Зээл олгохгүй, гүйцээ!!!


1-р сарын 19
11 цаг 53 минут

      Инфляцын буруу нь зээл. Үнийн хөөргөдлийн буруу нь зээл. Гагцхүү эдийн засгийн гол буруу нь зээл. Монголбанкны шинэ тэргүүн ингэж оношилсон. Оношилгоо иргэд дээрээ л буудаг учраас хэрэглээний зээлийг хязгаарлаж байгаа нь энэ. Ер нь мөнгө, сангийн бодлого алдагдаад удсан нь үнэн. Энэ үнэнтэй эрх баригчид нүүр тулъя гэж санаж. Нүүр тулахдаа иргэд ээ л урдаа барьсан нь нүцгэн үнэн. Одоо хэрэглээний зээл олдохоо болино. Яагаад гээч Монголбанк ингээд шийдвэрлэчихсэн болохоор...

Өнгөрсөн баасан гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдсан. Энэ хуралдаанаар банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 болгон нэмэгдүүлснээр зарласан юм. Ингэж өсгөсөн нь бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, импортыг тэтгэж, ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлэх нөлөөтэй гэж үзсэн гэнэ.

Банкнуудын хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 болгон нэмэгдүүлэв. Товчхондоо зээл олголт буурна гэсэн үг...

Ер нь улс орнуудын Төв банкнууд хэд, хэдэн шалтгаанаар хэрэглээний зээлийг хязгаарладаг. Тухайлбал зээлийн өсөлтөөс сэргийлэхийн тулд. Хэрэглээний зээлийн хэт хурдан өсөлт нь өрийн дарамт нэмэгдүүлж, санхүүгийн системийг эмзэгшүүлдэг. Хэрэглээний зээл олголт нэмэгдэх тусам хэрэглээ өсөж, үүнийгээ дагаад инфляц нэмэгддэг. Цаашлаад иргэдийн өрийн хэмжээ орлоготой нь харьцуулахад хэт өндөр бол банкны системд эрсдэл үүсдэг.

Монгол Улсын тухайд 2025 оны эцсийн байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 21% өссөн үзүүлэлт. Хэрэглээний зээлийн 60-аас дээш хувийг цалингийн зээл эзэлж байна. Улмаар автомашины зээл 15%, бараа, үйлчилгээний лизинг 10%, кредит карт болон хэрэглээний зориулалттай бусад бэлэн зээл 15%-г бүрдүүлж байна. Өнгөрөгч 2025 онд хэрэглээний зээл огцом өссөн нь эдийн засгийн идэвхжил, хэрэглээний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Энэ нь нөгөө талаар мөнгөний бодлого чангарч хэрэглээний зээлийг хязгаарлахаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн юм. Ер нь ч шинэ зүйл биш л дээ. Монголбанк 2024 оноос эхлэн хэрэглээний зээлийг хязгаарлах, өрийн дарамт үүсэх эрсдэлийг бууруулах бодлого баримталж ирсэн юм. Цаашид хэрэглээний зээл огцом өсөх хандлагатай байвал энэ хязгаарлалт мөддөө сулрахгүй. Дээрээс нь их гүрнүүдийн геополитикийн тоглоом эдийн засгийг дунд хугацаандаа эрсдэлд оруулж байгаа учраас зээл авахад хэцүү болно оо л гэсэн үг.

Монгол Улсын тухайд 2025 оны эцсийн байдлаар хэрэглээний зээлийн үлдэгдэл 6.5 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оныхоос 21% өссөн үзүүлэлт.

Манайхтай хөгжил ижил Гүрж улсад өр, орлогын харьцаа нь 40-50% байдаг. Түүнчлэн хүүг 32-60% болгож хуульчилсан байдаг. Зээлийн хугацаа нь 6-12 сарын богино хугацааны зээлд хамаардаг. Арменийн тухайд өр, орлогын харьцаа нь 50% байдаг бөгөөд хүүгийн дээд хязгаар 36-48% байдаг. Зээлийн хугацаа нь 36 сарын урт хугацаатай зээлд хамаардаг. Дээрх улс орнууд нь эдийн засгийн эрсдэл өндөр ч төв банкны хараат бус байдал харьцангуй хангагдсан. Нэг ёсондоо манайх шиг улс төрийн амлалтуудаар будагдаад байдаггүй, эдийн засгийн тогтсон жамаар өрнөж байгаа асуудлыг зохицуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Харин манайх бол эсрэгээрээ. Ямар сайн даа УИХ-ын дарга нь Монголбанкны ерөнхийлөгчийг дуудаж уулзаад загнаж байхав дээ. “Ахмадын зээлийн хугацааг сунга” гэж парламентын индэр дээрээс муухай царайлж, шаардаж суудаг манайх шиг даргатай улс байдаг ч юм уу, бүү мэд.

Ямартаа ч эдийн засаг хүнд байна. Ачааг нь бид үүрнэ. Үүрэхдээ зээлгүй үүрнэ. Яагаад гэвэл зээл эдийн засгийг хүндрүүлээд байгаа учраас...

Эх сурвалж: Б.Сэцэн Zindaa.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна2 цаг 7 минутын өмнөО.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан УИХ-ын дарга С.Бямбацогтын бүрэн эрхэд халдаж, Цэцэд дуудагдах болзлоо хангав уу3 цаг 31 минутын өмнөСоёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн, хадгалсан зөрчлийг илрүүлжээ4 цаг 30 минутын өмнөС.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөж тээвэрлэсэн үйлдэлд хариуцлага тооцжээ4 цаг 39 минутын өмнөГазрын тосны эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг дотоодын цэргийн хамгаалалтад авахаар боллоо4 цаг 42 минутын өмнө“Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ4 цаг 46 минутын өмнөCOP17: Дэлхий нийт ган, газрын доройтлын эсрэг санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов6 цаг 8 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ6 цаг 13 минутын өмнөУлсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг6 цаг 17 минутын өмнөАлба хаагчид 9 иргэний амь насыг хамгаалж, 15 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа6 цаг 22 минутын өмнөУлсын Их Хурлын 2026 оны ээлжит бус чуулганы нээлтийн хуралдаан7 цаг 7 минутын өмнөЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ7 цаг 15 минутын өмнөАнхааруулга: “Дае-Кал” шахмал эмийг эргүүлэн татлаа7 цаг 36 минутын өмнөЕрөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд7 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан8 цаг 4 минутын өмнөУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхэлнэ8 цаг 12 минутын өмнөМонтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ9 сар 6. 14:13Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна9 сар 4. 18:06Гэрийн даалгаврын хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоожээ9 сар 4. 16:15Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй9 сар 4. 16:06Вьетнамын парламентын дарга Монгол Улсад айлчилна9 сар 4. 15:57Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв9 сар 4. 15:44Буриад Улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна9 сар 4. 15:35УИХ-ын 2026 оны ээлжит бус чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.09.07-09.149 сар 4. 15:32БНХАУ-тай холбогддог 11 боомтыг түр хаана9 сар 4. 15:23Зарын дагуу валют солиулахаар холбогдож, 93.9 сая төгрөг залилуулжээ9 сар 4. 15:18Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ9 сар 4. 13:12Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг бодит үр дүнд хүргэнэ9 сар 4. 11:38Монголд анх удаа "Шөнийн марафон" зохион байгуулах гэж байна9 сар 4. 11:35
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.