“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо


1-р сарын 15
15 цаг 27 минут

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал ёсоор зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.  

Уран зургийн галерейд болсон шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уралдааны ангилал бүрт тэргүүн байр эзэлсэн эрхмүүдэд шагналыг нь  гардуулан баяр хүргэж, амжилт хүсэн ерөөлөө. 

Тэр бээр, монгол бичиг бол монгол туургатны эв нэгдлийн бэлгэдэл, эрдэм соёлын их өв сан, тусгаар тогтнол, төрт ёсны эрхэм гэрч, мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр, хүн төрөлхтний оюуны соёлын гайхамшигт өв гэдгийг тодотголоо.  

Монгол бичиг соёлыг судлан, хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа зохион байгуулагчид болон нийт оролцогчдод талархал илэрхийллээ. 

сонин mn

“Монголын сайхан бичигтэн-2025“ олон улсын уралдаанд Говьсүмбэр, Баян-Өлгий, Өвөрхангайгаас бусад аймаг, нийслэлийн дүүргүүд болон АНУ, БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсаас нийт 1,100 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн байна.  

Уралдаанд Хөвсгөл, Увс, Баянхонгор аймгаас хамгийн олон хүн оролцсон бөгөөд  АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган бичвэрээ ирүүлжээ.  

Оролцогчдын хамгийн ахмад нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн, 74 настай Т.Данаажав, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Б.Ням-Очир бол хамгийн бяцхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Нутгийн аваргууд” сургуулийн 1-ийн “А” ангийн сурагч, 6 настай Д.Амина байлаа.  

Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдаанд ирүүлсэн  бүтээлүүдийг 2026 оны 01 дүгээр сарын 18-ныг дуустал нийтэд толилуулна.

сонин mn

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2025” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН 

 

Насанд хүрэгчдийн ангилал: 

 

  1. Э.Бямбасүрэн “Болорсофт” компанийн ажилтан, дата бэлтгэгч,  
  2. Н.Отгонсүрэн МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын 4 дүгээр түвшний оюутан,  
  3. Ж.Ариунзул  МУИС-ийн сэтгэл судлалын 1 дүгээр түвшний оюутан, 
  4. Б.Билгүүнсаран Архангай аймгийн МУБИС-ийн Монгол хэл бичиг, уран зохиол багш /МХБУЗБ/-ийн 3 дугаар түвшний оюутан,  
  5. Ж.Энхжаргал  “UB лаборатори” эмнэлгийн ажилтан, 

 

Мэргэжлийн багш нарын ангилал: 

 

  1. Б.Цэрэндэжид Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр сургуулийн багш, 
  2. Н.Цолмон Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн багш, 
  3. Э.Ганцэцэг Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар сургуулийн  багш,  
  4. Б.Долгормаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн багш,  
  5. Б.Уранбилэг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн багш,   

 

“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд, монгол бичигтнүүд” ангилал: 

 

  1. Алтансан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хорчин нутгийн Шар мөрний уран бичээч, 
  2. Булгутова Арюна  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын иргэн, уран бичээч,  
  3. А.Мэргэнбат БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Урадын өмнөд хошууны уран бичээч, 
  4. Б.Хасчимэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанхад хотын Баарин баруун хошууны уран бичээч,  
  5. Ц.Оюунбилэг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Алшаа зүүн хошууны уран бичээч, 

 

Уран бичлэгийн ангилал:  

 

  1. Д.Оюун-Эрдэнэ Нийслэлийн БЗД-ийн 14 дүгээр сургуулийн багш, 
  2. Л.Ишдорж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш, 
  3. А.Оч  БГД-ийн 38-р сургуулийн 7-гийн “2” ангийн сурагч,  
  4. П.Саранбилэг МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн магистрант, 
  5. Г.Ганзориг  Өмнөговь аймаг дахь Урчуудын эвлэлийн салбарын гишүүн, уран бичээч,  

 

Сайхан бичигтэн анги:  

 

