 цаг 53 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав9 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.