Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав


1-р сарын 16
10 цаг 17 минут

       Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Л.Соронзонболд, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар /2026.01.15/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.

Төрийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул байгууллагынхаа 2025 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлангийн талаар товч мэдээлэл хийхийн зэрэгцээ 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө болон Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт”-д нийт 2,067.6 тэрбум төгрөгийн 90 төсөл, арга хэмжээ тусгагдсанаас Засгийн газрын 2025 оны 144 дүгээр тогтоол, 162 дугаар тогтоолын жагсаалтад өөрчлөлт оруулан, нийт 1,889.5 тэрбум төгрөгийн 87 төсөл, арга хэмжээний 497 багц  ажлын худалдан авах ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс нийт 74 төсөл арга хэмжээний хүрээнд гэрээг амжилттай байгуулсны зэрэгцээ улсын төсвийн хөрөнгөөс 282.8 тэрбум төгрөгийн хэмнэлт хийсэн хэмээн танилцуулгад дурдсан байлаа.

Мөн Ц.Батзул дарга танилцуулгадаа, 2026 онд нийт 197 төсөл арга хэмжээний 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй худалдан авах ажиллагааны шалгаруулалтыг зохион байгуулахаар ажиллаж байна. Үүнийг ангилбал, 3.0 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 71, 3-10 тэрбум төгрөг хүртэлх төсөвт өртөгтэй 87, 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй 39 төсөл арга хэмжээ байгааг онцлов.

Өнөөдрийн байдлаар нийт 48.1 тэрбум төгрөгийн 11 төсөл арга хэмжээний 20 багц ажлын техникийн тодорхойлолт, ажлын даалгаврууд ирээд байгааг тэрбээр тодотгоод төрийн худалдан авах ажиллагааг 2011 оноос цахим системээр дамжуулан зохион байгуулж ирснээс хойш томоохон шинэчлэл хийгээгүй гэж байлаа. Иймд энэ жилээс цахим худалдан авах ажиллагааны системийг шинэчилж, ил тод болгох, ялангуяа төрд байгаа мэдээллийг иргэдээс шаарддаггүй хурдан, шуурхай болгож, хялбаршуулахад анхаарч ажиллана гэж байлаа. Мөн Худалдан авах ажиллгааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд салбарын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг хэрхэн зохицуулахаар тусгасан талаараа дэлгэрэнгүй танилцуулав.

Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа Төрийн худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг байх нь чухал тул төрийн аудитын байгууллагаар адуит хийлгэх, тайлан, дүгнэлтийг нь Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлэх саналтай байгаагаа илэрхийлээд нээлттэй, ил тод байдлыг ханган ажиллахыг тус газрынханд анхааруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд та бүхэн бодлого боловсруулагч бус хэрэгжүүлэгч байгууллага гэдэг хандлагаа өөрчилж, цаашид төрийн худалдан авах үйл ажиллагааг илүү үр дүнтэй явуулахад онцгойлон анхаарч, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байна гэж байлаа.

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээний төгсгөлд үг хэлсэн. Тэрбээр өнгөрсөн хугацаанд мега төслүүдийн худалдан авалттай холбоотой үйл ажиллагаа хангалтгүй байсныг онцлоод цаашдаа мега болон хөгжлийн томоохон төслүүдээ яг адилхан зохицуулалтаар явуулж буйд анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна гэв. Мөн хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр төрийн худалдан авах үйл ажиллагааг явуулдаг болоход анхаарч, холбогдох хуульд өөрчлөлт оруулах, энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулах асуудалд Байнгын хорооноос онцгойлон анхаарч, дэмжиж ажиллахаа мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа37 минут 53 секундын өмнөХятадын худалдааны тэнцэл түүхэн дээд хэмжээний ашигтай гарчээ1 цаг 26 минутын өмнө“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно1 цаг 32 минутын өмнөТөсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав1 цаг 38 минутын өмнөЦЕГ: 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг хуурамч2 цаг 29 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав2 цаг 36 минутын өмнөБитүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг авч байна2 цаг 44 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна2 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн2 цаг 53 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ1 сар 15. 15:41Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана1 сар 15. 15:37“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 15. 15:27“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.