Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав


1-р сарын 19
8 цаг 59 минут

     Монгол Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудалд нь хамаарах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах хүрээнд /2026.01.16/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газарт ажиллав.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар  тэргүүтэй Улсын Их Хурлын гишүүд эхлээд Гаалийн ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзав. Уулзалт, арга хэмжээг нээж, Байнгын хорооны дарга хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал нийгмийн хүлээлт, улс орны эрх ашиг, цаг үеийн хэрэгцээ шаадлагыг нарийн мэдэрсэн, хүний эрхийн бодлого, эдийн засгийн эрх чөлөө, татварын шударга, тэгш таатай орчныг бүрдүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгааг онцлон тэмдэглэв.

Мөн Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хорооноос хэлэлцүүлэн батлуулсан хууль тогтоолын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хаврын ээлжит чуулганаар төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, татвартай холбоотой хууль тогтоомжийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж буй талаараа танилцуулсан.

Уулзалт, арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Г.Ганбаатар, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин, Гаалийн ерөнхий газрын дарга П.Дэлгэрнаран, дэд дарга Г.Энхтайван болон албаны бусад хүмүүс оролцов.

Дараа нь Байнгын хорооны дарга, гишүүд Гаалийн ерөнхий газрын дэргэдэх “Шуурхай хяналтын төв”, “Гаалийн төв лаборатори”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Үргэлжлүүлэн тус газрын “2025 оны үйл ажиллагаа, төсвийн орлогын гүйцэтгэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаарх товч мэдээллийг сонслоо.

Тус газрын дэд дарга Г.Энхтайван 2025 оны үйл ажиллагааны талаарх танилцуулгадаа, гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсныг онцолж байлаа. Гэсэн хэдий ч гадаад худалдааны тэнцлийн өсөлтийн үзүүлэлтийг өнгөрсөн 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байгаа аж. Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн  хэдий ч  өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр импорт дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг ханган биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлсэн хэмээн тайлбарлаж байлаа.

Мөн тэрбээр гаалийн байгууллагаас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, улсын төсвийн гаалийн орлого, гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ, батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг шинэчлэн найруулах, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай талаараа танилцуулсан.

Мэдээлэлтэй танилцсаны дараа Байнгын хорооны гишүүд гаалийн байгууллагын ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хөндөхийн зэрэгцээ төсвийн орлогын төлөвлөгөөний гүйцэтгэл, боомтын болон үйл ажиллагааны шинэчлэл, цахимжилт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх талаар асуулт асууж, санал солилцсон. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Монгол Улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд гаалийн байгууллагаас бүрдүүлэлт, хяналтын үйл явцыг хялбаршуулах, баталгаат байдлыг нь хангах нь нэн тэргүүний чухал асуудал гэдгийг онцлоод боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд дотоод нөөц бололцоо, гадны зээл, тусламжийг дайчилж, чамгүй үр дүнд хүрсэн хэдий ч үүнийг цаашид ахиулахад анхаарах нь зүйтэй гэв.

Мөн гаалийн байгууллага хэл ам дагуулдаг эрсдэлтэй салбар тул үйл ажиллагаагаа ил тод байлгахад ямагт анхаарч, шийдлийг зөв гаргаж, улмаар хүний хүчин зүйл, оролцоо багатай, техник технологт тулгуурлан чиглүүлэх шаардлагатай байна гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд гаалийн байгууллага үйл ажиллагаандаа салбарын хууль энэ тэр гэж ялгалгүй, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  бүх хуулийг сахин биелүүлэх ёстойг анхааруулж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран импорт буурсан хэдий ч, онлайн худалдаагаар чамгүй их бараа бүтээгдэхүүн орж ирдэг тул  энэ асуудалд бусад улсын туршлагыг судалж, цахим  худалдаанаас татвар авах талаар санал хэлсэн. 

Улсын  Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт, арга хэмжээг хааж хэлсэн үгэндээ, гаалийн байгууллагын албан хаагчид, ялангуяа удирдах ажилтнууд авлига, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид, хууль ёсыг чанд сахиж, хариуцлагатай байж, Төсвийн тухай хуулийн хүрээнд улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглан хүний оролцоогүй, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр явуулдаг болоход анхаарч ажиллахыг хүсэв. Мөн  эл салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход Байнгын хорооноос дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана6 минут 47 секундын өмнө“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна10 минут 10 секундын өмнөЦахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө12 минут 39 секундын өмнөИргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна15 минут 16 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ19 минут 13 секундын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө1 цаг 2 минутын өмнөОйн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 39 минутын өмнөН.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу1 цаг 43 минутын өмнөНийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов3 сар 11. 15:50“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 сар 11. 14:26Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа3 сар 11. 12:43УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна3 сар 11. 12:39Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.