Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам, тэмээчдийн V зөвлөгөөн Дундговь аймгийн Мандалговь хотод энэ сарын 24, 25-нд болно.
Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлыг түгээн дэлгэрүүлэх, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оршиж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Энэ үеэр
-Дөрвөн насны тэмээний уралдаан /шилбэн болон хөгшин тайлаг, ат, тором/
-Тэмээн харваа
-Тэмээн поло
-Тэмээн дээрээс шагай шүүрэх
-Буйл зорох
-Бурантаг томох
-Эмнэг тэмээний туйлаан
-Тэмээтэй буухиа гэсэн монгол тэмээг сурталчлах найман төрлийн тэмцээн зохион байгуулах аж. Түүнчлэн сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулахын зэрэгцээ тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах ажээ.
Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого” болон “Аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж, зөвлөмж гаргахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жилийн тэмээчдийн баярыг Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэй зохион байгуулсан. Монгол Улсын хэмжээнд 2024 онд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны тооллогоор 501 мянга болж өссөн байна.
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам энэ сарын 24-нд шилбэн тайлагны уралдаанаар эхэлж, тэмээтэй ёслолын жагсаалаар үргэлжилнэ. Энэхүү наадмын хөтөлбөрийг хүргэж байна. 

Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна
Цэгцрэх хөдөлгөөний хүрээнд Замын- Үүд сумын газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын дарга Н.Учрал: Эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ ухамсарлаж, бусдыг хүндэтгэх нь эх орондоо оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт
Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулав
УИХ-ын дарга, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүллээ
Эрх, эрх чөлөөний “их хөлгөн судар”
Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав.gif)

Сэтгэгдэл бичих