Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас өвлийн аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь голын нэрийг зөв дуудаж хэвшихийг уриаллаа.
Уг сумын нутагт оршдог голын нэрийг нутгийн иргэд болон аялагчид ихэвчлэн “Жарганат” эсвэл “Жаргант” гэж буруу нэрлэдэг байна.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор тус голын нэрийг албан ёсоор “Жаргалант гол” гэж баталсан тул албан ёсны газар зүйн нэрээр нэрлэн хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зөвлөж байна.
Рэнчинлхүмбэ сумын төвөөс 5 км зайд оршдог Жаргалантын гол нь -50 градуст хөлддөггүй учраас нутгийн иргэд “амьд устай” гол гэж үздэг байна.
Жаргалантын голын харзанд өвлийн улиралд иргэд ихээр очдог бөгөөд гол дотор ургасан өвс, ургамал ногооноороо цэцэглэн ургадаг байна.
Мөн голын уснаас үүссэн уур, манан ойр орчмын мод, бутыг цантуулж, өвлийн улиралд үзэсгэлэнтэй болгодог тул гадаад, дотоодын аялагчид зорин очиж, зургаа авхуулдаг болсон байна. Голын ус маш гүнээс гардаг тул зуны улиралд их хүйтэн байдаг.
Жаргалантын гол нь Улаанбаатар хотоос 973 км, Мөрөн хотоос 245 км, Рэнчинлхүмбэ сумаас 5 км-ийн зайд оршдог.
Facebook
Twitter
Youtube


Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
Нэгдүгээр ангийн сурагчдад хоёрдугаар улирлаас нийгэмшихүй, сэтгэл зүйн хичээл орно
Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Нөмрөгийн Соёлз, Галстай, Цэцэгт, Зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглууллаа
Зохиомол түгжрэл үүсгэж байгаа ШТС-уудын газрын зөвшөөрлийг цуцална
Нийслэл хотын 387 жилийн ой өнөөдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих