БЭЭЖИН, 2026 оны нэгдүгээр сарын 16 /Kazinform/. БНХАУ-ын гадаад худалдааны эргэлт 2025 онд өмнөх оныхтой харьцуулахад 3.8 хувиар өсжээ. Харин тус улсын худалдааны тэнцлийн ашиг түүхэн дээд хэмжээнд буюу 1.19 их наяд орчим ам.долларт хүрсэн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн байна.
Гадаад худалдааны нийт хэмжээ өнгөрсөн онд 45.47 их наяд юань (6.48 их наяд орчим ам.доллар) болсон байна. Үүнээс экспорт 26.99 их наяд юаньд хүрч, 6.1 хувиар өссөн бол импорт 18.48 их наяд юань болж, 0.5 хувиар өсжээ.
Хятад улс 240 улс орон, бүс нутагтай худалдаа хийдэг бөгөөд үүний 190-тэй нь хийсэн худалдааны хэмжээ нэмэгдсэн байна. “Нэг бүс, нэг зам” санаачилгад оролцогч орнуудтай хийж буй худалдааны хэмжээ 23.6 их наяд юаньд хүрч, 6.3 хувиар өссөнөөр гадаад худалдааны 51.9 хувийг бүрдүүлжээ. Мөн АСЕАН-ы орнуудтай хийж буй худалдаа 8 хувиар, Латин Америкийн орнуудтай хийж буй худалдаа 6.5 хувиар, Африкийн орнуудтай хийж буй худалдаа 18.4 хувиар тус тус өссөн байна.
Эдгээр үзүүлэлт ийнхүү дээд хэмжээнд хүрч өссөнөөр Хятад улс худалдааны салбарт дэлхийд тэргүүлэгч орны байр сууриа баталгаажууллаа гэж Гаалийн ерөнхий газрын төлөөлөгчид онцолжээ.
Гаалийн ерөнхий газраас 2026 оны үзүүлэлтийг таамаглахдаа, гадаад орчин дахь тодорхойгүй байдал даамжрах төлөвтэй байгааг, мөн олон улсын худалдааны салбарт дарамт шахалт хэвээр байгааг дурджээ. Гэсэн хэдий ч үндэсний эдийн засгийн бат бөх суурь, давуу талууд болон нөөц бололцоо өөрчлөгдөөгүй хэвээр байгаа нь цаашид тогтвортой хөгжих үндэс суурийг бий болгож байгааг тэмдэглэжээ.
Facebook
Twitter
Youtube


ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ
Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ.gif)

Сэтгэгдэл бичих