Риновирусээс хамгаалах арга бол амны хаалт зүүж, гараа савандаж угаах


1-р сарын 17
16 цаг 55 минут
     Сүүлийн үед БНХАУ-д риновирусын халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс иргэдийг хувийн хамгаалалтын арга хэмжээг сайтар хэрэгжүүлэхийг анхааруулжээ.
Тус улсад риновирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварын дэгдэлт эрчимжиж, гэнэтийн нас баралтын тоо нэмэгдэж байгаа талаар мэдээлж байна. Эрүүл мэндийн эх сурвалжуудын мэдээлснээр риновирус, амьсгалын замын синцитиал вирус (RSV), H3N2 томуугийн вирус зэрэг хэд хэдэн төрлийн вирус давхар эргэлтэд орсноор нөхцөл байдал хүндрээд байгаа аж.
Риновирусын халдвар авсан тохиолдолд ихэвчлэн хамар битүүрэх, нус гоожих, найтаах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ялангуяа астма, уушгины архаг бөглөрөлт өвчтэй хүүхэд, ахмад настнуудад хүндрэл гарах эрсдэл өндөр. Уг халдвар нь томуутай харьцуулахад ихэнхдээ хөнгөн явцтай байдаг.
Риновирус шинэ вирус биш ч агаар дусал, ахуйн хавьтал зэрэг олон замаар халдварладаг онцлогтой. Үүний улмаас хүүхэд, залуучууд халдварыг амархан авч, богино хугацаанд хүндрэх эрсдэл өндөр байгааг анхааруулж байна. Мөн зарим тохиолдолд “цагаан уушиг” хэмээн нэрлэгддэг шинж тэмдэг илэрч, уушги хэдхэн цагийн дотор ажиллахаа больж байгаа нь эндэгдэл нэмэгдэх гол шалтгаан болж болзошгүй гэж үзэж байна.
Одоогоор риновирусын эсрэг тусгай эм, вакцин байхгүй тул гараа тогтмол угаах, өрөө тасалгааг ойр ойрхон агааржуулах, халдвар авсан хүмүүстэй ойр харьцахаас зайлсхийх, хувийн эд зүйлсийг хуваалцахгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд сахих нь халдвар тархалтыг бууруулахад чухал ач холбогдолтой гэжээ.
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан мэргэжилтнүүд БНХАУ руу зорчихоос аль болох зайлсхийх, бэлэг сэлт, ахуйн эд зүйлс авчрахгүй байхыг зөвлөж байна. Хатуу гадаргууд наалдаж удаан тогтох чадвартай вирус тул халдвар дамжин орж ирэх эрсдэл өндөр байгааг ч онцолжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна8 минут 40 секундын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл59 минут 19 секундын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа1 цаг 20 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ2 цаг 47 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна2 цаг 52 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна2 цаг 57 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно3 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан3 цаг 41 минутын өмнөДэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.