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ” сургуулийн багш Д.Жаргалмаагийн бэлтгэсэн 9-ийн “Б” анги,  
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Б.Анхбаярын бэлтгэсэн 9–ийн “В” анги, 
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн багш Н.Батцэцэгийн бэлтгэсэн 9-ийн “Г” анги,  
  4. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны сургуулийн багш Б.Маналсүрэнгийн бэлтгэсэн 10-ын “А” анги,  
  5. Хөвсгөл аймгийн “Сод-Эрдэм” сургуулийн багш Даваадуламын бэлтгэсэн 12-ын “А” анги,  

 

Бичвэрийн бус бүтээлийн ангилал: 

 

  1. Ж.Гэрэлмаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш,  
  2. Б.Бямбасүрэн Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн багш, 
  3. Б.Уянгацэцэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 8-ын “А” ангийн сурагч, 
  4. С.Баярмөнх МУБИС-ийн МХБУЗБ-ийн 4 дүгээр түвшний оюутан,  
  5. Б.Ундрах Завхан аймгийн Сантмаргаз сумын багш,  

 

1-7 дугаар ангийн сурагчид: 

 

  1. Р.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  6-гийн “Г” ангийн сурагч,  
  2. Э.Маргадмаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 7-гийн “Г” ангийн сурагч,  
  3. Б.Ариунбаатар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн  3-ын “Д” ангийн сурагч,  
  4. Б.Баяржаргал Увс аймгийн Наранбулаг сумын 7-гийн “Б” ангийн сурагч,  
  5. Х.Сарнай Нийслэлийн БЗД-ийн “Бага тэнгэр” сургуулийн 7-гийн “С” ангийн сурагч,  

 

8-11 дүгээр ангийн сурагчид: 

 

  1. Б.Алимансаран Нийслэлийн ХУД-ийн 115 дугаар сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч, 
  2. Х.Амин-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” сургуулийн 9-ийн “В” ангийн сурагч,  
  3. Д.Золзаяа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” сургуулийн 11-ийн “А” ангийн сурагч,  
  4. Д.Цолмон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сургуулийн “Титэм” сургуулийн 11-ийн “Г” ангийн сурагч,  
  5. Г.Цолмон Хөвсгөл аймгийн Их-Уул сумын сургуулийн 10-ын “Б” ангийн сурагч,  

 

12 дугаар ангийн сурагчдын ангилал: 

 

  1. А.Намуунзул Ховд аймгийн Жаргалант сумын “Цаст-Алтай” сургуулийн  12-ын “Г” ангийн сурагч,  
  2. А.Хүслэн Нийслэлийн ЧД-ийн 23 дугаар сургуулийн 12-ын “Д” ангийн сурагч,  
  3. С.Аюуш Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12-ын “А” ангийн сурагч,  
  4. М.Маргад-Эрдэнэ Хэнтий аймгийн Бэрх тосгоны “Бэрх” олон улсын сургуулийн 12-ын “Б” ангийн сурагч,  
  5. Б.Намуунзаяа Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 12-ын “В” ангийн сурагч,  

 

Нэрэмжит шагнал: 

 

  1. “Ш.Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналтан- Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын багш Г.Мөнгөнзулын бэлтгэсэн 11-ийн “А” анги,  
  2. Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналтан – Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр сургуулийн 12-ын “Ж” ангийн сурагч А.Хонгорзул, 
  3. Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналтан – Баянхонгор аймгийн Богд сумын 12-ын “А” ангийн сурагч Н.Пүрэвсүрэн, 
  4.  МУГЖР.Анхнямын нэрэмжит шагналтан – Нийслэлийн ХУД-ийн 34 дүгээр сургуулийн багш Г.Даваанасаны бэлтгэсэн 11-ийн “Г” анги, 
  5.  “Монгол дуу, дүрс сан” ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Баясгалангийн нэрэмжит шагналтан-АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган,
  6.  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийн нэрэмжит шагналтан-Нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн багш Б.Болорсайханы бэлтгэсэн 8-ын“Г” анги 

 

сонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mnсонин mn

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Евразийн 15 тэрбум ам.долларын зах зээл рүү Монголыг хөтлөх Н.Учралын гео улс төр34 минут 57 секундын өмнөНийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.