Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх гэв үү?!


1-р сарын 20
9 цаг 27 минут

      Эрчим хүчний салбарт Н.Тавинбэхээс өөр хүнгүй юм шиг томилгоог Монголын төр 2020 оноос хойш хийсэн. МАН-ын дараалсан хоёр дахь ялалтаа авсан УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа, долдугаар сард байгуулагдсан Засгийн газарт Н.Тавинбэх Эрчим хүчний сайдаар томилогдсон. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байв. Дараа нь, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа 2022 оны наймдугаар сард Н.Тавинбэхийг чөлөөлж, яаманд нь Төрийн нарийн бичгийн даргаар томилсон. Оронд нь Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд болгосон. Улмаар, Г.Занданшатар Ерөнхий сайд болоод 2025 оны зургадугаар сард Н.Тавинбэхийг Эрчим хүчний яамны

Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас өөрийнх нь хүсэлтээр нь чөлөөлсөн. Түүнийг “ТЭЦ-3"-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд Засгийн газрын БЭТ-өөр томилсон. Тэгж байгаад, 2025 оны арванхоёрдугаар сард Н.Тавинбэхийг “ТЭЦ-4”-ийн захирлын албан тушаалд тавьсан.

Түүнээс хойш сар гаруйхны хугацаа өнгөрч байна. Ингэж, зургаан жилийн турш эрчим хүчний салбарын “толгой, зүрх” болж явсан тэрээр өнгөрсөн долоо хоногт гэнэт баривчлагдлаа. “…АТГ-аас өчигдөр орой гүйцэтгэх ажиллагаа явуулж, "ТЭЦ-4"-ийн захирал Н.Тавинбэхийг хойшлуулшгүйгээр авлигын хэргээр баривчилжээ. Өнөөдөр АТГ-аас Н.Тавинбэхийг яллагдагчаар татаж цагдан хорих саналыг прокурорт хүргүүллээ” хэмээн мэдээллийн бараг бүх суваг мэдээлэв. Тодруулбал, Н.Тавинбэхийг 2025 оны нэгдүгээр сарын 14-ний үдэш АТГ-ын мөрдөгчид баривчлан хорьжээ. Тус газраас хоёр хоногийн дараа мэдээлэл өгөв. Тэгэхдээ “…Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газартай хамтран 10 аймгийн дулааны цахилгаан станц барих 148.7 сая ам.долларын, 40 жилийн хугацаатай гэрээг 2019 онд байгуулсан. Эрчим хүчний яамнаас 2019 онд төсвийн зөвлөх үйлчилгээгээр БНХАУ-аас хоёр, Монгол Улсаас хоёр аж ахуйн нэгжийг шалгаруулж 2019 оны долдугаар сарын 31-нд есөн сая гаруй сая ам.долларын гэрээ байгуулсан.

Зөвлөх үйлчилгээний ажил хангалтгүй, хугацаа дууссан байхад тухайн үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж зөвлөх үйлчилгээний хугацааг сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдлыг олгосон.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компани болох нь тогтоогдсон. Зөвлөх үйлчилгээ үзүүлсэн гэж 2.1 сая ам.доллар буюу долоон тэрбум гаруй төгрөгийг олгосон. Уг хэрэгт холбогдуулж гурван хүнийг баривчилсан” гэв. Мөн “…Монгол Улсаас БНСУ-ын “Эксим” банктай байгуулсан гэрээний дүнгийн хүүнд одоогийн байдлаар 605 мянган ам.долларыг төлөөд байна. Хэрвээ дээрх төсөл хэрэгжсэн бол Монгол Улсын 10 аймагт ДЦС баригдсан, утаа багассан, иргэдийн амьдрах орчин сайжирсан, найдвартай төвлөрсөн дулаанаар хангагдах боломжийг ийнхүү алдсан хэрэг байгаа юм” хэмээн тодруулав. Гэтэл Н.Тавинбэх Төрийн нарийн бичгийн дарга байхдаа уг төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан аж ахуйн нэгжийн гэрээг сунгасан. Үүний хүрээнд төслийн зардал нэмэгдэж, тэр аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг сайд байхад зөвлөх нь байсан хүний компани байжээ. Үүгээр холбох нь тодорхой ч, зөвлөх асан Т-ийн үүсгэн байгуулсан компанид Н.Тавинбэх анх уг зөвлөх үйлчилгээний гэрээг өгөөгүй, зөвхөн сунгасан. Мөн “…Уг үйлчилгээ үр дүнгүй болсон” гэдгийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн эсэх нь тодорхойгүй байгааг эх сурвалжууд хэлж байна.

