Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү


1-р сарын 20
14 цаг 02 минут

     МАН-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгууль, УИХ-ын 2028 оны сонгууль угтсан эрх мэдлийн хуваарилалт үргэлжилж байна. Тус намын дэргэдэх СДМЭХ-ны хурал 2026 оны хоёрдугаар сарын 14-нд болно. Энэ удаагийн хурлаар МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага шинэ Ерөнхийлөгчөө сонгоно. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяагийн оронд хэн СДМЭХ-г удирдах вэ гэдэг өрсөлдөөн эрх баригч хүчний эмэгтэй гишүүдийн дунд өрнөж эхэлсэн. СДМЭХ-ны Ерөнхийлөгч болно улс төрийн гол түлхүүр баригчдын нэг болно гэсэн үг. МАН-ын Удирдах зөвлөлд квотоор багтаж, Бага хурлын гишүүн болж, УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвшигчдийн эхэнд багтах боломжтой. Мөн УИХ, НИТХ, орон нутгийн сонгуульд эрх баригч хүчний эмэгтэй гишүүдээс хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ, хэнийг ямар албан тушаалд томилох вэ гэдгийг шийдэх эрх мэдлийн хуваарилалтад оролцох эрх СДМЭХ-ны Ерөнхийлөгчид бий. Тиймээс “Үндсэн хууль зөрчсөн” гэх Цэцийн дүгнэлттэй, “Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан” гэдэг үндэслэлээр тагнуулын байгууллагад шалгагдаж буй гэх Х.Булгантуяагийн оронд СДМЭХ-ны Ерөнхийлөгч болж, 2027, 2028 оны сонгууль угтсан улс төрийн нэг гол дүрээр тодрох МАН-ын дараагийн эмэгтэй лидер хэн бол... Б.Батцэцэг үү, М.Оюунчимэг үү, Д.Үүрийнтуяа юу...

Б.Батцэцэгийн хувьд, 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайд, 2021 оноос одоог хүртэл Гадаад харилцааны сайдаар ажиллаж байгаа. Түүнийг Гадаад харилцааны сайдаар ажиллах хугацаанд Монгол Улсын гадаад харилцаанд ахиц дэвшил гарсан гэж ажиглагчид дүгнэдэг. УИХ-ын 2024 оны сонгуульд хангайн бүсэд нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон түүнийг “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших магадлалтай кандидатуудын нөөцөд бий” гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Тиймээс сайд Б.Батцэцэг ирэх сарын 14-нд болох СДМЭХ-ны хурлын үеэр тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшиж, МАН-ын эмэгтэйчүүдийн хамгийн том лидер нь болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших үү гэдэг анхаарал татаж байгаа юм. Дараагийн кандидат бол УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын дэд захирал М.Оюунчимэг. УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж байсан, эрх баригч хүчин дэх хашир туршлагатай гишүүдийн нэг. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, НББХ-ны даргаар ажиллаж байхдаа тэрбээр эмийн мафийн эсрэг зоригтой дуугарч байв. УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан М.Оюунчимэгийг МАН-ын эмэгтэйчүүд СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгохыг үгүйсгэхгүй. СДМЭХ-ны Ерөнхийлөгч болохоор амбицалж яваа хүн бол УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа. МАН-ын даргын төлөөх тулаан өнгөрсөн намар Төрийн ордонд ширүүсэх үеэр тэрбээр Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын эсрэг, Г.Занданшатарын талд зогссон. Түүнийхээ хариуд Х.Булгантуяагийн оронд СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн сэнтийд заларч, шагналаа авах урт холын бодол түүнд бий. Гэвч МАН бол Монголын хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин. УИХ-д анх удаа сонгогдож, өнгөрсөн намрын халуун улс төрд олны хэсэгт тоглосон Д.Үүрийнтуяад СДМЭХ-ны Ерөнхийлөгчийн тамгыг атгуулах нь юу л бол. Тэгэхээр Б.Батцэцэг, М.Оюунчимэг нарын нэг нь, аль эсвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг бүхий өөр кандидат СДМЭХ-ны Ерөнхийлөгч болох болов уу. Учир нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч хэн болохыг МАН-ын үе үеийн дарга, лидерүүд шийддэг. М.Энхболдын үед Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, У.Хүрэлсүхийн үед Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнийн үед Х.Булгантуяа нараар МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг удирдуулж байснаас харвал шүү дээ.

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэг, Б.Уянга нар Олон улсын парламентын холбооны ассамблейн 153 дугаар чуулганд оролцлоо10 сар 10. 11:372026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг явууллаа10 сар 10. 10:29Өнөөдөр Энгелсийн гудамжны замыг хэсэгчлэн хаана10 сар 10. 10:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан10 сар 10. 10:17Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлэв10 сар 9. 17:59“Айчи-Нагоя-2026” Азийн паралимпын V наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болов10 сар 9. 15:13УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын ажлын тайлан10 сар 9. 11:24Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.9 хувиар өслөө10 сар 9. 11:19Баавгай суурин газар руу орж ирэх болсон нь самартай түй байтугай төө шиг их холбоотой10 сар 9. 9:44Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 9. 9:28Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсныг зарлалаа10 сар 9. 9:24Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан10 сар 9. 9:19Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав10 сар 8. 19:44Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаар болон хөрсний бохирдлыг бууруулах зорилготой ажлын хэсэг байгууллаа10 сар 8. 15:47Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална10 сар 8. 15:40Хадаж, бэлтгэсэн 1,000 боодол өвсийг хулгайлжээ10 сар 8. 13:54М.Мандхай: Хөдөө аж ахуйн салбарт их хэмжээний зөрчил байгааг бүгд мэдсэн учраас мөрдөж шалгах Хяналтын түр хороо байгуулж ажиллана10 сар 8. 13:47С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна10 сар 8. 13:42ГЕГ: Манай улс экспортод 16.1 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргажээ10 сар 8. 13:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдтэй уулзав10 сар 8. 13:28Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргажээ10 сар 8. 12:54Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна10 сар 8. 12:46УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан10 сар 8. 11:05Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ10 сар 8. 10:41ЦЕГ: Баавгайд самардуулсан эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна10 сар 8. 10:33УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын ажлын тайлан10 сар 8. 9:57Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт 45 хувьд хүрчээ10 сар 8. 9:10Баавгай айл руу дайрч нэг хүн барьж, нэг хүнийг шархдуулжээ10 сар 8. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан10 сар 8. 8:57Ерөнхий сайд асан Г.Занданшатар "Нэг Монгол" уулзалтад оролцож, залуустай үзэл бодлоо хуваалцав10 сар 7. 18:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.