Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана


1-р сарын 15
15 цаг 37 минут

      Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, сурагчдаас хеликобактерын шинжилгээ авах зэрэг ажлуудын талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрээр" Үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлаар нийслэлийн удирдлагууд болон олон улсын байгууллагууд дээрх асуудлыг сүүлийн хоёр жил судалж, тодорхой арга хэмжээг авахаар шийдвэрлэж буй. Үе тэнгийн дээрлхэлт гурван хэлбэрээр далд явагдаж байна. Үүнд, аман байдлаар буюу доромжлох, бие махбодын буюу цохих, зодох цахимаар дээрэлхэх зэргээр далд байдлаар үйлдэгдэж байна. Энэ тус бүрд бид тусгай арга хэмжээ авна. Тухайлбал, аман дээрэлхэлтийг зогсооход хувийн хэрэгт тэмдэглэл оруулна. Хэрэв хүүхдүүд нэгнийгээ элдэв үгээр доромжилж байгаа нь тогтоогдвол хувийн хэрэг дээр нь үе тэнгийнхнээ дээрэлхсэн гэж бичдэг болно. Ингэж байж тухайн хүүхэд, эцэг эхийг хариуцлагжуулна. Ёс бус үйлдэл, үг хэл гаргасан сурагчид эхлээд сануулга өгнө. Улмаар сэтгэл зүйчтэй ярилцуулна, яагаад дээрэлхэж байгаа учир шалтгааныг тогтооно, эцсийн шатанд засрахгүй бол хувийн хэрэгт нь бичнэ. Хувийн хэрэгт тэмдэглэл оруулбал цаашид их сургуульд орох, гадаад сурч боловсроход асуудал үүснэ.

Харин бие махбодын дээрэлхэлтийг сургууль, цэцэрлэгийн дотоод болон гадаах камеруудаар олж, тогтооно. Улмаар камерийн системийг хиймэл оюун ухаантай хослуулж хянана" гэв. 

Үргэлжлүүлэн тэрээр" Монгол Улсад бүртгэлтэй байгаа хавдрын 20 орчим хувь нь хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой хавдар эзэлж байна. Хоол боловсруулах эрхтний хавдрын 80-85 хувь нь хеликобактерын халдвартай шууд хамааралтай байдаг гэх судалгаа бий. Иймд бид энэ асуудлыг том зургаар нь авч үзэн сургууль болон цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангах санаачилга гаргасан" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна1 цаг 32 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу2 цаг 56 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ3 цаг 55 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 3 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 6 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 10 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов5 цаг 33 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ5 цаг 38 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг5 цаг 42 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа5 цаг 47 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан6 цаг 32 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ6 цаг 39 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 8 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан7 цаг 28 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ7 цаг 37 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.