УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна


1-р сарын 16
9 цаг 07 минут

     Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нар Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт (2026.01.15) оролцов. Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтэц нь суурь нөхцөл бөгөөд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын уялдаа зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Мөн Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” болон Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн ногоон хөгжлийн бодлогын хүрээнд, эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулан, хүлэмжийн хий багатай, хүндээ ээлтэй хөгжлийн шинэ загварыг бүрдүүлэх зорилгоор бодлогын зорилтуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг УИХ 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан. Уг тогтоолд 100 мянган цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтэц байгуулах санаачилгыг хэрэгжүүлж, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн болон хурдан цэнэглэх дэд бүтцийг сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүрийг ашиглаж бий болгох гэж заасны хүрээнд хууль, эрхзүйн орчны нөхцөл байдлыг хэлэлцэв.

Ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг дэмжих, импортын хараат байдлыг бууруулах зорилготой УИХ-аас баталсан тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллах нь чухал гэдгийг УИХ-ын дарга Н.Учрал ярианыхаа эхэнд онцлов. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ногоон төсөл, дэд бүтцийг дэмжиж, өрхийн болон орон нутгийн эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бий болгосноор цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлж, улмаар дэлхийн ногоон санхүүгийн зах зээлтэй холбогдох ажлууд үе шаттай хийгдэх аж.Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх “Чөлөөлье” санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд 12 ажлын хэсэг байгуулсан. Чөлөөлье санаачилгын хүрээнд айл өрхүүдийн хэрэглээн дэх сэргээгдэх эрчим хүчний холболтын зөвшөөрлийн шат дамжлагыг халаад байгаа гэв. Тэгвэл одоо дараагийн ажил болгож цахилгаан тээврийн хэрэгсэл, дагалдах дэд бүтцийг хөгжүүлэх хууль эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох төслүүдийг хэлэлцэж эхлээд байгааг УИХ-ын дарга Н.Учрал энэ үеэр мэдэгдсэн. Хамгийн гол нь бодит шийдлүүдийг нэвтрүүлэх, түүний хэрэгжилтэд саад болж буй хэтийдсэн дүрэм, журам, зөвшөөрлийг халах замаар энэ ажлын хэрэгжилтийг хангах зорилготой байгааг УИХ-ын дарга тодотгов.

Тухайлбал, УИХ-аар баталсан дээрх тогтоолд өрхийн болон орон нутгийн эрчим хүчний найдвартай байдлыг сайжруулах асуудлыг тусгасан бөгөөд энэ хүрээнд хэрэгжиж байгаа онцлох ажил нь Чингэлтэй дүүргийг тусгай бүс болгон зарлаж, 10 гаруй шат дамжлагыг халах, техникийн нөхцөл заавал шаарддагийг болиулах, өрх гэрүүд шугамд холбогдох боломжийг нээжээ. Одоо санхүүжилтийн таатай нөхцөлийн талаар банкуудтай ярилцахаар бэлтгэж байгаа аж. Мөн карбон зах зээлийн боломжийн талаар судалж, 20 кВт хүртэлх системийг техникийн нөхцөлгүй, нэг маягийн зураг төслөөр холбох нь цаг хугацаа, зардлыг эрс бууруулна хэмээн үзжээ. Үүнээс гадна сүүлийн 10 жилд олон улсын ногоон санхүүжилтийн нийт санхүүжилтэд эзлэх хувь дэлхий даяар 40 дахин, нийт дүн 100 дахин өссөн бөгөөд цаашид  жилд дунджаар 21 хувь өсөх үзүүлэлттэй байгаа энэ цаг үед Монгол Улс энэ шилжилтэд бэлэн байх шаардлагатай тулгарч байгааг УИХ-ын дарга Н.Учрал тоо баримт дурдан өгүүлээд, энэ чиглэлээр хийгдэж байгаа ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэгвэл УИХ-ын тогтоолоор Засгийн газарт өгсөн нэг чиглэл болох цахилгаан автомашины хэрэглээг дэмжих асуудлын тухайд дэд бүтцийг эхэлж барих нь зөв дараалал гэж үзэж байна. Манай улсад 2023 онд цахилгаан автомашин 769 байсан бол 2026 онд 1000 гаруй болж нэмэгджээ. Цаашид хэрэглээг дэмжих үүднээс чанар стандартын бодлого баримтлах, шинэ барилга байгууламжинд цэнэглэх станцын хэрэглээг бодолцон төлөвлөх, санхүүжилтийн хүртээмж, зээлийн хугацааг бодолцох, ногоон дугаарыг саадгүй олгох, ногоон дугаарын хүрээнд эдлэх давуу талыг нэмэгдүүлэх гэх мэт шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Санхүүжилтийн хувьд дотоодын эх үүсвэрийн нөөц боломжийг судлах, зарим зохицуулалтыг хийхээс гадна, гадаад эх үүсвэрийн хувьд Уур амьсгалын ногоон сан, банкуудын оролцоогоор дэмжих боломж байгааг УИХ-ын дарга Н.Учрал яриандаа дурдаж байв. Харин төрийн үүрэг бол хүнд суртлыг багасгах, шат дарааллыг цөөлөх, мөн бодлогын баталгаа гаргах, хувийн хэвшил гол хэрэгжүүлэгч байна. Уг төслийг төр хувийн хэвшлийг түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон хувийн хэвшлийн төлөөлөл ногоон барилга цахилгаан машин, түүний дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүчний панель, инвертор болон хураагуур цогцоор нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт үзүүлэх, ногоон эх үүсвэр татсан ААН-үүдэд илүү хөнгөлөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх зэрэг саналуудыг хэлж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хятадын худалдааны тэнцэл түүхэн дээд хэмжээний ашигтай гарчээ3 минут 7 секундын өмнө“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно8 минут 44 секундын өмнөТөсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав15 минут 1 секундын өмнөЦЕГ: 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг хуурамч1 цаг 6 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав1 цаг 14 минутын өмнөБитүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг авч байна1 цаг 21 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна1 цаг 26 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн1 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ1 сар 15. 15:41Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана1 сар 15. 15:37“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 15. 15:27“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.