Н.Наранбаатар: Татварын хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгой анхаарч ажиллана


1-р сарын 19
13 цаг 25 минут

      Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, гишүүд /2026.01.16/ Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцсаны дараа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газарт үргэлжүүлэн ажиллав. 

Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт арга хэмжээний эхэнд, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн татварын шинэчлэлийн хүрээнд татварын хялбаршуулсан горим нэвтрүүлж, татвар төлөгчдийг бичил, жижиг, дунд, том гэж ангилан, тэдгээрийн онцлогт тохирсон татварын бодлого, стратеги хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь онцлог зохицуулалт байсан гэв. Гэхдээ бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалт, татварын орчин болон татварын хамрагдалтын байдалтай холбоотой асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлага үүссэн тул Байнгын хороо татварын  хуулиудыг боловсронгуй болгох хуулийн төслүүдэд туссан өөрчлөлт бүрд онцгойлон анхаарч, татвар төлөгчдөд ээлтэй, хууль тогтоомжийн давхардал хийдэл, зөрчилгүй хууль батлах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийлсэн.  

Уулзалт, арга хэмжээнд “Татварын албаны 2025 оны үйл ажиллагаа”-ны талаар Татварын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч  Б.Цогтнаран,  “Татварын хуулиудад оруулах нэмэлт, өөрлөлтийн төсөл”-ийн талаар тус газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуун, “Татварын цахим системийн шинэчлэлийн хүрээнд хийж байгаа ажлууд, Е-баримтын систем, цаашдын арга хэмжээ”-ний талаар “Санхүүгийн мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын дарга Б.Наранбаатар нар тус тус мэдээлэл хийлээ.

Татварын ерөнхий газар 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” гэсэн зорилтыг тавьж ажилласан бол энэ жил “Хэрэгцээнд нь үндэслэсэн зөвлөгч алба” зорилтын хүрээнд ажиллаж байгаа аж. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 286 мянган татвар төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээд, 2.5 сая иргэн татвар төлөгчийн бүртгэлтэй байгаа аж. 

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Мэдээлэл, хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Р.Батболд, Г.Ганбаатар, Л.Соронзонболд, Дав.Цогтбаатар, Д.Энхтүвшин нар төсвийн орлого бүрдүүлэлт, төлөвлөлт болон хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, татварын бааз суурийг өргөжүүлэх талаар хөндөж, татварын орчныг боловсронгуй болгох асуудлаар санал солилцов.

Мөн гишүүд хүн бүр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоход цахим системийн хувьд ачаалал даах, бэлэн байдлыг хангасан эсэх, хүний нөөцийн чадавх, хүрэлцээ болон татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, бодлогын алдаа оноо, туршлага сургамж дээрээ тулгуурлаад тодорхой дүгнэлт хийсэн талаар лавлаж байлаа.

Байнгын хорооны дарга Н.Наранбаатар уулзалт арга хэмжээг хааж, үг хэлсэн. Тэрбээр, хэдийгээр гадаад, дотоодод улс төрийн нөхцөл байдал, эдийн засаг амаргүй байгаа ч гэсэн төсвийн орлогыг бүрэн биелүүлж ажиллах нь татварын байгууллагын  гол үүрэг гэдгийг онцлов. Мөн татварын бааз сууриа нэмэгдүүлэх, өр, төлбөрүүдийг барагдуулахад онцгой анхаарч, тодорхой төлөвлөгөө, гаргаж ажиллах шаардлагатай байна гэлээ. Мөн татварын салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, их өгөгдөлд суурилсан мэдээлэл системийг бүрдүүлэх, хиймэл оюун ухааныг ашиглан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх, далд эдийн засгийг илрүүлэх, татвар хураалт, ногдуулалтад илүүтэй ашиглах нь зүйтэй гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд спорт цогцолбор бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна20 минут 12 секундын өмнөЕсөн аймагт цас орж, цасан шуурга шуурч байна24 минут 28 секундын өмнө“Бодь Интернэшнл” ХХК-аас мэдэгдэл гаргалаа32 минут 9 секундын өмнөТөрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа1 цаг 32 минутын өмнөТуулын хурдны замын байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна1 цаг 36 минутын өмнөМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 39 минутын өмнөОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана2 цаг 10 минутын өмнө“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна2 цаг 13 минутын өмнөЦахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө2 цаг 16 минутын өмнөИргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна2 цаг 18 минутын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ2 цаг 22 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө3 цаг 5 минутын өмнөОйн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ3 цаг 10 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна3 цаг 35 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 41 минутын өмнөН.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу3 цаг 45 минутын өмнөНийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов3 сар 11. 15:50“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 сар 11. 14:26Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа3 сар 11. 12:43УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна3 сар 11. 12:39Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.