Монголын сагсан бөмбөгийн холбооны үндэсний дээд лигийн 2025-2026 оны улирлын холимог оддын тоглолт өнөөдөр “МБанк арена”-д болно. Харин маргааш бүх оддын тоглолт болж, холын зайн шидэлт, ур чадварын аваргууд тодорно.
Өнөөдөр болох холимог оддын тоглолтод урлаг, спорт, нийгмийн салбарын 22 хүн оролцоно. Тэднийг улсын арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр нар ахлах юм.
Улсын арслан Э.Батмагнайн багт харцага Б.Зоригтбаатар, гавж Д.Нямсамбуу, жүжигчин Х.Цасчихэр,Э.Мөнхтөр, артист Rutuu, шатрын их мастер С.Билгүүн, Б.Мөнгөнтуул, паралимпын аварга У.Сүрэнжав, холимог тулаанч М.Нандин-Эрдэнэ, мисс Ц.Аззаяа нар багтжээ.
Улсын арслан Б.Орхонбаярын багт юүтүбэр Б.Түшиг, аймгийн хурц арсан Д.Алтанцоож, контент бүтээгч Ким Бү Ёон, шог зураач С.Цогтбаяр, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн, холимог тулаанч, гавьяат тамирчин Б.Энх-Оргил, мисс Э.Номинзул, шатрын их мастер Т.Мөнхзул, гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан, өсвөрийн тамирчин Э.Булгантамир нар багтсан байна.
Өнөөдрийн тоглолт 17:00 цагаас эхэлнэ.
Facebook
Twitter
Youtube


“Милан-Кортина”-2026 өвлийн олимпын наадам “хөшиг”-өө хаалаа
Монгол Улсаас өвлийн паралимпод анх удаа эмэгтэй тамирчин өрсөлдөнө
“Милан–Кортина” 2026 өвлийн олимпын наадмын тухай
Өнөөдөр Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах, нар уралдана
"Д.Сүхбаатарын мэргэн бууч" тэмцээний эхний өдөр О.Есүгэн, Э.Даваахүү нар түрүүлэв
Олимпын замд мөрөө гаргасан эмэгтэй цаначдыг буухиалагч Э.Ариунтунгалаг
Өвлийн олимпыг 6 телевизийн 8 сувгаар шууд дамжуулна
“Милан Кортина”-2026: Б.Ачбадрах өнөөдөр уралдана.gif)

Сэтгэгдэл бичих