П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна


1-р сарын 21
10 цаг 35 минут
Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад гарсан гэмтлийг өнөөдөртөө багтаан засварлаж, шугам хоолойн хэвийн ажиллагааг хангахаар инженерүүд ажилласаар байгаа аж. Үүссэн нөхцөл байдал, ачааллын талаарх мэдээллийг "ТЭЦ-IV"-ын Ерөнхий инженер П.Болдбаатараас тодрууллаа.
Тэрээр "Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц бүрэн хүчин чадлаар буюу долоон турбин, найман зуухны горимоор 73 хоног тасралтгүй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид ямар ч нөөц тоноглолгүйгээр байгаа нөөцөө шавхаж ажиллаж байна гэсэн үг. Өчигдрийн үүссэн нөхцөл байдлыг тайлбарлавал, бидний ажиллуулж буй зуухны уур, ус ялгаруулах төхөөрөмжинд гэмтэл гараад байна. Зуух маань цагт 420 тонн уурыг 560 градуст 140 хавтгай даралттайгаар үйлдвэрлэдэг төхөөрөмжтэй. Энэ төхөөрөмжийн хамгийн гол хэсэг болох шугам хоолой, турбаны уур халаагч дээр гэмтэл гарсан. Үүссэн гэмтлээ засварлахаар тасралтгүй ажиллаж байна. 560 грудуст халаадаг төхөөрөмж учраас эхлээд градусыг бууруулж байж гэмтлээ тогтоох завсарлах ажил руу орно. Олон мянган шугам байгаа учраас эхлээд гэмтсэн хэсгийг тогтоож, дараа нь ямар аргаар засварлахаа ярилцаж шийддэг. Ямар ч байсан ард иргэдийг дулаан цахилгаанаар тасралтгүй хангах үүргээ урамсарлан инженер техникийн ажилчид маань аль болох эрт засварлаж дуусахаар ажиллаж байна.
"ТЭЦ-IV" бол 43 жилийн түүхтэй станц. Энэ хугацаанд зуухны бүрэн шинэчлэл огт хийгдээгүй. Бидний хэлж заншсанаар гаднах гадаргуу буюу шугам хоолойг хэсэгчилж солих засварыг хийсэн. Түүнээс бүрэн хэмжээний шинэчлэл огт хийгдээгүй. Бид өнөөдөр бэлтгэл нөөц тоноглолгүй ажиллаж байна гэдэг нь өөрөө маш том эрсдэл шүү дээ. Зүйрлэж хэлбэл, 5 тонны даацтай машин дээр 7 тонн ачаа ачаад запас дугуйгүйгээр хасах -40 хэмд хөдөө хүргэнэ гэж байгаатай адил нөхцөлд ажиллаж байна. Том, жижиг гэмтэл гарахад хэвийн горим тасалдах байнгын эрсдэл дунд байна. Бид 2020 оноос хойш турбинууд дээрээ шинэчлэл хийж, хүчин чадлаа 89 МВт-аар нэмсэн. Харин зуухан дээр огт шинэчлэл хийгээгүй. Дор хаяж нэг шинэ зуух хэрэгтэй байна. Бид өртөг, их засвараа тооцсон ТЭЗҮ-ээ өгсөн. Ойролцоогоор 90 сая ам.доллараар шинээр нэг зуух авч, 1.6 жилийн хугацаанд шинэ зуухаа ашиглалтад оруулбал бэлтгэл нөөц хангалттай болно. Энэ хөрөнгө оруулалтыг шийдэж чадвал их засвар хийх боломж нээгдэнэ.
Сая эвдэрсэн зуухыг засахын тулд зуухаа бүрэн хөрж амжаагүй байхад, +80-100 хэмийн халуунтай байхад ажилчдаа оруулж засуулж байна шүү дээ. Гал алдахгүй хурдан засварлаж, хэвийн болгохын төлөө шүү дээ. Энэ зууханд гарсан гэмтлээ заслаа гэхэд өөр тоноглол дээр дахин гэмтэл гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс нэг нөөц тоноглолтой болчихвол гэмтэл гарсан ч нөгөөхөө сэлгэж залгаад гэмтлээ засах боломжтой, мөн илүү найдвартай байдал бий болно. Түүнчлэн, жил ирэх тусам нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хангах нөхцөл бүрдэнэ. Нэг зуух ашиглалтад ороход л нэмэлтээр 25 мянган айл өрхийг дулаанаар, 30 гаруй мянган өрхийг цахилгаанаар хангах боломжтой болно. Ийм үр ашигтай байдал үүсэх учраас "ТЭЦ-IV" дээр нэг зуухны асуудлыг шийдээд өгөөч ээ гэж яриад байна. Энэ хүсэлтээ бид 2018 оноос тавьж, 2019 онд анхны ТЭЗҮ-ээр өртөг нь 75 сая ам.доллар байсан бол 2024 онд өгсөн шинэчилсэн ТЭЗҮ-ээр өртөг нь өссөөр 90 сая ам.доллар болсон. Тэгэхлээр энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэж өгөх шаардлагатай байна" гэлээ.
Эх сурвалж: Ганболд БАТЖАРГАЛ itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар ASEAN E-Sports Chess Cup олон улсын тэмцээнд хүндэт зочноор оролцож байна6 цаг 42 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ7 цаг 49 минутын өмнөХуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ7 цаг 53 минутын өмнөУ.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм7 цаг 57 минутын өмнөТост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг Юнеско-ийн шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ8 цаг 4 минутын өмнөБНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ8 цаг 8 минутын өмнөУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.