Сэрэмжлүүлэх мэдээ: Нэгдүгээр сарын 20-ныг хүртэл нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
Нэгдүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Температур: Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 25-30 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 19-24 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 22-24 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 25-27 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. 27-29 хэм хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 17-ноос 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 17, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий, Орхон-Туулын бэлчирээр шөнөдөө 44-49 хэм, өдөртөө 34-39 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 27-32 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 22-27 хэм хүйтэн байна.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
Эрүүгийн 885 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
Гол, нуурын мөс цөмөрч 2 иргэн нас баржээ
Ирэх амралтын өдрүүдээр аялал зугаалга төлөвлөж байгаа бол та түр азнаарай
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно
Сэрэмжлүүлэг: Төв болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга шуурна
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална.gif)

Сэтгэгдэл бичих