Монгол Улсад хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийжээ


1-р сарын 19
15 цаг 11 минут

     Монгол Улсад хавдартай хүүхдэд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа амжилттай хийсэн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд  Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, БНТУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл, УНТЭ-ийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар болон холбогдох эмч мэргэжилтнүүд оролцлоо.
     Манай улс БНТУ-ын Медикл Парк эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагатай хамтран 2025 оны арванхоёрдугаар сард 15 настай хүүхдэд үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа амжилттай хийжээ. Тус хагалгааг хийхэд БНТУ-ын ТИКА олон улсын байгууллага шаардлагатай тоног төхөөрөмжөөр тусалжээ. Энэхүү хагалгааг амжилттай хийснээр Монгол Улсад хүүхдийн цусны хавдрын эмчилгээний хөгжилд өндөр ач холбогдолтойг албынхан онцоллоо. Тус хагалгааны зардлыг ТИКА олон улсын байгууллага гаргасан байна. Хагалгаанд орсон охины бие маш сайн байгаа аж. Цаашдаа БНТУ, Медикл Парк эмнэлэг болон ТИКА олон улсын байгууллагатай хамтран хоёр дахь өвчтөнд өөрөөс нь өөрт нь үүдэл эс шилжүүлэн суулгах, гурав дахь өвчтөнд донороос шилжүүлэн суулгах гэрээ хийжээ. Мөн Турк улсад манай 5 эмч, сувилагчийг энэ чиглэлээр сургалтад хамруулах юм байна.
   Энэ төрлийн хагалгааг гадаад улсад 350-500 сая төгрөгөөр хийлгэдэг байсан бол Монгол Улсад нутагшуулснаар 70-120 сая төгрөгөөр хийх боломжтой юм байна. Цаашдаа хагалгааг тогтвортой хийдэг болсны дараа Эрүүл мэндийн даатгалд хамруулах боломжтой гэдгийг ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн хэллээ.
ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатар: Монгол Улсад жилд 100 орчим хавдрын тохиолдол бүртгэгддэг бөгөөд үүний 50-60 нь цусны хавдар эзэлдэг. Үүнээс 5-6 тохиолдол нь ясны чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай байдаг. 2020.12.09-нд 15 настай охинд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хамт олон болон БНТУ, Медикл Парк эмнэлгийн хамт олон ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг анх удаа хийсэн. Бид цаашид ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахаар ажиллаж байна.
Оношлоогоо сайжирснаас хойш цусны хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа аж. Эсийн, генийн, мутацийн түвшинд оношлоогоог хийдэг болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шатахуунтай холбоотой асуудлаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өгч байна8 минут 30 секундын өмнөОХУ-аас Сүхбаатар боомтоор импортоор орж ирж буй шатахууны мэдээлэл59 минут 9 секундын өмнөОЛОН ТҮВШНИЙ УУЛЗВАР: Эхний ээлжинд хэрэгжих таван байршлын ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж дууслаа1 цаг 20 минутын өмнөАмерикийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ2 цаг 47 минутын өмнөҮерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байхыг зөвлөж байна2 цаг 52 минутын өмнөӨнөөдөр шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргаж олон нийтэд танилцуулна2 цаг 57 минутын өмнөСтандартын бус яндантай тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоог хүчингүй болгоно3 цагийн өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 цаг 31 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан3 цаг 41 минутын өмнөДэлхийн цэнхэр сувд Хөвсгөл нуурыг тайж, төрийн тахилгат нуур болголоо8 сар 2. 20:16Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлууллаа8 сар 2. 17:25“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо8 сар 2. 17:17Үерийн эрсдэлд өртсөн иргэдийг аюулгүй бүсэд шилжүүллээ8 сар 1. 18:21Б.Пүрэвдагва: Хулгайн сэдлээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг өнөөдрийн дотор буцаан байрлуулна8 сар 1. 15:17О.Баасанхүү: Алуурчин Ц.Амгаланбаатарыг шоронгоос сулласан байна7 сар 31. 20:41КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзлаа7 сар 31. 18:26С.Зоригийн хөшөөг МоАХ-ы хашаанд нүүлгэн шилжүүлжээ7 сар 31. 18:22Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна7 сар 31. 15:27Нийтийн тээврийн 15 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ7 сар 31. 15:19Байнгын хорооны дарга М.Мандхай Камбожийн Хааны Академийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа7 сар 31. 15:16Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ7 сар 31. 15:12Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна7 сар 31. 15:07“Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр 2026” арга хэмжээний хаалт боллоо7 сар 31. 13:08Хүүхдийн сэтгэл зүйч С.ХУЛАН: Сошиал орчинд оруулсан мэдээллийг хүүхэд тань болон гэмт хэрэгтэн ч харж байгаа7 сар 31. 13:01Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр НҮБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо7 сар 31. 12:56Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна7 сар 31. 9:56Түрээсийн байрны эрэлттэй зэрэгцэн залилах гэмт хэрэг ихэсдэг7 сар 31. 9:42Нийслэлд шахмал түлш борлуулах 435 цэг ажиллана7 сар 31. 9:35“Сэлбэ ухаалаг хот” ашиглалтад орсноор Улаанбаатар хотын орон сууцны хангамжийн жилийн эрэлтийн 42 хувийг хангана7 сар 31. 9:25Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ7 сар 31. 9:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.