УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа


1-р сарын 20
15 цаг 50 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа.

Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан.

Хууль тогтоомж батлаад орхилгүй, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд Улсын Их Хурлын дарга Н.Учрал ихээхэн ач холбогдол өгч, анхаарал хандуулан байна. Үүний хүрээнд эрчим хүчний цэвэр эх үүсвэр, түүний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй бодит ажлууд, нөөц боломж, шилдэг туршлагуудтай танилцах, судалж сурталчлах, дэлгэрүүлэх ажлуудыг хийж буйн нэг нь энэ юм.

“Солар Повер Монголиа” ХХК Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт, Замын-Үүд сумаас баруун хойш 14 км-т байрлах 30 МВт-ын хүчин чадалтай “Эрдэнэнар” нарны цахилгаан станцын төслийнхөө эхний ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг 2023 онд, хоёрдугаар ээлжийн 15 МВт-ын хүчин чадлыг өнгөрөгч 2025 онд тус тус суурилуулжээ. Нийтдээ 53184 ширхэг нарын дэлгэц (panel), 140 ширхэг нэгтгэх хайрцаг (CB), найман инвертер, 12 ком цэнэг хуримтлуур, 110/10 кВ-ын дэд станц бүхий тус нарны цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлж байна.

“Эрдэнэнар” төсөл нь нарын станц, цэнэг хуримтлуур (battery) хосолсон, сүлжээнээс тусдаа бие дааж ажиллах боломжтой, Монголд анх удаа дотоодын хөрөнгө оруулалт, Хаан банкны санхүүжилтээр үндэсний инженерүүд бие даан хэрэгжүүлсэн онцлогтойг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантуг танилцуулсан юм. Төслийнхөө хүрээнд тус компани Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын “Joint Credit Management” хөтөлбөрт хамрагдаж, хүлэмжийн хийг бууруулсны урамшуулал хүртсэн байна. Энэ мэт санхүүжилтийн нөөц боломжийг ашиглаж чадсан нь “Эрдэнэнар” төслийг хэрэгжүүлэгч Г.Жавхлантуг захирлын ноу-хау боллохыг Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар тодорхойлж байлаа.

Төслийн эдгээр онцлог, монгол инженерүүдийн ур чадварыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал сайшааж, сэргээгдэх эрчим хүч, тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн боломж бололцоо өргөн байгааг онцолсон юм. Бусад аймаг, орон нутагт энэ жишгийн дагуу нар, салхины эх үүсвэрүүдийг байгуулах замаар бид эрчим хүчний тогторгүй байдлыг шийдвэрлэж, хараат байдлаас гарах боломжтойг тэрбээр онцолж, энэ талаар зөвлөгөө, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг “Солар Повер Монголиа” ХХК-ийн захирал Г.Жавхлантугаас хүслээ.

“Эрдэнэнар” станцын барилга угсралын ажил бүхэлдээ найман сард багтсан байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал өгүүлж, 10 жил үргэлжилж байж үйл ажиллагаа нь жигдэрсэн энэ төслийн бусад цаг хугацааг бичиг цаас, зөвшөөрөл болон санхүүжилтийн шат дамжлага, хүнд сурталд зарцуулсан нь харамсалтай гэлээ. Энэ бичиг цаас, дүрэм журам, саад бэхшээлийг арилгахын дээр ногоон зээл, санхүүжилтийн эх үүсвэрийг бүрэн дүүрэн ашиглахын тулд аймаг, орон нутаг, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, өргөжүүлэх чиглэлийг Засгий газар, орон нутагт өгөөд байгааг Улсын Их Хурлын дарга мэдээлэв. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлууд түншлэлийн төслүүдээ зарлаж, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ урьж ажиллахыг тэрбээр уриаллаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 гаруй нарны цахилгаан станц ажиллаж байгаа бөгөөд “Эрдэнэнар” станцаас бусад нь олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулагдсан юм. Улсын Их Хурлын дарга тус станцыг сонгон зочилж, танилцаж байгаа нь үүнтэй холбоотой юм. Тус станц Монгол Улсын гадаад худалдааны зангилаа боомт болох Замын-Үүдийн эрчим хүчний тогтвортой байдлыг бүрэн хангахын зэрэгцээ нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлж байна. Замын-Үүд сум оргил үедээ 12МВт цахилгаан эрчим хүч хэрэглэдэг бөгөөд 2024 оны дөрөвдүгээр сараас хойш төвийн эрчим хүчний нийт 12 удаагийн их, бага тасалдлын үед “Эрдэнэнар” станцаас сумын хэрэглээг бүрэн хангаж ажиллажээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Ч.Анар, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Алдарбаяр, Улсын Их Хурлын даргын Ажлын албаны дарга Э.Тамир, зөвлөх Б.Булганчимэг, Б.Анар нар ажиллалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56Ойн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна3 сар 9. 14:52Аюулт үзэгдэл, ослын 70 удаагийн дуудлагаар ажиллаж, 27 иргэний амь насыг авран хамгаалжээ3 сар 9. 13:48Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ3 сар 9. 11:57Олон жилийн дунджаас дулаан хавар болох төлөвтэй байна3 сар 9. 11:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.