Үүнээс гадна, 2025 оны долдугаар сард Эрчим хүчний яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогт УИХ-д мэдээлэл өгөхдөө “…10 аймгийн ДЦС-ын төслийг гүйцэтгэж байсан БНСУ-ын компани дампуурсан. Энэ талаарх асуудлыг тус улсын талд тавьсан" гэж байжээ.

Түүнчлэн 2025 оны аравдугаар сард УИХ-аар 2026 оны төсвийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “…Засгийн газрыг их хэмжээний өрөнд оруулсан гадаад зээл тусламжийн нэг нь 10 аймгийн ДЦС барих төсөл болоод байна. Энэ 10 аймгийн ДЦС барих төсөл БНСУ-ын “Эксим” банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаад төслийг хэрэгжүүлж байсан "Бьюксан Инженеринг" компани 2025 оны дөрөвдүгээр сард дампуурлаа зарласан. Тус компани дампуурлын хамгаалалтад авахын тулд БНСУ-ын хуулиараа Монголын арилжааны банкуудын дампуурлын тухай хуультай ижил төстэй процесс явдаг юм байна. Дампуурлаа зарлах ажлыг БНСУ-ын захиргааны хэргийн шүүхэд гаргаснаар тавдугаар сарын 11-нд нэг удаа шүүх хурал зарлагдсан боловч хойшилсон. Дараагаар нь хурал нь бас зургадугаар сарын 24-нд болж хойшлоод одоо БНСУ-д долоо, наймдугаар сард шүүгч нар нь амардаг учраас ес, аравдугаар сард шүүхийн шийдвэр гарах болов уу гэсэн хүлээлттэй байна. Энэ шүүхийн шийдвэр гарвал энэ компани дээр БЭТ томилогдож, энэ төслийг гүйцээх үү, гүйцээхгүй юу гэдэг албан ёсны шийдвэр гаргах юм. Энэ шийдвэрийг тус улсын “Эксим” банк харъя гэсэн. Монголоос БНСУ-д суугаа Элчин сайд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа.

Харамсалтай нь ийм цаг хугацааны хайчинд орсон байна" хэмээн учирлаж байсан юм. Эндээс, 10 аймагт ДЦС барих төслийн дампуурал гэх юм уу, эсвэл хэрэгжээгүй шалтгаан нь Н.Тавинбэхтэй бус БНСУ-ын гүйцэтгэгч компанитай илүү холбоотой байхаар харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, эх сурвалжуудын хэлж буйгаар, Н.Тавинбэхийг “барьж авсан” нь Вьетнам улстай сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтарч буй хүмүүсийн эрх ашигтай холбоотой байж болзошгүй гэнэ. Учир нь, Вьетнамын хөрөнгө оруулагчид манай бизнесийнхэнтэй хамтарч Монголд сэргээгдэх эрчим хүчний төслүүд, ялангуяа нарны цахилгаан станц байгуулахаар ажиллаж эхэлсэн. Харин Н.Тавинбэх 2022 оны наймдугаар сард УИХ-ын АБГББХ-ны хуралдаан дээр “…Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдтэй байгуулсан гэрээнд хоёр том алдаа байдаг. Нэгдүгээрт нь, технологийн хүндрэлийг шийдэх техникийн шийдлийг огт оруулаагүй, хөрөнгө оруулагчид үүрэг хүлээгээгүйгээс болж хэрэглээ буурсан үед ч өндөр үнэтэй эрчим хүч нийлүүлдэг. Хоёр дахь нь, маш өндөр үнэтэй үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ямар нэгэн үл маргалдах журмаар худалдаж авах, авч чадахгүй бол төлбөрийг төлөх гэрээ хийчихсэн. Өдрийн хэрэглээ буурчихсан үед ч өндөр үнэтэй эрчим хүч үйлдвэрлээд нийлүүлж байна. Нарнаас 17-18 центээр худалдаж авч байгаа нь хэрэглэгчийн үнэнээс гурав дахин үнэтэй. Гэтэл Монгол Улсын хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний үнэ 21 оны жилийн эцсийн санхүүгийн балансаар 5.7 цент гарсан. Дээр нь бид монгол төгрөгөөр төлбөрөө авдаг. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд ам.доллараар төлдөг. Тийм учраас санхүүгийн алдагдалд орж байгаа.

Сэргээгдэх эрчим хүчний 38 зөвшөөрлийн талаар би хэлсэн. Үүнээс ес нь ашиглалтад орчихсон. 18-ыг нь шүүх сэргийлэхдээ тулж байгаад цуцалчихсан. 11-ийг нь дийлэхгүй. Одоо ажиллаж байгаа есөн эх үүсвэр Монгол Улсын хэрэглэдэг эрчим хүчний 9-11 хувийг үйлдвэрлээд, орлогын 27 хувийг аваад явчихдаг.

