Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна


1-р сарын 20
15 цаг 58 минут

     Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Чуулга уулзалтын эхний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзав. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн шинэчлэлийн хүрээнд Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг талууд онцлов.

Мөн өдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айчлалуудыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав.

Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав.

Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ?” салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд панелистаар оролцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар өнөөдөр уулзах товтой байна.

"Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хуран чуулж байна.

Манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дээд түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

"Шинэсаран" гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад орлоо13 минут 49 секундын өмнөМИАТ: Тусгай үүргийн нислэгээр 91 иргэнийг эх орондоо авч ирлээ38 минут 39 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь41 минут 58 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан44 минут 46 секундын өмнөНийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулж байна3 сар 10. 18:24Н.Учрал: Ардчилал бол аль нэг нам, хэсэг бүлэг хүний өмч биш3 сар 10. 18:20Хотын дарга Х.Нямбаатар Элчин сайд Жованна Пиккарретатай уулзлаа3 сар 10. 18:15Хөгжлийн банкны гэх 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шийдвэрийн тойм3 сар 10. 18:06Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна3 сар 10. 18:00“Парламентын боловсрол” хөтөлбөрт оролцогчдын санал солилцох уулзалт, хэлэлцүүлэг боллоо3 сар 10. 17:54Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина3 сар 10. 14:30Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ3 сар 10. 14:23Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно3 сар 10. 11:46ОХУ-д тагнуулын хэргээр саатуулагдсан Баян-Уул сумын иргэн одоог хүртэл суллагдаагүй байна3 сар 10. 11:43Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна3 сар 10. 10:44“Хоёрдугаар тойрог зам” төслийн ТЭЗҮ боловсруулах ажлын явц 95 хувьтай байна3 сар 10. 10:41Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчийн бүртгэл эхэллээ3 сар 10. 10:05УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн гишүүд Бутаны Хаант Улсад айлчлал хийлээ3 сар 10. 9:58Г.Занданшатар: Засгийн газар аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээ бодлогоор дэмжин ажиллаж байна3 сар 10. 9:52“Ерөнхийлөгч”-ийн хууль батлагдвал хэн хэн өртөх вэ?3 сар 10. 9:49Профессор Скотт Ж.Шапирогийн “Хуульт ёс” номын нээлт боллоо3 сар 10. 9:46Төрийн банк, Монгол Улсын Их Сургуультай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа3 сар 10. 9:13“Оюу Толгой” төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавилаа3 сар 10. 9:08УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь3 сар 10. 9:04Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан3 сар 10. 9:01“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ3 сар 9. 16:23Гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав3 сар 9. 16:20Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээг үзэглэлээ3 сар 9. 16:16УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа3 сар 9. 16:06“Because I am a girl” 1000 охидын чуулганыг 8 дахь жилдээ зохион байгууллаа3 сар 9. 14:56
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.