Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо


1-р сарын 20
19 цаг 02 минут
       Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улсыг төлөөлж Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Чуулга уулзалтын эхний өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Дорийн Богдан Мартыг хүлээн авч уулзав. Багшлахуйгаас суралцахуйд чиглэсэн шинэчлэлийн хүрээнд Монгол Улс хиймэл оюунд суурилсан боловсролын систем рүү шилжиж буйг талууд онцлов.
undefined
 
Мөн өдөр Ерөнхий сайд Г.Занданшатартай БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айчлалуудыг уялдуулах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Бан Ги Мүн сантай тогтоосон ойр дотно харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар ярилцав. Түүнчлэн Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагуудын нэг болох “Maekyung Media Group”-т ярилцлага өгөв. Ерөнхий сайдтай тус группийн редактор Юн Воп Суп Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт дахь Монгол Улсын оролцоо болон Монгол, Солонгосын худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцав.
undefined
 
Чуулга уулзалтын хоёр дахь өдөр Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ?” салбар хуралдаанд оролцохоос гадна “Байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлнэ. Мөн дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаанд панелистаар оролцоно. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр нар өнөөдөр уулзах товтой байна.
undefined
 
“Яриа хэлэлцээний амин сүнсийг сэргээх нь” сэдвийн дор болж буй энэ удаагийн чуулга уулзалтад 100 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорациудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3000 гаруй төлөөлөгч хуран чуулж байна. Манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтад өндөр дээд түвшинд оролцсоноор дэлхийн улс төр, эдийн засгийн шийдвэр гаргагчидтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль хийн халаагуурт шилжлээ2 сар 14. 13:46Хуулийн төсөл боловсруулагчдад гэрчилгээ, сургагч багш нарт батламж гардууллаа2 сар 14. 13:42Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна2 сар 14. 13:36Н.Учрал: Намын даргын хувьд “HE for SHE” үзэл санааг хэрэгжүүлнэ2 сар 14. 13:31Дарханы “ДЦС -2” төслийн тооцооллыг цэгцлэх үүрэг өглөө2 сар 14. 12:05Л.Ганзориг: Нийслэлд теле камерын нэгдсэн системтэй болсноор гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд хугацаа хэмнэж байна2 сар 14. 12:01Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ2 сар 14. 11:59Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо2 сар 14. 11:47Сар шинийн өдрүүдэд аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгийн хашаа, зогсоолыг нээлттэй байлгана2 сар 14. 11:43Гангийн цогцолбор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авна2 сар 14. 11:39“Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг болно2 сар 14. 11:36“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийн төр, хувийн хэвшлийн түншлэгчийг дахин сонгон шалгаруулна2 сар 14. 11:32Соёлын төв өргөөний засварын ажил дууслаа2 сар 13. 13:51Тавантолгой бүлэг ордыг бүхэлд нь буюу зөвхөн хатуу коксжих бус, сул коксжих, эрчим хүчний нүүрсийг тэнцвэртэй борлуулах нөхцөл бүрдэнэ2 сар 13. 13:44Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгт НЗДТГ хамрагдлаа2 сар 13. 11:30Ардын жүжигчин Э.Амартүвшинд Италийн ерөнхийлөгчийн зарлигаар Офицер цол хүртээхээр болжээ2 сар 13. 11:27Ижил нэртэй 340 хос байна2 сар 13. 11:23Зудын байдлыг үнэлэхэд 11 аймгийн 56 сумын нутаг цагаан зудтай байна2 сар 13. 11:18“Хүннү хотын 90 МВт батарей хуримтлуурын станц” төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтад таван аж ахуйн нэгж материал ирүүллээ2 сар 13. 10:01Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв2 сар 13. 9:49Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов2 сар 13. 9:13БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун Ерөнхий сайд Г.Занданшатарт бараалхав2 сар 13. 9:09Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар2 сар 13. 9:05Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо2 сар 13. 9:00Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн2 сар 13. 8:55УИХ-ын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв2 сар 12. 14:30Засгийн газарт үнэт цаас гаргах эрхийг олголоо2 сар 12. 13:57УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв2 сар 12. 11:19Сар шинийн өдрүүдэд хилийн боомтуудын ажиллах хуваарь2 сар 12. 10:17С.Эрдэнэболд: Монгол Улсад “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийе” гэсэн гал унтраасан бодлого л хэрэгжиж байна2 сар 12. 10:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.