Үүнийг нөгөө талаас нь уншвал 91 хувийг нь үйлдвэрлэдэг бусад эх үүсвэр нь орлогын 73 хувиар л амьдрах ийм хатуу, буруу санхүүгийн зарчим руу орчихсон. Ахиад нэг тоо хэлье. 2021 оны жилийн эцсийн тайлангаар салбар 78 тэрбум төгрөгийн алдагдалтай, харин есөн эх үүсвэр 65 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Иймээс нар, салхины эх үүсвэрүүдийг тодорхой хугацаанд бодлогоор хязгаарлахаас өөр аргагүй. Цаашдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дээр хоёр талын эрх ашгийг хангасан гэрээ хийх ёстой. Өмнө нь мэргэжлийн бус, дэндүү сэтгэлгүй гэрээнүүдийг хийсэн. Энэ гэрээг шүүхээр яваад ерөөсөө дийлэхгүй юм байна лээ. Үүнийг өөгшүүлдэг, дэмждэг улсууд бүх шатанд байна. Манай салбар дотор ч байна” гэж байжээ. Өөрөөр хэлбэл, Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүчний бизнесийнхэнд зуугдсан бололтой. Маш товчоор хэлэхэд “…Н.Тавинбэхийг хэрэгт татсаны шалтаг нь Солонгосын төсөл, шалтгаан нь Вьетнамынх” гээд хөшигний ар дахь улс төр хавиар ярьж байна. Үнэн бол ноцтой л юм.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ээ, У.Хүрэлсүх хэвээрээ л байгаа1 цаг 8 минутын өмнөД.Амарбаясгалан, Х.Булгантуяа, Н.Тавинбэх, А.Амундра нарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх үндэслэлүүдийг ХЕХ судалж байна3 цаг 58 минутын өмнөГ.Билгүүн: Нийтийн тээврийн салбарыг 2027 оноос өөрийн орлогоор санхүүжих буюу корпорацын зарчимд шилжүүлэх талаар судалж байна4 цаг 7 минутын өмнөАНУ-ын Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн дарга бараалхав4 цаг 10 минутын өмнөАжлын хэсэг соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын зөвшөөрөл олгох асуудлаар хуралдлаа4 цаг 13 минутын өмнөБ.Бямбасайхан: 100 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр халиа тошингийн эрсдэлээс сэргийлж ажиллаж байна4 цаг 17 минутын өмнөХиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо4 цаг 20 минутын өмнөҮндэсний баялгийн сангийн үр өгөөжийг иргэддээ тэгш, шударга хуваарилах зарчим, зарцуулалтын талаар хэлэлцлээ4 цаг 26 минутын өмнөУлаанбаатар хот БНФУ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ6 цаг 51 минутын өмнөУ.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг6 цаг 57 минутын өмнөЭнэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна7 цаг 57 минутын өмнөБерлин-Бранденбургийн маргаашийн бүх нислэг цуцлагджээ8 цаг 3 минутын өмнө2018 оноос хойш барилгын ажил нь удаашралтай байгаа 10 сургууль, цэцэрлэгийг 2026-2027 онд ашиглалтад оруулахыг үүрэг болголоо8 цаг 8 минутын өмнө“Улаанбаатар - Хөрөнгө оруулалт” өдөрлөгөөр нийслэлийн мега төслүүдийг танилцууллаа3 сар 17. 9:56УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.03.16-03.203 сар 17. 8:46УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 17. 8:43Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн3 сар 17. 8:40О.Цогтгэрэл Н.Учралыг онилсон нь МАН-ыг хагалах Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын захиалга уу3 сар 16. 21:11Шатрыг бүх нийтийн спорт болгоход анхаарч, Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулахаар ажиллаж байна3 сар 16. 18:19Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг долоодугаар сарын 3-нд нээнэ3 сар 16. 18:12Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо3 сар 16. 18:07Мияаконожо хотын Технологийн коллежийн багш, сурагчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа3 сар 16. 17:59Төрийн банк хүүхэд, залуусын шинжлэх ухаан болон санхүүгийн боловсролыг дэмжин “Science Play” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ3 сар 16. 17:54Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүдэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо3 сар 16. 15:15УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо3 сар 16. 12:46У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй3 сар 16. 11:51УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг3 сар 16. 11:45Аюулт үзэгдэл, ослын 105 удаагийн дуудлагаар 12 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 16. 11:25УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 03 дугаар сарын 16-ны өдрийн ирцийн мэдээ3 сар 16. 11:03Дугаар #5 | Ормузын хоолой хаагдсанаар Монголд юу болох вэ?3 сар 16. 10:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.