Алт, мөнгөний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрлээ


1-р сарын 19
16 цаг 17 минут

    БЕРЛИН, 2026 оны нэгдүгээр сарын 19 /DW/. Гренландын асуудлаар өөрийнх нь эсрэг байр суурьтай байгаа Герман болон Европын долоон улсад 10 хувийн худалдааны татвар ногдуулна гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэний дараа дэлхийн зах зээлд алт, мөнгөний үнэ шинэ дээд үзүүлэлтэд хүрч өслөө. 

Даваа гаргийн өглөө Азийн хөрөнгийн биржүүдийн арилжаа эхэлснээс хойш алтны үнэ 4690.59 ам.долларт, мөнгөний үнэ 94.12 ам.долларт тус тус хүрчээ.

Үүний сацуу худалдааны шинэ дайн эхлэх вий гэсэн болгоомжлолоос үүдэн ихэнх хөрөнгийн биржийн гол индексүүд унажээ. Японы Nikkei индекс 1.4 хувиар унасан бол Ази-Номхон далайн бүсийн хамгийн гол MSCI хувьцааны индекс 0.3 хувиар буурсан байна. Ам.доллартай харьцах иен болон швейцар франкийн ханш буурсан бол еврo, фунт стерлингийн ханш өсжээ. Харин газрын тосны үнэ өмнөх түвшиндээ хэвээр байна.

Дональд Трамп нэгдүгээр сарын 17-нд мэдэгдэхдээ, хоёрдугаар сарын 1-нээс эхлэн Герман, Дани, Их Британи, Нидерланд, Норвеги, Финлянд, Франц, Швед улсуудаас АНУ-д нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулна гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн хэлснээр, зургаадугаар сарын 1-нээс уг тариф 25 хувь болж нэмэгдэнэ. Эдгээр тарифыг өмнө нь ногдуулсан татвар дээр нэмж тооцох ажээ. 

“Гренландыг худалдан авах тохиролцоонд хүрэх хүртэл энэхүү татварыг авсаар байх бөгөөд АНУ 150 гаруй жилийн турш уг тохиролцоог хийхийг оролдсоор байгаа боловч Дани улс татгалзсаар ирсэн” гэж Д.Трамп мэдэгджээ.

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Засгийн газраас шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэний үр дүнд шатахуун хадгалах савнууд эхнээсээ ашиглалтанд орж байна9 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Иргэдийн санал, хүсэлтийг салбарын бодлого, хууль тогтоомжид тусган бодит шийдэлд хүргэхийн төлөө ажиллана8 сар 7. 18:28Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ8 сар 7. 18:20"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов8 сар 7. 18:16Д.Амарбаясгалан С.Баяртай хамт загасчилж, Н.Учрал АН-аас О.Алтангэрэл, Ч.Лодойсамбууг, МАН-аас Ж.Энхбаяр, Л.Энх-Амгалан тэргүүтэй гишүүдтэй хийсэн Хөвсгөл дэх нууц уулзалт8 сар 7. 18:09Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна8 сар 7. 13:39Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ8 сар 7. 13:35Г.Тэмүүлэн тэргүүтэй УИХ-ын гишүүд БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзав8 сар 7. 9:56Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо8 сар 7. 9:51М.Мандхай: 18 жилийн хугацаанд олгосон төсвийн дэмжлэг малчин, тариаланч, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд ямар бодит үр дүн авчирсныг нээлттэй сонсголоор тогтооно8 сар 7. 9:4511:00-16:00 цагийн хооронд шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг зөвлөлөө8 сар 7. 9:40Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө8 сар 7. 9:18УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 7. 9:14Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан8 сар 7. 9:05Автобусны Ч:19А чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт орно8 сар 6. 18:11Н.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ8 сар 6. 18:00Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ8 сар 6. 16:20“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ8 сар 6. 16:16УИХ-ын дарга С.Бямбацогт төрийг төлөөлөн Сутай хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгад оролцлоо8 сар 6. 16:08“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна8 сар 6. 12:39Шатахууны импорт тасралтгүй хийгдэж байна8 сар 6. 12:37“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?8 сар 6. 12:32Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав8 сар 6. 12:29Нэгдүгээр хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ8 сар 6. 12:25Монголын авто замын талаас илүү хувь нь 13-аас дээш жилийн насжилттай8 сар 6. 9:49Татварын өртэй, шатахуун импортлогч 142 ААН-ийн дансыг битүүмжлэхгүй8 сар 6. 9:45Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод, Сүхбаатар аймагт ажиллав8 сар 6. 9:17УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 сар 6. 9:12Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан8 сар 6. 9:06УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ8 сар 5. 16:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.