“Урт цагаан” үйлчилгээний төвийг Улсын комисс хүлээн авлаа


1-р сарын 17
16 цаг 47 минут

      Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, иргэдийн саналаар далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьсан. 2025 оны наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтыг ашиглалтад хүлээлгэн өгсөн. Шинээр баригдсан гурван давхар үйлчилгээний төвийн барилга, 109 автомашины далд зогсоолтой хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нар танилцаж, иргэдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Урт цагааны далд зогсоол, гурван давхар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авлаа. Далд зогсоолд 109 машин байрлах боломжтой. Тусгай хэрэгцээт иргэнд зориулсан автомашины зогсоол, цахилгаан машины цэнэглэгчтэй авто зогсоол, сул зогсоолын мэдээллэл авах ухаалаг системийг шийдэж өгсөн. Цаашид хотын төвд далд зогсоолуудыг шийднэ. Барилгачдын талбайд далд зогсоол байгуулах ажлыг судалж байна. Зогсоолоосоо шууд үйлчилгээний төв рүүгээ лифтээр гарна. Урт цагааны гудамж анхнаасаа жуулчдад зориулагдсан. Миний харуулж байгаа гурван давхар үйлчилгээний төвд жуулчдад зориулсан төрөл бүрийн үйлчилгээ, бэлэг дурсгал, үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн худалдаалах, кофе шоп, зоогийн газар зэрэг үйлчилгээ явуулна. Дээд давхартаа террастай учраас дулааны улиралд зоогийн газар ажиллуулвал тохиромжтой. Ингэхдээ архитектур дизайны өвөрмөц, орчин үеийн шийдлийг уламжлалт хээ угалз зэрэг үндэсний хэв маягтай хослуулан барьжээ. Давхар болгонд ариун цэврийн өрөөтэй. Тусгайт хэрэгцээнд иргэнд зориулсан ариун цэврийн өрөөг мөн шийдсэн.

Удахгүй үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлтийн загварууд гаргаж, нийт талбайг нээлттэй сонгон шалгаруулалтаар түрээсэлнэ. Энэхүү барилга болон далд зогсоолыг цаг тухайд нь хүлээлгэн өгч, гэрээний үүргээ биелүүлсэн барилгын компанид талархал илэрхийлье. Мөн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавин ажилласан. Нийслэл 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээндээ бүх салбарын бизнес эрхлэгч, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжиж ажиллана. 32-ын тойрогт хуучин “Урт цагаан”-ыг зориулалтаар нь барьж байгаа. Аливаа ажил эхлэхдээ эсэргүүцэлтэй тулгардаг ч ингээд үр дүнд хүрч байна. Хамгийн чухал нь Урт цагааны үйлчилгээний төвд ажлын байрууд шинээр бий болно. Шинэ барилгын ойр хавийн барилгууд гадна фасадаа шинэчлэх зэргээр хотын соёлд өнгө нэмэхийг уриалж байна” гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Риновирусээс хамгаалах арга бол амны хаалт зүүж, гараа савандаж угаах1 цаг 31 минутын өмнө“Урт цагаан” үйлчилгээний төвийг Улсын комисс хүлээн авлаа1 цаг 39 минутын өмнө"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага1 цаг 43 минутын өмнөХэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувиар шинэчлэн тогтоолоо1 сар 16. 16:57Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ1 сар 16. 16:52Эрх мэдлийн төвлөрлийг сааруулж, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах цогц шинэчлэлийг аймаг, орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллахаа илэрхийлэв1 сар 16. 16:48Мөсний зузаан харилцан адилгүй байна1 сар 16. 13:56Өнөөдөр холимог оддын тоглолттой1 сар 16. 13:51Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа1 сар 16. 13:44Хүний эрхийн дэд хороо: Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа1 сар 16. 11:17Хятадын худалдааны тэнцэл түүхэн дээд хэмжээний ашигтай гарчээ1 сар 16. 10:29“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн наадмаар найман төрлийн тэмцээн болно1 сар 16. 10:23Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Төрийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав1 сар 16. 10:17ЦЕГ: 16 настай охины амь насаа алдсан хэргийн баримт гэх бичлэг хуурамч1 сар 16. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав1 сар 16. 9:19Битүүний өдөр амарч хоёрдугаар сарын 28-ны өдөрт шилжүүлэн ажиллах эсэх санал асуулгыг авч байна1 сар 16. 9:12УИХ-ын дарга Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна1 сар 16. 9:07Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн1 сар 16. 9:02Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ1 сар 15. 15:41Сургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана1 сар 15. 15:37“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо1 сар 15. 15:27“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов1 сар 15. 13:27Нүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ1 сар 15. 13:23YouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.