“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ


1-р сарын 20
9 цаг 50 минут

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгчийн эхэлж очсон ”Говь Эрдэнэ кашмер” ХХК 2010 онд байгуулагдсан. 108 ажилтантай. Жилд 200 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж 70 орчим  хувийг нь гадаадын 12 улсад нийлүүлдэг.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан. Ингэснээр хүчин чадал нь 10 гаруй хувь, улсад төлөх татвар болон ажиллах хүний тоо өнгөрсөн онтой харьцуулахад тус бүр 20 хувиар нэмэгджээ.

2025 онд гэхэд л орон нутагт 30 ажлын байр бий болгосон байна. Цаашид үйлдвэрлэлээ гурав дахин нэмэх зорилт тавьжээ.

2025 онд ноолуур үйлдвэрлэгчдэд  52 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгосноор үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тн-оор нэмэгдэж 2.000 гаруй тн болжээ.

Мөн 322 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл өгсний үр дүнд түүхий ноолуурын худалдан авалт нийт ноолуурын 60 хувьд хүрсэн байна.

Манай улс өмнө нь ноолуураа ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг байсан бол одоо самнадаг боллоо. Өмнөх онтой харьцуулахад самнасан ноолуурын экспорт зургаа дахин нэмэгдэж 4.000 тн-д хүрээд байна. Энэ нь 330 сая ам.долларын экспорт хийсэн гэсэн үг юм.

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая хос гутал үйлдвэрлэнэ

2018 онд байгуулагдсан “Лугати” ХХК уул уурхай, тээвэр, барилга, хүнд болон хөнгөн үйлдвэрийн салбарынхны ажлын гутал үйлдвэрлэдэг. Жилд 100 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай.

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 900 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл аван хүчин чадлаа нэмж, цаашид жилд 250 мянган хос гутал үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалахын тулд ижил төстэй импортын гутлын татварыг нэмэх, зээл, татварын бодлогоор улам илүү дэмжих, Эмээлтийн цогцолборыг нэн даруй ашиглалтад оруулах, ялангуяа мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд анхаарах шаардлагатайг хэлж байлаа.

Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн 69 төвд 40 гаруй мянган оюутан суралцдаг бөгөөд 100 хүрэхгүй нь гутал үйлдвэрлэлийн чиглэлээр суралцдаг. Иймээс “суралцангаа ажиллах, ажиллангаа суралцах” нөхцөл бүрдүүлж, 6 сараас 1 жилийн хугацаанд сургаж, бэлтгэх бодлого барьж байгааг салбарын яамны төлөөлөл ярилаа.

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд зөвхөн арьс, шир үйлдвэрлэлийн салбарт гэхэд эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зориулалтаар 54 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

Үүний дүнд ганцхан жилийн дотор 1.2 сая ширхэг бог, 500 мянган ширхэг бодын ширийг бүрэн боловсруулах боломж бүрдсэний зэрэгцээ хаягдлыг дахин боловсруулах, желатин, шахмал шир үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ.

Гутлын үйлдвэрүүд гэхэд л жилд 1.5 сая гутал үйлдвэрлэх боломжтой болсон байна.   

Одоогоор манай улс жилд нэг сая хос гутал үйлдвэрлэдэг бөгөөд “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд хоёр саяд хүргэх зорилт тавиад байгаа юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх малчид, нийлүүлэгчид, үндэсний үйлдвэрүүдтэй  хамтран ажиллаж, олон арван ажлын байр бий болгон, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ дотоод, гадаадад нийлүүлж, татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд талархал илэрхийллээ.

2025 оноос хэрэгжиж эхэлсэн “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 66 аж ахуйн нэгж ноос, ноолуур, арьс, шир боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл аваад байна. Тэгвэл энэ онд 425 тэрбум төгрөгийн хүү багатай, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ОУЭХА-ийн гишүүн орнууд нөөцөөсөө их хэмжээний газрын тос гаргана6 минут 57 секундын өмнө“Улаанбаатар метро” төслийн II шатны багц 1-ийн тендерийн материал хүлээн авч байна10 минут 20 секундын өмнөЦахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх хоёр төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөнө12 минут 49 секундын өмнөИргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна15 минут 26 секундын өмнөЗамын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ19 минут 23 секундын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө1 цаг 2 минутын өмнөОйн салбарын тулгамдсан асуудал, эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ1 цаг 8 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт цас орж, цасан шуурга шуурна1 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь1 цаг 39 минутын өмнөН.Учралын мэдэгдлээс Я.Содбаатарын хасуулсан хэсэг буюу Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганаас өмнө зарим сайдаа огцруулах уу1 цаг 43 минутын өмнөНийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана3 сар 11. 17:59Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа3 сар 11. 17:55Гамшигт болон аюулт үзэгдлийн улмаас амь насаа алдсан малчны ар гэрт буцалтгүй тусламж олгоно3 сар 11. 17:52“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ3 сар 11. 17:48Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов3 сар 11. 15:50“Нээлттэй парламент” цогц үйл ажиллагааны оюутан дадлагажуулах хөтөлбөрийн нээлт боллоо3 сар 11. 14:26Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хэсэгчилсэн их засварын ажил дууслаа3 сар 11. 12:43УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтаар иргэдээс санал авна3 сар 11. 12:39Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ3 сар 11. 10:17"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо3 сар 11. 9:33МИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ3 сар 11. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 11. 9:05Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 11. 9:02Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.