Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа


1-р сарын 16
11 цаг 17 минут

      Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нар 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Төв аймагт ажиллалаа.

Энэ үеэр Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүх, Тамгын газрын үйл ажиллагаа, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй биечлэн танилцсан бөгөөд  Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс мэдээлэл хүргэлээ.

Уулзалтад Төв аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр, Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

Тус шүүхийн байранд Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, тамгын газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүх хуралдааны гурван танхимтай. 50 жилийн насжилттай энэхүү байранд 60 орчим ажилтан албан хаагч ажилладаг. Өрөө тасалгааны хувьд хүрэлцээгүйн улмаас нэг өрөөнд 6-10 албан хаагч ажиллаж байна. Стандарт бус, цонхгүй, агааржуулалтгүй зоорийн хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгүүд ажилладгаас гадна иргэдийг мөн хүлээн авдаг гэв.

Мөн нээлттэй шүүхийн хэсэгт мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, архив бичиг хэргийн эрхлэгч, шүүгчийн туслахууд гээд 10 албан хаагч ажилладаг бөгөөд зөрчлийн хэрэг хүлээж авах, иргэд хэргийн материалтай танилцахаас эхлээд багагүй хүндрэл учирдаг аж.

Шүүхийн түр саатуулах өрөө нь мөн стандарт бус, агааржуулалтгүйгээс гадна эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг тусад нь саатуулах боломжгүй бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий цагдаагийн албан хаагчид байрлах өрөөгүйн улмаас түр саатуулагдаж байгаа яллагдагч, шүүгдэгчтэйгээ цуг байрладгыг мөн дурдлаа.

Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд “Хүний эрхийн асуудал бол Үндсэн хуулийн суурь асуудал юм. Иргэн хүн хэзээ нэг өдөр хууль шүүхийн өмнө тулж ирээд ойлгодог зүйл биш. Аливаа хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд байх эрхтэй. Шударга ёсны гол хэмжүүрийг тогтоож буй шүүх байгууллага хуулийн хүрээнд хүний эрхийг хангах ёстой. Төв аймгийн шүүх байрны бодит нөхцөл байдал хүнд байна. Өрөө, тасалгааны хүртээмжгүй байдлаас шалтгаалаад шүүх хурлууд давхацдаг, дараагийн шүүх хурлаа явуулахын тулд эхний шүүх хурлаа яаравчлуулах зэргээс шалтгаалаад хэрэг маргааныг хянан хэлэлцэхэд хүний эрхийн зөрчил үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талд энд ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын ажиллах орчин нөхцөл ажлын бүтээмж, тэдний эрүүл мэндийн хувьд ч хор, хохирол учруулж мэднэ. Энэ асуудлыг анхаарах нь зүйтэй” гэв.

Эх сурвалжуудын хэлснээр 2025 онд эрүү, иргэн, зөрчлийн 5091 шүүх хуралдааныг товлон зарласан ч хуульд заасан үндэслэлээр хуралдаан хойшлох, танхимын хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хурал цагтаа эхлэхгүй байх зэрэг асуудлууд багагүй гардаг. Үүнээс шалтгаалан иргэдийн шүүхэд итгэх үнэлэмж буурч, хэргийн оролцогчдоос гомдол, санал ихээр ирдэг. Мөн иргэдэд хүндрэл чирэгдэл учирч байгаа талаар хэлж байлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа2 цаг 8 минутын өмнөХятадын худалдааны тэнцэл түүхэн дээд хэмжээний ашигтай гарчээ2 цаг 56 минутын өмнө“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно3 цаг 2 минутын өмнөТөсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав3 цаг 8 минутын өмнөЦЕГ: 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг хуурамч3 цаг 58 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав4 цаг 6 минутын өмнөБитүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг авч байна4 цаг 13 минутын өмнөУИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна4 цаг 18 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн4 цаг 23 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ1 сар 15. 15:41Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана1 сар 15. 15:37“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 15. 15:27“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.