ТОКИО, 2026 оны нэгдүгээр сарын 20 /Kyodo/. Японы Ерөнхий сайд Такаичи Санаэ парламентын доод танхимыг баасан гарагт тарааж, хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль явуулна гэдгээ мэдэгдлээ. Тэрбээр сонгогчдод хандан өөрийг нь тус улсын удирдагчаар үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдэхийг уриалсан байна.
Төлөөлөгчдийн танхимыг тараах шийдвэр нь Засгийн газрын нэр хүндийн үзүүлэлт өндөр байгаа үед сонгууль явуулахад чиглэсэн, тодорхой үндэслэлгүй алхам гэдгийг шүүмжлэгчид мэдэгдэж байна. Түүнчлэн өвлийн улиралд гэнэт бүх нийтийн сонгууль явуулахаар болсон нь ялангуяа их цастай бүс нутгуудад шүүмжлэл дагуулжээ.
Мөн сонгуулийн кампанит ажлын үеэр парламентын хэлэлцүүлгүүд зогсонги байдалд орж, төсөв болон чухал хуулиудыг батлах явц хойшлох вий гэсэн болгоомжлол гарч байна. Үүнээс гадна сонгуулийн хугацаа хэт богино байгаа нь нэр дэвшигчдийн бодлогыг нухацтай үнэлж дүгнэх хугацааг сонгогчдод олгохгүй гэж үзэж байна.
Энэ оны парламентын ээлжит чуулганы нээлтийн өдөр парламентын доод танхимыг тараасны дараа сонгуулийн кампанит ажил нэгдүгээр сарын 27-ноос албан ёсоор эхэлнэ гэж Такаичи даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдээд, энэхүү алхам нь засгийн газрын суурийг бэхжүүлэх зорилготой гэдгийг дурджээ.
Facebook
Twitter
Youtube


Тэрбумтнуудын тоогоор Хятад тэргүүлжээ
ШХАБ-аас мэдэгдэл гаргажээ
"Гарагуудын жагсаал" нэртэй байгалийн үзэгдэл бямба гарагт тохионо
Нисгэгчийн ур чадвар 55 хүний амийг аварчээ
Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ
Цахилгаан хэрэгслийн хог хаягдлаас алт гарган авчээ
Ванкүвэр хотноо Монгол ноолууран бүтээгдэхүүний хоёр дэлгүүр ажиллаж байна
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа.gif)

Сэтгэгдэл бичих