“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв


1-р сарын 20
17 цаг 50 минут

   Эрчим хүчний салбар нь ОХУ-аас хараат, иргэд “Энэ өвөл ток цахилгаангүй өвөлжихвий” гэсэн айдастай, ТЭЦ-5 гэж огт урагшилдаггүй төсөлтэй энэ үед АТГ Н.Тавинбэх, П.Товуудорж, Б.Насантогтох нарыг саатуулав. АТГ-аас “Арван аймагт дулааны станц барих төсөлтэй холбогдуулан албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 148.7 сая ам.долларын зээлийн санхүүжилттэй төслийн зөвлөх үйлчилгээнд есөн сая ам.долларын гэрээ байгуулсан байхад Н.Тавинбэх нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээний хугацааг сунгасан, зөвлөх үйлчилгээний төсвийг үндэслэлгүйгээр 2.6 сая ам.доллараар нэмсэн байна. Энэ хэрэгт холбогдуулан АТГ-аас гурван хүнийг сэжигтнээр баривчилж, 21 газарт прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийсэн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Эрчим хүчний сайд асан, ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх, түүнийг Эрчим хүчний сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан П.Товуудорж, П.Товуудоржийн дүү П.Даваадорж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох болон тэдний хамсаатнуудыг саатуулан шалгаж буй талаарх АТГ-ын албан ёсны мэдээ ийм.

Н.Тавинбэх Эрчим хүчний сайд байхад буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 27-нд Эрчим хүчний яам БНСУ-ын “Бюксан инженеринг” компанитай 10 аймгийн төвийн дулааны станц барих төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээг байгуулжээ. Тухайн үед учир мэдэх солонгосчууд “Бюксан инженеринг” бол дампуурах нь тодорхой болчихсон компани шүү” гэж анхааруулж байсан ч Н.Тавинбэх тэргүүтэй эрх бүхий албан тушаалтнууд дээрх гэрээг хийсэн. Түүгээр ч зогсохгүй Н.Тавинбэх Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа зөвлөх П.Товуудоржийн “Грийн энержи интернэшнл ХХК-ийн 10 аймагт төвийн дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээний хугацааг сунгаж, төлбөрийг нь 2.6 сая ам.доллараар нэмсэн нь анхаарал татах гол өнцөг. Харин өнөөдөр (2026.01.20) зарим сайтад “Б.Насантогтоход эдийн засгийн давуу байдал олгосон гэх аж ахуйн нэгж нь Баянхөндийн алтны орд дахь баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийг хариуцаж буй “MCS интернэшнл” ХХК юм. Б.Насантогтох нь энэ том ордыг түшиглэн байгуулсан баяжуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн зөвшөөрлийг ганцхан өдөрт шийдвэрлэж өгсөн. Тэрхүү зүтгэлийнхээ хариуд эхнэрийнхээ компаниар 5.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утсыг тус бүтээн байгуулалтад нийлүүлжээ” гэх мэдээлэл гарчээ. Зарим эх сурвалжаас энэ талаар тодруулахад “Б.Насантогтох Баянхөндий төслийн эрчим хүчний техникийн нөхцөл авах хүсэлтийг өдөрт нь шийдэж өгсөн гэдэг ташаа мэдээлэл. “MCS интернэшнл” ХХК хүсэлт гаргаад 36 хоног хүлээж байж техникийн нөхцөлөө авсан. Н.Тавинбэх нарын хэргийг далимдуулж, MCS рүү дайрах ээлжит дайралт эхлэв үү гэж харж байна. БНСУ-ын зээлээр 10 аймагт төвийн дулааны станц барих дампуурсан төсөлд MCS ямар ч хамаагүй. MCS жилд 8619 монгол компани, иргэдээс бараа, үйлчилгээ худалдан авдаг. Тэдний нэг нь л Б.Насантогтохын эхнэрийн компани байсан юм билээ. Ган голтой хоолой нийлүүлсэн компани гээд байгаа шүү дээ. Хамгийн хямд үнийн санал өгсөн учраас гэрээ хийсэн байх. Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэх тайлбарыг өглөө.

Ж.Болд    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө5 цаг 11 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна6 цаг 1 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй6 цаг 6 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ6 цаг 15 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ6 цаг 19 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 51 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 41 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 45 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.