Австрали улсын Брисбен хотод хятад пүүл бильярд (heyball)-ын багийн дэлхийн цомын тэмцээн энэ сарын 16-19-нд боллоо. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг баг өрсөлдөв.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ. Багийн бүрэлдэхүүнд Э.Тэмүүжин, Л.Дэлгэрдалай, Д.Дамдинжамц нар багтжээ. Багийн анхлагч Э.Тэмүүжин нь Монгол Улсаас heyball-ын спортоос төрсөн Ази тивийн анхны аварга бөгөөд өмнө нь америк пүүл бильярдын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн (2016, 2017 онд) медаль хүртэж байв.

Facebook
Twitter
Youtube


Зүүн Азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхэллээ
Б.Хулан Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түтгэлзүүлсэн гэв
И.Цэлмүүн Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваа эхэллээ
Олимпийн эрх олгох ширээний теннисний Олон улсын тэмцээн Монголд болно
"Chinggis open-2026" тэмцээнд 430 гаруй шатарчин цэц мэргэнээ сорилоо
Монгол хүн анх удаа NBA-д данстай боллоо

Сэтгэгдэл бичих