СӨҮЛ, 2026 оны нэгдүгээр сарын 16 /Yonhap/. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд баривчилгаанд саад хийхийг оролдсон хэргээр таван жилийн хорих ял оноожээ.
2024 оны 12 дугаар сард Юн Сог Ёль онц байдал тогтоосонтой холбоотой хэргээр Сөүл хотын Төв дүүргийн шүүх ийм шийдвэр гаргасан байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч асныг онц байдал тогтоон үймээн самуун дэгдээхийг завдсан, мөн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм. Юн Сог Ёль улс төрийн өрсөлдөгчдөө зайлуулах, эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх зорилгоор онц байдал зарласан нь "болчимгүй үйлдэл хийх гэж байсан сөрөг хүчнийхнээс улс орноо хамгаалах зорилготой байсан" гэх түүний тайлбартай зөрчилдөж байна гэж тусгай прокурорын баг үзжээ.
Юн Сог Ёлийг онц байдал тогтоохыг завдсан хэрэгт буруутган хоёр дахь удаагаа баривчлан, долоодугаар сараас хойш хорьж байгаа юм. Өмнө нь түүнийг батлан даалтааар суллах хүсэлтийг шүүх хүлээж аваагүй байна.
Facebook
Twitter
Youtube


ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ
Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа
Роботуудын барьсан анхны вилла Дубайд сүндэрлэнэ.gif)

Сэтгэгдэл бичих